ИХ ГҮРНИЙ ДЭЭРЭНГҮЙ ҮЗЭЛ
Их гүрний дээрэнгүй үзэл бол Орост байна уу, Хятадад байна уу, хаана ч байсан жижиг үндэстэн, жижиг ард түмэнд яг адилхан хатуу харгис ханддаг юм. Эх хэлийг нь хориглодог юм, эх бичгийг нь хориглодог юм, газар нутгийг нь “улсын газар” нэрийн дор булаан авдаг юм, хамаг өмч хөрөнгө, мал сүрэг, бэлчээрийг нь “улсын хөрөнгө” нэрийн дор булаан авдаг юм. Шүтдэг шашныг нь хүртэл устгадаг юм. Харин их гүрэнд хавчуулагдсан жижиг үндэстэн бол зөвхөн “үндэстний цөөнх” гэсэн нэр төдийхөн үлддэг.
800 жилийн тэртээ 33 сая квадрат км газар нутагтай Их Монгол гүрэндиргэн хүн Будда, Ислам, Христийн аль нэг шашнаа чөлөөтэй шүтэж, хувийн өмч, хувийн газартай болж, нүүдэлчин хүн дуртай бэлчээртээ мал сүргээ бэлчээж, аль нэг улстай чөлөөт худалдаа хийж,ямар нэгэнялгавар гадуурхалгүйгээрамар амгалан,эрх чөлөөтэй амьдарч байсан.Хэн ч өөр үндэстэн ард түмнийг төрөлх хэл дээрээ ярих, бичих, өөрийн онцлогтой соёл, зан заншил, уламжлалаа хадгалахад нь саад болдоггүй байсан,хэний ч эрхийг нь хааж боож байгаагүй. Тэр үедИх Монгол гүрэнд их гүрний дээрэнгүйт үзэл байгаагүй. Их Монгол гүрэнд иргэн бүгд тэгш эрхтэй амьдарч байсан. Их Монгол гүрэнд Шударга ёс, Их Засаг хууль л үйлчилж байсан.
Гэвч цаг үе өөрчлөгдөж өнөөдөр монголчууд бидний захирч явсан орос, хятадуудих гүрэн болж бид жижиг улс болжээ. Эдүгээ манай хөрш хоёр их гүрэнд жижиг үндэстэн, жижиг ард түмэн ямар ч эрх чөлөөгүй амьдарч байна. Тэд эх хэлээрээ ярих эрхгүй, үндэсний бичиг үсгээрээ бичих эрхгүй, нутаг орондоо газар нутгаа эзэмших эрхгүй, мал сүргээ өсгөж бэлчээрээ эзэмших эрхгүй байна. Гадаад орон руу чөлөөтэй зорчих эрхгүй. Чөлөөтэй үг хэлэх, нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх байхгүй байна.
Ер нь их гүрний дээрэнгүй үзэл гэж олон үндэстэнтэй гүрний доторхи олонхи болсон ноёлох үндэстэн нь үндэстний цөөнх болсон бусаджижиг үндэстнээ дарангуйлах хэлбэрийг хэлдэг:
Манай хөрш хоёр их гүрэн эдүгээ улс доторхи үндэстний цөөнхийг дарангуйлсаар хэдэн зууны нүүр үзжээ. Орос, Хятад хоёр их гүрэн сүүлийн 400 жил өөрсдийн их гүрний зорилгодоо монголчуудыг ашигласаар иржээ.
Хаант Орос орон халимаг монголчуудыг Аюук хааны үеэс эхлэн Туркийн дайн болон Швед, Польш, Францийнэсрэг дайнд ашигладаг байжээ. Олон мянган халимаг монгол цэргүүд хаант Оросын төлөө тулалдаж амь үрэгдсэн байдаг. Оросын хаад Орос оронд гарсан Пугачёв зэрэг хүмүүсийн удирдсан тариачны бослого болон башкирчуудын бослогыгдарахад халимаг монголчуудын морьт цэргийг ашиглаж бослогыг дарсан байдаг. Халимагийн Увш ноён оросын Екатерина хатан хаан халимагийн эсрэг олон зарлиг гаргаж халимаг хүүхдүүдийг цэргийн сургуульд авч оросын армид алба хаалгуулж, халимагчуудыг хүчээр христийн шашинд оруулж газар нутгийг нь тасдан булааж эхэлсэн. Увш ноён энэ байдлыг үл тэвчин 1771 оны өвөл140 000 халимаг иргэдээ дагуулан Монгол нутгийн зүг их нүүдэл хийсэн. Үүнийг мэдсэн Екатерина хатан хаан зарлиг буулгаж орос, казах, башкир иргэдэд зам зуураа дайралдах халимаг монголчуудыг дээрэмдэж хөнөөхийг зөвшөөрсөн зарлиг гаргасан. Нүүдэллэж явсан халимагууд орос, казах, башкирын дайралтад өртөж 70 000 хүмүүсээ хөнөөлгөсөн байдаг.
