Тос дотроосоо өтвөл

Ардын засаг тогтсоны дараа үеийг үзүүлсэн уран сайхны кинонд жанжин Сүх хэлдэг дээ. Манай ардын засгийн гадаад дэмжлэг нь зөвлөлийн засагт холбоот улс ба дотоод дэмжлэг нь хөдөлмөрчин олон гэж... хараат улс л гэсэн үг. 1960 оны төрийн дуулалдаа “Зөвлөлт оронтой заяа холбож...” гэж оруулсан, “Тусгаар улсын төрийн дуулалд өөр орны тухай оруулж болохгүй л байгаа юм” гэж Ц.Дамдинсүрэн гуайн ярихыг сонсоод малчны календарьт тэр бадгийг хасаж хэвлүүлснийхээ төлөө Ц.Навагчамба гуай 27 жил Дундговь аймагт бригадын тоо бүртгэгчээр цөлөгдсөн юм... Тэрбээр Ардчилсан хувьсгалын дараа нийслэлд иржээ.

...Ардчилсан хувьсгал ялж, улс орон бүрэн эрх, эрх чөлөөгөө олж авлаа гэтэл... өнөөгийн манай Засгийн газрууд яг 1960-аад оны Африкийн ядуу буурай улс орнуудынхтай адил байна. Бас л хараат, тогтворгүй, урт хугацааны бодлогогүй... Үндсэн хуулийг өөрчилж, богино настай засгийн газруудын түүхийг эцэслэх гэсэн боловч эхний бэрхшээлүүд тодров. ЗГ дотоодын хорлон сүйтгэгчидтэйгээ тэмцэхгүй бол болохоо байжээ гэдэг нь харагдана. 

“Вакцин хийлгэе!” гэж Ерөнхий сайд нь уриалаад тариулчихаад гараад иртэл ”Тарих вакцин байхгүй...” гэсэн байдаг юм. Гоё даапаалж байгаа биз, тэгээд Хятад руу бараг л хувийн харилцаагаар ярьж, хөөцөлж байж вакцин олж ирж нийтийг хамруулжээ. Ийм шалтгаанаар л манай хятад вакцины хүрээнд хамагдчихсан хэрэг. Хэзээ хойно барууны вакцинууд ирсэн... 

Сая биткойны луйвраа далдлахын тулд Соёлын сайд нь Ганхуяг, Сү, бас нөхөртэйгөө нийлээд Ерөнхий сайдаа хулхидаад задгай талбайд шар айраг тарааж байгаад шоудчихав. Тэр шар айрагтай нь хамт ковид тархсан. Тэгээд нөгөөдүүл нь хумсаа нуугаад Ерөнхий сайдаа балбуулав. Хөгшин нь дураараа авирлаж, залуу нь бодлогогүй алхам хийж золионд нь Ерөнхий сайд нь явж байх...

Хамгийн сүүлд УУХҮ-ийн сайд нь “Сарын нөөцтэй” гэсэн цаасан мэдээлэл өгөөд явж байснаа бензин тасалдаад эхэлмэгц “Хоёрхон хоногийн нөөцтэй юм байна” гэж мэдэн будилсан байна. Асуудал дотроосоо л ундраад байх юм. 

Өнөө Л.Оюун-Эрдэнэ нь “Нэг ч хүн огцруулахгүй, ЗГ-аа хамгаална” гээд зогсож байхад кабинетийнхан нь хөгшин залуугүй түүнийг араас нь балбах. Тэгээд залуу хүмүүс туршлагагүйтэж байна, улсаа удирдах нас нь болоогүй... гэж байгаа ч туршлагатай удирдагчид нь энэ улсыг 30 жилийн дайнд ялагдсанаас ч дор болтол нь сүйтгэчихсэн билээ. Тэдний баасыг л Оюука дүү нь барьж байгаа юм л даа... Хэрэв хуучин үндсэн хууль үйлчилж байсан бол өдийд нэг, нэг гишүүн өргөн бариад л УУХҮ-ын, Эрүүл мэндийн, бас соёлын сайдыг цөмчих байв.

Одоо ЗГ-ыг унагах хүч нь дотоодод кабинетийнх нь сайдууд, гадаадад “Рио Тинто” болчихоод байна. Парламент, ЗГ-т, хэвлэл мэдээллийн салбарт ч “Рио Тинто”-гийн гар хөл бологчид үймж язганалдаж ЗГ-ийг улсынхаа эрх ашгийн эсрэг ажиллахыг тулгаж байгааг л харчихад илэрхий л дээ! 

