ЖДҮ яривал Зөрчлийн хуулиар торгуулна
Өмнөх удаа бичсэн дээ. Уг нь ЖДҮХС-гийн зээлээс 65 тэрбум төгрөгийг тэрбум, тэрбумаар нь УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний нэрээр төсөвлөсөн байжээ гэж.
Өмнөх удаа бичсэн дээ. Уг нь ЖДҮХС-гийн зээлээс 65 тэрбум төгрөгийг тэрбум, тэрбумаар нь УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний нэрээр төсөвлөсөн байжээ гэж.
Энэ бол гүтгэлэг биш, УИХ-ын гишүүн, У.Хүрэлсүхийн Засгийн газрын Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын 2017 оны аравдугаар сарын 24-нд УИХ-ын Тсвийн байнгын хорооны хуралдаан дээр өөрийнхөө амаар хэлсэн үг. Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлд цагаан дээр хараар бичигдээд үлдчихсэн байгаа.
Гэтэл энэ мөнгөө хуваах явцад МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, нэг хэсэг нь хоосон хоцорчээ. Хэрвээ 65-улаа адил тэгш хуваагаад авчихсан бол энэ гэмт хэрэг илрэхгүй байх байлаа гэж.
Харин сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр сэвж байгаа мэдээллээс үзвэл ЖДҮ гэмт хэрэг биш болж, оронд нь Хөгжлийн банкны бондын асуудлыг босгож тавьж байгаа юм байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч гэсэн ажлаа авангуутаа хэлсэн үг нь Хөгжлийн банкны бондын зарцуулалтыг шалгана гэсэн.
Уг нь Засгийн газрын аливаа шийдвэр, төсөв мөнгөний зарцуулалтыг ЗГХЭГ-ын дарга биш, УИХ шалгадаг. Өмнө нь ч олон удаа шалгасан. 2016 оны сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх авангуутаа хийсэн ажил ч энэ. Хачирхалтай нь тэр үед Хөгжлийн банкны бондын мөнгийг АН-ынхан бус, МАН-ын компаниуд дийлэнх авсан үр дүн мэдээлэгдэж байлаа. Нөгөө л “MCS”, Д.Гарамжавын “Монполимет”, С.Бямбацогтын “Нью Прогресс” Б.Чойжилсүрэнгийн “Хурд” групп гэх мэтчилэн. АН-аас ганц Д.Гарамгайбаатарын “Мон Роуд” компани бондоос мөнгө авсан байдаг юм. Түүнээсээ болж АТГ-т шалгагдаж байгаа. Харин бусад дээр нь ямар нэг хэрэг нээгээгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад нэг удаа ашиглаад хаясан.
Одоо ч гэсэн Л.Оюун-Эрдэнэ нар өнөөх л мэдээллээ соошлаар сэвж эхэллээ. Бондын мөнгө, ЖДҮХС-гийн мөнгө хоёрын аль нь том бэ? гэж. Харин ЖДҮ анх гарч ирэх үед уучлал гуйгаад зугтаж байсан нөхөд дуу нь бүдүүрчихсэн “ЖДҮ бол гэмт хэрэг биш, зээл авсан компани миний компани биш” гээд сүүлээ сэрвээн дээрээ шидчихсэн алхаж байна. Тэр ч байтугай “удаа дараа гүтгээд байвал Зөрчлийн хуулиар шалгуулна шүү” гэж ил цагаан сүрдүүлж байна. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг “ЖДҮХС-гаас зээл авах чинь аягүй хатуу журамтай, аж ахуйн нэгжүүд материалаа ирүүлдэг, тэрийг нь комисс шалгаруулдаг, барьцаа баталгааг нь өгч байж авдаг юм” гэчихсэн цав цагаан тагтаа нисч явна. Нөгөө япон маягийн, 90 хэмийн бөхийлт энэ тэр ч ор мөргүй арилж.
Үнэхээр бондын зарцуулалтыг шалгаад ажил хийсэн, хийгээгүйг нь ялгаад, дэмжихийг нь дэмжээд, үгүйсгэхийг нь үгүйсгээд, үр дүнг нь тооцоод явдаг бол сайн л даа. Ядаж л “Дараачийн удаа энэ компанид мөнгө өгөхгүй шүү. Энэ компани эргэн төлөлтөө хийгээгүй байна”, эсвэл “Энэ компани бондын мөнгөөр ийм их зүйл хийж бүтээжээ” гэж дэмжиж урамшуулж болно шүү дээ. Өмнө нь ч тэгээгүй, одоо ч тэгэхгүй. Зүгээр л “ЖДҮ хажууд нь юу юм бэ?” гэж харуулахын тулд бондын асуудлыг босгож ярьж байгаа юм. Нэг голын усанд хоёр удаа ордоггүй гэдэг. Дахиад хоёр жил өнгөрөхөд ЖДҮ хэрэг ч бас ийм болно.
Тэгээд ч хууль зөрчсөн янз бүрийн асуудал байгаа бол ядаж Хууль зүйн сайд нь дуугарч, хуулиа сахиулах ёстой биз дээ. Харин ЗГХЭГ-ын дарга бол Засгийн газрын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг зохицуулах, хүний нөөц, удирдлагаар хангах үүрэгтэй албан тушаалтан. Өөрөөр хэлбэл, аппаратын ажил хариуцдаг л хүн. Аудитын, хяналтын байгууллага бол бүр ч биш.
Харин манай хүн (Л.Оюун-Эрдэнэ гишүүн) нэг л гариг андуурч нисээд, аппаратынхаа ажил руу орж чадахгүй байх шиг. Гэхдээ ЖДҮ Засгийн газраа, ЖДҮ-чин гишүүдээ хаацайлах, ЖДҮ гэмт хэргийг мартуулахын тулд юу ч хамаагүй хийж, юу хамаагүй ярьж байна. Товчхондоо ЖДҮ хэрэг замхрах шат руугаа орчихлоо. Л.Оюун-Эрдэнэ хийх ёстойгоо л хийж, бид ч хүртэх ёстойгоо хүртэж байна.
Oyuunerdene
МАН-ын ахмад гишүүн.
Зочин
Зочин
МАН байгаа царай нь энэ
Зочин
Зочин
Бар
Зочин
Галт
Зочин
Khulkhi
Зочин
munguu
Tugs