Тэр явдлаас хойш 400 жил өнгөрсөн ч эдүгээ хорин нэгдүгээр зуунд Орос оронд байдал өөрчлөгдсөнгүй. Зөвхөн нэр нь өөрчлөгдсөн. Хаант оросын оронд эдүгээ Оросын Холбооны улс нэртэй болсон. Хаан цолны оронд Ерөнхийлөгч цол буй болсон. Бусад бүх юм нь хэвээрээ. Эрт үеийн Михайл Романовоосэхлээд Николай Романов хүртэлхи хаант Оросын үе болон Ленинээс эхлээд Путин хүртэлхи орчин үеийн оросын их гүрний дээрэнгүй үзэл нь эдүгээ ягхэвээрээ үлджээ. Оросын бүрэлдэхүүнд ордог халимаг, буриад, тувачууд өмнө нь дэлхийн нэг, хоёрдугаар дайн, афган, чечений дайнд орж олон мянган залуус амь үрэгдсэн байдаг.Эдүгээ тэд украины дайнд орж амь насаа алдсаар байна. Хамгийн харамсалтай нь тэдгээр монгол гаралтай залуус буриад, халимаг залуус “Орос орны төлөө” хэмээн уриа хашгирч явсаар амь үрэгддэг, харин эдгээр амь үрэгдсэн буриад цэргийн бэлэвсэн эхнэр болон эхчүүд” Бид Орос орны ерөнхийлөгчид итгэж байна. Хэрэв ерөнхийлөгч хэрэгтэй гэсэн бол хэрэгтэй л байж таарна”хэмээн ярих аж. Юутай эмгэнэл.
Ерөнхийлөгчид итгэх асуудал бол эргэлзээтэй асуудал юм.1979 онд Кремлийн генералууд Леонид Брежневт” Манай ялгуусан зөвлөлтийн арми Афганистаныг эзлэх шаардлагатай байна. Бид Афганистаныг 10 өдрийн дотор эзлэнэ” хэмээн мэдэгдсэн. Брежнев тэдний үгэнд итгэж дайн хийхийг зөвшөөрсөн. Гэтэл афганы дайн 1989 он хүртэл 10 жил үргэлжилж энэ дайнд нэг талаас зөвлөлтийн 15 000 цэрэг, ардчилсан афганистаны армийн 26500 цэрэг амь үрэгдэж, нөгөө талаас афганы 90 000 можахед амь үрэгджээ. Афганистанд нийтдээ 650 000 хүнтэрхүү дайнд амь үрэгджээ. Дараа нь 2001 онд АНУ Афганистанд цэргээ оруулж 2021 он хүртэл афганы талибанчуудтай байлдсан. Афганы талибанчууд 35 000 хүнээ алджээ. АНУ энэхүү афганы дайнд нийтдээ 2.3 их наяд / триллион/ ам.доллар зарцуулж, 11 000 цэргээ алдаж, 35 000 цэргээ шархдуулжээ.
Саяхан Кремлийн генералууд ерөнхийлөгч Путинд” Манай ялгуусан оросын арми Украиныг эзлэх шаардлагатай байна.Бид украиныг 3 өдрийн дотор эзлэх болно” гэж мэдэгджээ. Путин тэдний үгэнд итгэж украинд дайн хийхийг зөвшөөрсөн. Гэтэл энэ дайн 3 хоног биш, 3 сар үргэлжилж байна.3 сарын дотор оросын 25 000 цэрэг амь үрэгдээд байна. Энэ дайны балгаар Украины олон хотууд сүйрч, хэдэн мянган энгийн иргэд амь үрэгдээд байна.Орос улс украины дайны эхний хоёр сард 34 тэрбум ам долларыг дайн байлдаанд зарцуулаад байна.