Тэгээд гэмгүй царайлж хоёр хөршийг нь муулуулах аян зохиож хүмүүсийг төөрөлдүүлж байдаг. Тэд яасан юм, 20, 50 вагонаар нь бензинээ ав л гэж байгаа биз дээ? 

“Рио тинто”-гийн өглөг

Саяхан “Рио Тинто”-гийнхон манай хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг уриад “Нэг их наяд төгрөгөө ав, тэгээд “Оюу толгой” төслөө урагшлуул!” гэж ЗГ-аа шахахыг ятгажээ. Чоно борооноор гэгч ийм үйлдлүүд үргэлж гардаг. Эдийн засаг нь унаж шатахуун тасалдаж, төсөв бүрдэхээ байсан шалтгаан нь ковид мөн боловч түүнийг ашиглаж эрх ашгаа тусган хүлээлгэх, тэгэхийн тулд улстөрийн орчныг самууруулах ажлыг зогсолтгүй хийж байгаа “үл үзэгдэгч” хүч бол “Рио Тинто” юм. 

Тэд манай ЗГ-ын тавьсан 150 сая ам.долларын татварын нэмэгдлийг төлөхгүй гэж Лондоны арбитрт хандсанаар өөрөө урхинд орснгоо ойлгоод одоо мултрахын тулд ийнхүү Монголыг самарч байна. 150-хан саяыг төлөхгүй гэж арбитрт хандсан “Рио Тинто” одоо болохоор 350 саяыг авчихаач гэж гуйж байгаагийн учрыг бодож байгаа хүн байна уу? Ердөө л Монголын ЗГ арбитрт өгсөн нэхэмжлэлээ татсаны төлбөр... Тэд тэнэг биш, гар султай амьтад ч биш, адгийн шаарын хувьд одоохондоо Халхын хавтгайд тэднийг барах амьтан байхгүйг бүгд л мэднэ.

“Рио Тинто” одоо бол дэлхий дахинд шившиг болж байгаа, авилга хээл хахуулиар дэлхийд байхгүй увайгүй шулаач Монголтой гэрээ байгуулсан нь илэрсэн тул... Дээр нь Монгол шившиг болж байна, Африкаас ч дор гэгдэж. Нөгөө дорд үздэг Африкчуудаасаа долоон дор гэрээ байгуулсан, газар шороогоо самруулж байж нэмээд ЗГ-аа самруулж байгаа. Бүр 100 жилийн түүхтэй парламентад 65 суудалтай хүчирхэг МАН засаглаж байгаа атлаа тэдний боол болж. Учир нь МАН-д хожуу хонжоо хайж орогсдын л балаг энэ ннамыг ийм болгосон. Юун эртний төрт улс, хүчирхэг түүх, цуст дарангуйлал, ардчилал...

Хэрэв ЗГ Лондоны арбитрын шүүхэд өгсөн нэхэмжлэлээ татчих юм бол хонь бүтэн чоно цатгалан, авилгачид наранд, МАН засгийн эрхэнд, тэгээд нөгөө л хар Африкийнхаа замаар зовлонгүй тогтвортой гэлдрэх хувь тавилан хүлээж байна. Үүний төлөө ахиад нэг бус ЗГ-ийг хөнтрөхөд бэлэн үл үзэгдэгчид МАН-төрийн дотор сүйтгэнэж, сүйтгэж байна.

Гадилын БНУ

Ерөөсөө сүүлийн үед Монголын ЗГ-ууд нэг л шалтгаантай унаж ирсэн. “Рио Тинто” хүсвэл... 

“Рио Тинто” Лондоны арбитрт хандахдаа л алдаа хийсэн. Монголын тал сөрөг нэхэмжлэл гаргана гэж тооцоогүй. Уг нь Монголын тал зарга мэдүүлэх гээд тэр арбитрынх нь хаалгыг нээж чадахгүй байсан шүү дээ, гэтэл өөрсдөө нээчихсэн. 

Нээгдмэгц Монголын ЗГ-ын нэхэмжлэлээр Нью-Йоркийн шүүх дээр Сү.Батболдын оффшорын хэргийг шалгаж эхэлсэн. “Эрдэнэт” үйлдвэрээс хулгайлсан мөнгийг нь мөрдөх явцад нэгэн ноцтой мэдээлэл “К-2 интеллиженс”-ийн гарт орсон нь Р.Фрийдландтай хөршилсөн түүх нь байсан юм. Тайланд дахь үнэтэй хаус, өндөр зэрэглэлийн орон сууцыг Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа хахуульд авсан байж болзошгүй гэж үзсэн байна. Учир нь энэ тансаг барилга, байшингууд Р.Фрийдландын барьсан хотхоных. 

