1сарын 21 Дэлхийн хөдөлмөрчдийн их багш В.И.Ленины нас барсан өдөр тул жагсаал зохион байгуулагчид хүндэтгэл үзүүлэн малгайгаа авахад жагсагчид ч бас дэмжсэн юм.


1990 оны1 сарын 21 нд МоАХны цуглаан маш хүйтэн ,жинхэнэ утгаараа идэр ёс тачигнаж байхад болоход одоогийнхоор дүүрэг дүүргээс тэр үед районуудаас хэдэн зуун хүн айж даарсан юмгүй оролцож билээ.


Байгаль орчныЯам энэ өдрүүдэд халаа сэлгээ хийх ард түмний нэхэл хатуу шаардлага хүлээн авах олон жилийн түүх нигууртай ажээ.


Жагсаалын үед барьж байсан уриа лоозонгоос  малчдын хувийн малын тоог хязгаарлахыг эсэргүүцсэн шаардлага өнөөдөр биелэлээ олжээ.


Жүжигчин Д.Сосорбарам Эрдэнэ засгийн унага  дууг дуулж жагсагчид түүнийг түрж байлаа.


Лам Баасан зовлонгийн шалтгааны тухай ярихад жагсаалд оролцогсод туйлын сонирхолтой анхааралтай хүлээн авч байсан юм.


МоАХолбоо ард түмний холбоо гэсэн лоозон шаардлага өнөөдөр ч хүчинтэй  байгаа нь гайхалтай.


Монгол үндэсний бөхийн Дархан аварга Ж.Мөнхбат жагсагчдын дундаас гарч ирэн үгээ хэлсэн юм.


Шүүх прокурорын алдаа завхралын эсрэг хийсэн шаардлага тэмцэл өнөөдөр ч хэвээрээ.


Эрдэнэ засгийн унага монгол ардын уртын дууны дор жагсагчид Д.Сүхбаатарын хөшөөг нар зөв тойрон жагсаалаа өндөрлөв.