Өнөөдөр Оросын Путин Өрнөд болон АНУ-г цөмийн зэвсгээр сүрдүүлж байна. Гэтэл АНУ Орос улсыг сүйрлээс дөрвөн удаа аварч байжээ.Эхнийх нь иргэний дайны балгаарэлгээрээ хэвтсэн Орос орныг 1932 оноос эхлэн хүнд үйлдвэржүүлэх ажилд АНУ 10 000 инженер, өндөр чадвартай ажилчдаа илгээж 1.5 мянган үйлдвэр барих ажлыг гарджээ. Хоёр дах ньАНУ 1941-1945 онуудад Зөвлөлт Холбоот улсад нисэх онгоц, танк, байлдааны хэрэгсэл, буу сум, хүнсний бүтээгдэхүүн зэрэг11.3 тэрбум долларын ленд лизийн тусламж олгосны хүчээр Орос улс Германийг ялжээ. Гурав дахь нь АНУ 1992 онд Зөвлөлт улс задарч Орос орон өлсгөлөн сүйрэлд орж байхад нь 83.9 тэрбум ам.долларын хүнсний болон бусад бүтээдэхүүний тусламжийг 180 ачааны нисэх онгоцонд ачуулж хуучин Зөвлөлт улсад хүргэж оросуудыг аварчээ. Дөрөв дэх нь АНУ 2008 онд Орост 138.2 тэрбум ам доларын ленд лизийн тусламж олгожээ. Гэтэл эдүгээ “тэжээсэн бяруу тэрэгэвдэнэ” гэгчээр оросын мэдээллийн хэрэгслүүд америкийн эсрэг өдөр шөнөгүй худал мэдээлэл цацаж байна.
Их гүрний ерөнхийлөгч нар заримдаа худал мэдээлэл авч дайн хийдэг нь үнэхээр харамсалтай. 2003 онд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш өөрийн генералуудаасаа “Иракт хүмүүсийг үй олноор хөнөөх чадвартай химийн зэвсэг үйлдвэрлэж байна” гэсэн худал мэдээлэл аваад дайн хийж Иракийг нэгжихэд нэг ч химийн зэвсэг олдоогүй.
Путин өөрийн генералуудаасаа “Украинд үй олон нацистууд орос иргэдийг хөнөөж байна” гэсэн худал мэдээлэл аваад эдүгээ дайн хийж газар дээр нь очиход тэнд нэг ч нацист байгаагүй. Зүгээр л эх орноо хамгаалсан украины националист эх орончид байсан. Монголд ч гэсэн 1921 оны 7-р сарын 6- ны өдөр Монгол улсыг хятадын гамин цэргээс чөлөөлнө хэмээн үй олон улаан орос цэрэг нийслэл Хүрээг дайрч ороход тэнд нэг ч хятад цэрэг байгаагүй. Учир нь эрэлхэг зоригт жанжин Барон Унгерн Штернберг Монгол улсад байсан хятадын бүх гамин цэргийг ялж монголын газар нутгийг аль хэдийн 1921 оны 2-р сараас 4-р сард бүрэн чөлөөлчихсөн байсан. Үнэн түүх ийм л байсан.
Буриад болон Тувадэрт дээр үеэс л 750 алтны орд оршдог. Гэвч Буриад, Тува хоёр баян чинээлэг бүс нутаг болсонгүй, ядуу хэвээр 21-р зуунтай золгосон. Зөвлөлт засгийн үед Буриад, Тува, Халимагийн газар нутгийг оросууд булаан авч олон хэсэг хувааж тасдан оросын мужуудад харъяалуулсан.Буриад, тува, халимагуудынүндэсний соёл, шашин, эх хэлийг нь бүрмөсөн устгасан. Геноцид хийж буриад, тува, халимаг хүн амыг үй олноор нь хөнөөсөн.