“Рио Тинто” манай Засгийн газрын байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд “гэрээг байгуулахад авилга нөлөөлсөн бол...” гэрээг цуцлах заалт бий. Чухамдаа Нью-Йоркийн шүүх хурал болохдоо тулахад 9 хоног хойшлуулмагцаа хамгийн амарханаар нь Монголын ЗГ-ийг унагасан билээ. Ийм сул дорой төртэй болчихсон, өнөө Чингисийн Монголчууд! 

Ингээд хурал болох хугацаа тулахад нэхэмжлэгч ЗГ нь унасан, нэхэмжлэлээ татсан гэсэн мэдээлэл очсон. Нью-Йоркийн шүүх хэрэв “Сү.Батболд Р.Фрийдландаас үл хөдлөх хөрөнгийн авилга авсан нь тогтоогдлоо” гэж шийдсэн бол тэр шийдвэрийг манай ЗГ шууд Лондоны арбитрт хүргэх ёстой байв. Ингэснээр “Рио Тинто” авилгаар хэт таатай боломж олж авсан байх магадлалтай тул “Оюу толгойн” ХОГ-ийг цуцлах үндэслэл үүсэх байв. Энэ нь “Рио Тинто” тэдний гар хөл бологчдыг айлгасан юм. 

Нью-Йоркийн шүүхийн асуудал замхарч байна, тэр талаар хэн ч асуухгүй болсон. Олон хэвлэл худалдагдаж, олон хэвлэл айсан. Одоо сүүлийн урхи Лондоны арбитраас мултрахын тулд “Рио Тинто” яахаас ч буцахгүй болчихоод байна. 

Үнэндээ Нью-Йоркийн шүүхэд өгсөн баримтуудаа Лондонгийн арбитрт нотолгоо болгож өгвөл “Рио Тинто” Оюу толгой дээр балрах гээд байна. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын бүх “бүтэлгүйтэл” үүнтэй л холбоотой бөгөөд дотроосоо ийм будлиан хийгээд байгааг тэнэг хүн ч харахаар байна. Тодорхой хэлбэл Л.Оюун-Эрдэнэ арбитрын асуудал дээр хатуу байр суурьтай байж, “Рио Тинто”-д буулт хийхгүй шазуур зууж байгаа учраас дороосоо “хутгалуулсаар” байгаа юм.

Л.Оюун-Эрдэнэ ЗГ-аа авч үлдэх ба Оюу толгойд улсынхаа эрх ашгаа хамгаалах ацан шалаан дунд байгуулагдсан цагаасаа хавчуулагдаж яваа юм л даа. Хэрэв одоо “Рио Тинто”-гийн саналыг хүлээн аваад нэг их наяд төгрөг авахаар тохирчихвол хамаагүй хялбар болчих гээд байгаа ч түүхэнд үндэсний эрх ашгаас урвасан гэж бичигдэх болно. 

Чухамдаа У.Хүрэлсүхийг огцруулаад буцаагаад Ерөнхийлөгч болгох шалтгаан нь ч үүнд л байсан. Нарийндаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоход биш Х.Баттулгыг зайлуулах нь гол байсан. Хэрэв Х.Баттулга ахин Ерөнхийлөгч болсон бол Нью-Йоркод Сү.Батбоолд сүйрч, хамаг үл хөдлөх хөрөнгөө хураалгаад нэмж Лондонд “Рио Тинто”-гийн авилгын хэрэг задарч дэлхий нийтээр шившиг болж, Монголчууд ялтал яс үзэх байсан юм. 

Үүнээс л айж Монголын ЗГ-ыг унагаж, Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиулж, одоо дараагийн ЗГ-ыг хөдөлгөхгүй дарж авахын тулд улайрч байгаа хэрэг. Үүнд хамгийн идэвхтэй оролцож байгаа хүмүүс бол Монголчууд өөрсдөө! Цэц, ЗГ-ын гишүүд, УИХ-ын гишүүд дээр нь АН-ынхан...

Монгол гадилын БНУ болсон, нэг л компанийн эрхшээлд дор...

Өрөг ба үр дүн

Шатахууны тасалдал бол шулуухан хэлэхэд Л.Оюун-Эрдэнэд өгч буй дохио. Цаашид ажил хийлгэхгүй гэсэн үг. Засгийн газрын удирдлага өөр бүлэглэлийн гарт буй. Тиймээс ЗГ нь өөрийгөө хорлох гэж буй мэт ажиллаж байгаа харагдана. 

