Монгол Улсаас Турк болон Азербайжан улсад суугаа Элчин сайд Р.Болд 2020 оны арванхоёрдугаар сарын11-нд Азербайжаны Эрчим хүчний сайд Парвиз Шахбазовтой уулзжээ. Азербайжаны Эрчим хүчний яамны мэдээлснээр Элчин сайд энэ үеэр “Азербайжан улс нутаг дэвсгэрээ Армений эзлэн түрэмгийллээс чөлөөлж, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, бүрэн эрхээ сэргээсэнд баяр хүргэж байна” гэж хэлсэн байх юм. Мөн Mongolia Weekly хэмээх мэдээллийн портал дээр энэ талаар тайлбарлан бичжээ. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fminenergy.gov.az%2Fen%2Fxeberler-arxivi%2Fenergetika-naziri-monqolustanin-azerbaycandaki-sefiri-ile-gorusub%3Ffbclid%3DIwAR0RBvuOJRpEDxVUj2vv3x9JwC-dRtPI96EGqCWlpzDCys6wDTy5NXig68E&h=AT141CTEN0wybGuFHVYZKVqeLeATebKDJcQx5AvyhLyY-YbUmtunlGsvnf0E771X2xe5pW8RWz-sR1fmRnzcVaG0_RJtn56lSVPxToUc3EZSTyCtDB_KXbDUgJQGzzamiiHU6aYINdQ

Тухайлбал тус сайтад “Монгол Улсын Элчин сайдын энэ үйлдэл нь Туркт тал зассан хэрэг бөгөөд Оросын дургүйг хүргэж магадгүй юм”хэмээн бичсэн нь анхаарал татлаа. https://www.mongoliaweekly.org/amp/mongolia-hails-azerbaijani-war-victory-in-effort-to-woo-turkey

Хэрэв Элчин сайд Р.Болдын тийнхүү баяр хүргэсэн нь үнэн бол,  энэ нь манай найрсаг харилцаатай хоёр орны хооронд маргаан, “дайн дажин” гарвал аль нэг талыг баримтлахгүй байх тухай Монгол Улсын гадаад бодлогын алтан зарчим алдагдлаа гэсэн үг.

Монгол Улс Азербайжан болон Армений хооронд сая болсон дайны явцад болон дайны дараа ОХУ-ын зуучлалаар эвлэрэл тогтоосон талаар байр сууриа илэрхийлээгүй байгаа нөхцөлд Элчин сайд ингэж ярих нь “шугам давсан” хэрэг бөгөөд Монгол, Армений хоорондын харилцаанд ноцтой сэв суулгасан алдаа болох юм. Элчин сайд Р.Болд энэ тохиолдолд Туркт тал зассан уу, эсвэл Туркийн “заавраар” ажилласан уу гэдгийг ч бодох ёстой. Мөн ГХЯ ийм чиглэл өгсөн үү, Элчин сайд дур зоргоороо ажиллав уу гэдгийг ч олж тогтоох шаардлагатай болж байна. Харин Монгол Улсын ГХЯ энэ “баяр хүргэлт”-ийн талаар ямар нэг тодорхой мэдээлэл дурдаагүй.Зөвхөн Элчин сайд Р.Болд Азербайжанд уулзалт хийсэн, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид идэвхжүүлэх, энэ хүрээнд заримбаримт бичгүүдэд гарын үсэг зурах ажлыг түргэтгэх талаар тохиролцсон, “Гадаад харилцааны сайд Н.Энхтайванаас Азербайжаны Гадаад хэргийн сайд Ж.Байрамовт илгээсэн захидлыг уламжлан өгөв” гэсэн мэдээг л вэб сайтдаа мэдээлсэн байв.

Мөн “Элчин сайд Р.Болд Азербайжаны “Азерхалча” компанид зочилж Монголын ноосыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн явцтай танилцсан, Түрэг хэлтэй орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн Парламентын Ассамблейн ерөнхий нарийн бичгийн дарга А.Мамайюсуповд бараалхаж Уулын Карабахын байлдаан ялалтад зориулсан Азербайжаны цэргийн парадад зочноор оролцов” хэмээн мэдээлсэн байна.

Гадаад харилцааны салбарт ажиллаж буй мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар Арменд булаан эзлэгдсэн нутгаа буцааж авсан Азербайжанд Р.Болд баяр хүргэсэн нь гадаад бодлогын зарчим зөрчсөн маш буруу үйлдэл гэж үзэж байв. Өөрөөр хэлбэл, Туркт тал засч, Оросын дургүйг хүргэх, мөн арменчууд Монголыг үзэн ядахад хүргэх аюултай гэж үзэж шүүмжлэлтэй хандаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Турк, Азербайжаны цэргүүдийг сургаж дэмжиж байсан гэж мэдээлж байсан удаатай. Тэр ч байтугай Туркийн цэргүүд нисэгчгүй онгоцны дайралтыг хүртэл удирдаж байсан гэх мэдээлэл байдаг ч Туркийн тал энэ мэдээллийг үгүйсгэдэг аж. Хэдийгээр энхтайвны хэлэлцээр, цэргүүдээ газар дээр байлгаснаар Орос улс бүс нутаг дахь зарим нөлөөгөө алдаж эхэлж байсан ч Азербайжан ялснаар тус бүс нутагт Туркийн нөлөө улам бүр нэмэгдсээр байгааг харуулж байна хэмэээн мэдээлсээр байгаа юм. Учир нь Ерөнхийлөгч Р.Эрдоган дайны үеэр Азербайжаныг дэмжиж байгаагаа илэн далангүй илэрхийлж байсан. Харин Ерөнхийлөгч В.Путины хувьд Орос, Турк хоорондын маргааны цучил унтраагүй байхад Монголын Элчин сайдын гаргасан эл үйлдлийг ажиглаагүй өнгөрөхгүй гэж бодохгүй байна. Дээр нь Монгол Улс эртний сайхан харилцаат Арментай ямар харилцаатай үлдэх бол. Өнөөх Ил хаадын үеийн хэлхээ холбоо, бичиг сурвалжуудын талаарх гайхалтай сайхан түүх юу болох бол.

Энэ бүгдээс үзэхэд ГХЯ Элчин сайд Р.Болдын гэнэтийн “баяр хүргэлт”-ийг мэдсэн эсэх, үр дагаврыг нь хэрхэн тооцоолсон нь сонирхолтой байна.