Эдүгээ оросын арми украиныг түрэмгийлсэн дайнд оросын 100 000 цэрэгбайлдаж байгаагаас 5000 гаруй буриад цэргүүд дайтаж 150 гаруй нь амь үрэгдэж олон зуун буриад цэрэг сураггүй алга болоод байна. Амь үрэгдсэн буриад цэргийг оршуулах ёслол дээр Буриад улсын төрийн орлогч дарга “ Буриад хөвгүүд Орос орныг агуу болгох гэж амиа өгсөн. Орос хэзээ ч ялагдахгүй. Орос ялах болно” хэмээн мэдэгдэж байлаа. Энийг л шовинизм гээд байгаа юм. Орос оронд эдүгээ шовинизм хүний амиас үнэтэй болжээ. Орост эдүгээ оросын украинд хийсэн түрэмгийлэлийг дэмжсэн хүнийг нөхөр гэдэг, эсэргүүцсэн хүнийг дайсан гэдэг болжээ. Украинд хийж байгаа дайныг цэргийн тусгай ажиллагаа хэмээн нэрлэхгүй бол тухайн иргэнийг шоронд 15 жил хүртэл ялаар шийтгэх хууль саяхан гаргажээ.Энийг л рашизм, шовинизм гээд байгаа юм.Оросын Холбооны улсын Үндсэн хууль эдүгээ хоосон цаас болжээ. Уг нь оросын тэрхүү үндсэн хуулинд хүний эрхийн талаар олон заалт орсон боловч одоо нэг нь ч хэрэгжих боломжгүй байна. Орос улс бол өвчтэй хүн юм. Орос улс коммунизмаар далан жил өвчилсөн. Эдүгээ Орос улс гуч гаруй жилийн турш шовинизмаар буюу их гүрний дээрэнгүй үзлээр өвчлөөд байна. Нэг хүний дарангуйллын Орос орныг яаралтай эмчлэх хэрэгтэй, тэгээд бүрэн ардчилсан эрх чөлөөт улс болгох хэрэгтэй.
Хятадад ч гэсэн байдал яг адилхан. Хятадууд 1956 онд Түвдэд гарсан эх орноо хятадынулаан цэргээс хамгаалах гэсэнтүвдийн ард түмний бослогыг дарахад өвөр монголын морьт цэргийг ашигласан байдаг. Эдүгээ хятадууд хятад- энэтхэгийн хил дээр өвөр монгол цэргүүдийг энэтхэг цэргүүдийн эсрэг ашиглаж байна. Хятадууд соёлын хувьсгалын үед геноцид хийж 50 000 гаруй өвөр монгол хүмүүсийн амь насыгхөнөөж, олон зуун мянган өвөр монгол хүнийг эрэмдэг зэрэмдэг болгосон. Хүн алж, хүрээ талсан хятад коммунистууд болон улаан хамгаалагчид ямар ч ял шийтгэл аваагүй. Хятадууд өвөр монголчуудын эрхийг зөрчиж газар нутаг, мал сүрэг, бэлчээрийг нь булаан авсан. Өвөр монгол хүүхдүүд монгол хэлээр сургуульд сурах эрхийг нь хааж нэгдүгээр ангиасаа эхлэн зөвхөн хятад хэл дээр сурахыг хүчээр тулгаж байна.
Өнөөдөр Хятад улс эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийн хоёр дахь хүчирхэг улс болсон. Гэвч Хятад улс үзэл суртал, улс төрийн хувьд урьдын адил коммунист улс хэвээр үлджээ. Коммунист нийгэм бол хүний бүх эрхийг хааж боогдуулдаг, ямар ч эрх чөлөөгүй, ямар ч шашин шүтэх эрхгүй, орчин цагийн боолчлолын нийгэм юм.
Их гүрний дээрэнгүй үзэл бол Орост байна уу, Хятадад байна уу, хаана ч байсан жижиг үндэстэн, жижиг ард түмэнд яг адилхан хатуу харгис ханддаг юм. Эх хэлийг нь хориглодог юм, эх бичгийг нь хориглодог юм, газар нутгийг нь “улсын газар” нэрийн дор булаан авдаг юм, хамаг өмч хөрөнгө, мал сүрэг, бэлчээрийг нь “улсын хөрөнгө” нэрийн дор булаан авдаг юм. Шүтдэг шашныг нь хүртэл устгадаг юм. Харин их гүрэнд хавчуулагдсан жижиг үндэстэн бол зөвхөн “үндэстний цөөнх” гэсэн нэр төдийхөн үлддэг. Карл Марксын хэлдэг “Пролетари нарт гинжнээсээ өөр алдах юм үгүй” гэгчээр их гүрний доторхи өөрийн газар нутаг, төрөлх хэл, соёлоо алдсан жижиг үндэстэндалдах зүйл юү ч үлддэггүй юм.
2022.05.30
DR. PRADHAN
бат
уншигч
J. Erka
Оноч-Мэдрэл юм бичиж байхаар үүнийг л унш...
партизан
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Оноч
Зочин
Зочин
Оноч
Зочин
Зочин