Х.Нямбаатар л комисс бүхнийг толгойлж байна гэж шоолж байгаа боловч өөр найдвартай түшиг тулгуур итгэлтэй хүн Ерөнхий сайдад алга байна. ЗГХЭГ-ийн дарга нь хүртэл ашигт малтмалын хуулийг нөгөө талд ашигтай болгон засаад гэрээ байгуулсны дараа УИХ-ын даргаас огцорч байсан хүн! 

Шатахууны шок хурдан засагдахгүй бол ЗГ тогтворгүй урт наслахгүй болж мэднэ. Чухам иймээс “Рио Тинто” сурсан явуулгаа хийж, нэг их наядыг ав гэж шахаж эхэллээ. Төгрөгөөр их мөнгө мэт авч долларт шилжүүлэхээр үхсэн баас 350-хан сая. Үүний 150 саяыг угаасаа авах байсан. Үлдсэн 200 саяыг гурван жилийн хугацаанд цувуулж өгнө. Тэгэхээр ЗГ онхолдвол өгөхгүй ч байж чадна. 

Шатахууны хямрал яг нөхөн сонгуультай давхцаж байгаа биз? Ингэх ёстой юм аа, улстөрийн талбараа хар! 

Э.Бат-Үүл Сонгинохайрханд дэвшиж байна. Эрдэнийн намаас л даа, гэхдээ учир их бий. Э.Бат-Үүл нэр хүндээрээ бас санхүүгийн болоод далд дэмжлэгээр ялах хамгийн өндөр магадлалтай юм. Түүнийг ялахад хэн ч гайхахгүй. Тэр хэдий олон нийтэд нэр муутай ч АН-ынхны хувьд энэ намыг үндэслэгчдийн нэг, хувьсгалын удирдагч. “Чоно ядравч хургандаа...” гэгчээр Э.Батушугартайгаа!

Мэдээж сонгуулийн сүүлийн үеийн практикаар МАН бүхэл, АН араасаа олон чиргүүлтэй ороод санал хуваагдаад ялагддаг нөхцөл харагдаж байна л даа, тиймээс Э.Бат-Үүлд нэг их найдахгүй байж болно. Гэхдээ түүнийг ялуулах зорилго үйлчилж байвал яах вэ? Тэр “Рио Тинто”-д энэ ялалтаараа л асар их тус хүргэчих хүн, нөгөө талаас “Рио Тинто” түүнийг ялаасай гэж ажиллаж магадгүй, магадгүй гэж ажиллаж байна!

Саяхан нэгдсэн МАХН, түүний даргын хүү бол МАН-ынхны хувьд нэг их үнэ цэнэтэй юм биш. Бараг ялагдчихвал нэр дэвшигч дээр алдаа гарч, ер нь МАХН дэмий гээд мурьж болно. Тэд хаачив л гэж... Аягүй бол Н.Энхбаяр худалдагдчихлаа л гээд өнгөрнө.

Хэнтийд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засаг дарга гурвын холбоо итгэлтэй ялалт зөгнөж байна. Харин Сонгинохайрханд бол үгүй! Ядаж байхад энэ бол Х.Нямбаатарын даасан тойрог. Бас Д.Сумъяабазарын...

Хэрэв Э.Бат-Үүл ялбал МАН дотор эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлнэ. УИХ дахь АН-ын бүлэг ЗГ-ыг унагах улайрсан хүчин болж хувирна. Ерийн нөхцөлд ингэх ёстой, улстөрийн намын үүрэг боловч нөгөө талаас өөр удирдлагатай бол аюул гэсэн үг. Л.Оюун-Эрдэнийн ЗГ муу ажиллаж байгаа учраас бид ялагдсан гэж үзнэ. Намын нэр хүнд унасан тул дараагийн сонгуульд аюултай үр дүн гарлаа гэж хийрхэнэ. Тэгээд хариуцлага тооцох элдэв акц тасрахаа байна. Тэгээд намын их хурал зарлан хуралдуулахыг шаардаж, цахимаар хуралдуулаад яг АН-д өнгөрсөн жил гардаг шиг учир нь олдохгүй будлиан үүсэж, “Рио Тинто”-гийн захиалгаар намын дарга тодорно. Намын дарга өөрчлөгдвөл Ерөнхий сайд өөрчлөгдөнө.

Энэ дарамт бол эцэстээ “Рио Тинто”-д тустай байдлаар эргэх ба ингэх л гэж өнөөгийн нөхцөл байдлыг бий болгосон байхгүй юу... Одоо Л.Оюун-Эрдэнэ намын нэр хүндэд хортой алдаа гаргасан Ендон сайдад түрүүлж хариуцлага тооцохгүй бол өөр дээрээ гал дуудах болно. Ийм л тоглоом шүү дээ!

