Хандлага
Цоо шинэ хандлагууд айсуй, дараа үеэсээ хоцрогдчихгүй л амьдрах юмсан.
1000 жилийн өмнө мөнгөөр авдаг юм цөөхөн байв. Мөнгөтэй байснаас нэг сайн сэлэм, нэг сайн морьтой байсан нь дээр. Мөнгө үнэ цэнэгүй учир эр зориг, тулаанч чадвар, үнэнч зан гэх мэт нь илүү үнэ цэнэтэй байлаа.
500 жилийн өмнө мөнгөөр байшин, хоол хүнс, хувцас авдаг байв. Мөнгөтэй байх нь сэлэмтэй байхаас илүү хүчтэй болов. Монголчуудын ноёрхол төгсөв. Ашгийн төлөө хувийн пүүсүүд хөлөг онгоц үйлдвэрлэж, арилжаа хийж эхэлсээр европ тив бусад тивээс хөгжлөөр тасарч эхлэв.
100 жилийн өмнө мөнгөний эрх мэдэл нь эзэн хаадын эрх мэдлээс дээр гарав. Бизнесмэнүүд тайж, язгууртнуудаас хүчтэй болов. Хүчний хуваарьлалт шинэчлэгдэж дэлхийн нэгдүгээр дайн дэгдэв. Аж үйлдвэрийн хувьсгал явагдаж мөнгөөр авдаг зүйл улам л олон боллоо.
50 жилийн өмнө мөнгөөр бүр илүү гоё юмнууд авдаг болов. Машин,ТВ, сонин сэтгүүл, кино, диснэйлэнд, нисэх онгоцны билет. Гагцхүү социализмд л мөнгө биш дарга бүгдийг шийддэг байв. Ингээд социализмын үеийнхэнд "мөнгө бол юу ч биш", “сэтгэлтэй дарга хэрэгтэй” гэх мэт суртал гүнзгий суужээ. Хүнээс хамаарсанаас мөнгөнөөс хамаарсан нь арай дээр гэдгийг хүн төрөлхтөний хөгжил харуулж. Вэнэсуэл сүүлийн жишээ нь болж байх шиг.
Өнөө цагт мөнгөөр бүүүр илүү сонирхолтой гоё юмнууд авдаг болов. Органик хоол хүнс, айфоон утас, тансаг хаус, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, аялал зугаалга. Гэтэл хөөрхий муу хайр сэтгэл яахав дээ, 1000 жилийн өмнөх шигээ хэвээрээ л байна. "Хайр", "мөнгө" хоёрын аль нь хүчтэй талаар мэтгэлцээн ч моодноос гарав. Хүмүүс хайр сэтгэлийг мөнгөөр сольсон юм биш, зүгээр л мөнгөөр авдаг зүйлс улам олон, улам сонирхолтой болчихсон юм. 1990, 2000 –аад оны хит байсан “Баян залууг дагаад чи минь мөнгөөр сэтгэлээ худалдлаа даа..” гэдэг үгтэй хип хоп дуунууд ч өдгөө дуулагдахаа больж.
Шекспирийн эхлүүлсэн хайр сэтгэлийн сэдэв ул болох тийшээгээ хандаж. Харин "Хиймэл оюун", “Сошиал мэдиа” гэх мэт цоо шинэ сэдэв, хандлага дэлгэрчээ. Хиймэл оюун хөгжсөнөөр зарим нэг шударга бус санагддаг зүйлд шударга хариулт өгөх вий. Дэлгүүрийн касс, цэвэрлэгч үйлчлэгч, таксины жолооч нар өдөржин ажилладаг ч цалин багатай нь шударга бус санагдаж магад. Гэхдээ ирээдүйд энэ ажлуудыг робот хийдэг болчихвол бүр цалин ч гэж байхгүй болно. Унаач хүүхэд мориноосоо үнэ цэнэгүй байна гэж бид халагладаг. Жаахан расист сонсогдох байх, магадгүй унаач хүүхдийг хэнээр ч, тэр байтугай роботоор орлуулчихаж болох учраас л тэр. Арабын орнуудад тэмээний уралдаандаа аль хэдийнэ робот ашиглаад эхэлсэн гэнэ билээ.
Гэхдээ гутрах хэрэггүй. Мөнгөөр бүхнийг авч болохгүй шиг хиймэл оюунаар ч бүхнийг хийж болохгүй. Сошиал мэдиаг ч хараах хэрэггүй, амьд харилцааг үгүй хийж байна гэж ярьдаг ч үнэндээ амьд харилцааг тэтгэж буй юм. Хошигнол нийлэхгүй ажлынхан, яриа нийлэхгүй ангийнхан, найзын найзаас хэтэрдэггүй “хайр сэтгэл” гээд явцуухан хүрээнээс гарч өөртэйгөө суваг таарах хүмүүстэй амьд харилцаа үүсгэх сайхан боломж. Хиймэл оюун, сошиал мэдиа, мөнгө гээд бүгд амьдралыг илүү хялбархан болгож буй, жамаараа үүссэн л зүйлс. Магад өмнө хайр сэтгэл байтугай дэлгүүрээс мах авахад ч хэцүү, хэцүү тусам байхдаа амттай санагддаг байсан байх, гэхдээ л одоо чинь 21 –р зуун шүү дээ. Мөдхөн нутаг ус, аав ээжийн тухай дуу байтугай хайр сэтгэлийн сэдэв улиг болох биз. Цоо шинэ хандлагууд айсуй, дараа үеэсээ хоцрогдчихгүй л амьдрах юмсан.
1000bayar
Aanxaa хар писдаад
Aanxaa чамайг ална
нохойн толгой
Мөнгө хамгийн хүчтэй
Би
munguu
Монголхүү
Т
hha
зочин
ЖУРАМЛАСАН ҮГС
жүүсий жэй
тэгшээ
зочин
үиүт