Ер нь улстөрийн тавцанд дотоодын хоёр хүчний “хүйтэн дайн” эрчимжсэн үү гэхээс огт намжаагүй байна. Нэг талд Сүгийн, нөгөө талд Тулгын бүлэг л гэж бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч өмнөх Ерөнхийлөгчтэй харилцаа холбоогоо сэргээх эрмэлзлээ ил тод илэрхийлж байна. Ерөнхий сайд, Хотын дарга, Шадар сайд бол Х.Баттулгын нөлөөний хүмүүс гэж нийтээрээ харж байна. 

МАН дотор Л.Оюун-Эрдэнийг тойрсон залуучууд, Сү.Батболдыг тойрсон “хууччуул” зөрчилдөж байна. Тэд Эрдэнийн намтай холбоо тогтоож ЗГ-ыг шахаж байх зуур АН-ын бүлэг нь өөр байр сууринд идэвхгүйжсэн байна. Ийм байхад “Рио Тинто”-гийн хувьд Лондонд амжилт олох боломж бараг алга гэж үзэж байна. Тиймээс “Рио Тинто” ЗГ-ийг унагах бүхий л аргаа шавхана, тэр нэг их наядыг автал шахна, аз болоход Үндсэн хуулийн өөрчлөлт нь тэднийг урьдын адил дураараа дургих боломжийг хаачихаад байгаа юм. Гэвч тун удахгүй манай либерал хуульчид эрхээ эдлэн тэдэнтэй гэрээ байгуулаад Монголын ЗГ-ыг огцруулах боломжуудын талаарх гаргалгаануудаа өндөр үнээр зарж эхэлнэ!

Тэдэнд энэ улс орон хайран биш учраас хамгийн бузар булай бүхнийг өөрийн гар хөл авилга, оффшор, идэж ууж ханадаггүй тэр л бүлэглэлээр дамжуулан хийсээр ирсэн, хийж ч байна. Тэднийг нь надаар хэлүүлэлтгүй бүгдээрээ л мэдэж байгаа биз?

Түүх давтагддаг... удаах нь эмгэнэл.

1917 оны намар Оросын цэргүүд бэлтгэлээ хангаад Германы эсрэг шийдвэрлэх давшилт хийхэд бэлтгэж байв. Их буу, сум хэрэгслийн нөөц хангалттай, цэргийн сэтгэл санаа өндөр, ялах итгэлтэй байв. Гэтэл нэг л өдөр Петроградад талх тасарчихав. Уг нь сүйдтэй шалтгаан байгаагүй, хорлон сүйтгэх ажиллагаа л байсан. 

Армийн дээд Ерөнхий командлагч байсан Николай II-ийг унагаснаар арми сулрав. Талх тасармагц яаравчлан картын системд оруулснаар иргэд нийтээрээ үймж эхэлжээ. Ингээд Петроградад үймээн тасрахаа байж зөвлөлүүд үймээн дэгдээж эцэстээ хувьсгалд тулав. Арми ялзран бутарч, байлдалгүй зугтаад Германчууд асар өргөн уудам нутгийг алдав. Германчууд сэхээ авч өрнөд фронтод цуст тулаан эхлэв. Англи, Франц Оросыг найдваргүй холбоотон гэж адлав. Ингээд дайн дуусахад дайны хүндийг үүрсэн Орос орон юу ч олж чадаагүй ба дараагийн дайнд энэ ойлголт асар их гай тарьсан. 

1928 онд дэлхийн эдийн засгийн их хямрал эхэлсэн. Ердөө л Нью-Йоркийн жүүдүүдийн эрхэлдэг “Bank of America” гэдэг жижигхэн банк дампуурч байна гэсэн сургаар АНУ-ын банкны систем нуран унасан. Том нэртэй жижиг банкнаас л үймээн эхэлсэн. Дэлхий хямарч, дайнд хүргэсэн. 

Өнөөдөр Улаанбаатарт яг ийм үйл явцууд нэг бус удаа гарч байна. Тэр хэрээр хувьсгалч санаархал ч өргөжиж болзошгүй боллоо. Үүндээ тулбал эхлээд тэр үймээн дэгдээгчид, ЗГ-ыг унагахыг санаархагчид цаазын тавцан руу шидэгддэг юм л даа. Николайг дүүгээр нь солих, жүүдийн жижигхэн банкыг дэвслэх, “Рио Тинто”-гийн захиалгыг биелүүлэх... Ялгаа юу байна аа?

50-хан вагон бензин ирлээ, асуудал байхгүй! Ийм л юм шүү дээ ...