Гарын үсэг хуурамч байсан бол “УБТЗ” 12 жил “Стандарт” банктай өрийн бичиг шидэлцэх үү
Д.Сугар дуугарлаа. Олон ч үг дуугарсангүй. Хуурамч гарын үсэг гэдгийг л дахин хэлжээ.
Д.Сугар дуугарлаа. Олон ч үг дуугарсангүй. Хуурамч гарын үсэг гэдгийг л дахин хэлжээ. Өнөөдөр сонссон бас нэг сонирхолтой мэдээлэл гэвэл Стандарт банкны 60 хувийг Хятадын Аж үйлдвэр, Арилжааны банк / Industrial and Commercial Bank Of China буюу ICBC/ 770 сая ам.доллараар худалдан авах хэлцэл дууссаныг албан ёсоор олон нийтэд зарласан явдал байв.
Тухайлбал 2015 оны хоёрдугаар сарын 1-нд Хятадын Аж үйлдвэр, Арилжааны банк / Industrial and Commercial Bank Of China буюу ICBC/, Лондон дахь Standart Bank-ийн хяналтын хувьцааг худалдан авсан. 2007 оны 10-р сарын 25-ны өдөр Хятадын Үйлдвэрийн ба Арилжааны Банк Лимитед ("ICBC") болон Standard Bank Group Limited ("Standard Bank") хамтран хувьцаа эзэмшлийн гэрээ, стратегийн хамтын ажиллагааны талаар хамтран зарласан.ICBC нь 20 хувийн хувьцааны 36.67 тэрбум ранд буюу 5.46 тэрбум ам.долларыг төлснөөр Standard Bank-ын хамгийн том хувьцаа эзэмшигч болно.Хоёр банк стратегийн хамтын ажиллагаагаар дамжуулан олон салбарт урагшилж байна. Стандарт банк нь 1970 онд Йоханнесбург дахь хөрөнгийн бирж дээр олон нийтэд арилжаалагдаж байсан бөгөөд тухайн үедээ буюу 2007 оны 10-р сарын 22-нд 144.7 тэрбум ранд буюу 21.5 тэрбум ам.доллараар зах зээлд үнэлэгдэж байжээ. Ингээд 11 жилийн дараа буюу эдүгээ Стандарт банкны 60 хувийг Хятадын Аж үйлдвэр, Арилжааны банк / Industrial and Commercial Bank Of China буюу ICBC/ 770 сая ам.доллараар худалдан авахаар болж байгаа юм байна.
Харин Стандарт банк ч, Английн хатан хааны шүүх ч хуурамч гарын үсэг гэдгийг мэдэлгүй өнгөрсөн он жилүүдийг элээсэн үү. Д.Сугарын үзүүлсэн бичиг шиг хэдэн бичгийг “Жаст”-ын Ш.Батхүү хэн, хэн рүү шидэж өнөөдрийг хүрсэн бэ гэдэг өөр асуудал. Ш.Батхүүгээс Ч.Даваацэрэнд хаягласан бичгийн тухайд бол “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэр үеийн удирдлага нь энэ үйлдлийн талаар огт мэдэхгүй байсан болохыг үүгээр тодорхойлов. “Жаст групп” ХХК нь “Стандарт” банкны зээлийг төлж барагдуулахаар ажиллаж байна” гэсэн Ш.Батхүүгийн гарын үсэгтэй бичиг. Тэгвэл “УБТЗ” ХНН-ийн тухайд В.Магдей агснаас эхлээд өнөөг хүртэл “УБТЗ” ХНН-ын удирдлагууд болон “Стандарт” банкныхан хоёр талаас албан бичгээр л “харилцаад”, бас уг гэрээг улам баталгаажуулаад төлөөд явж байжээ. Хамгийн сүүлд 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдөр “УБТЗ” ХНН-ийн Даргын үүрэг гүйцэтгэгч Н.Сэрээнэндоржийн тухай үеийн Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаярт илгээсэн бичигт “Бид “УБТЗ” ХНН-ийн тухайн үеийн Замын дарга Т.Очирхүүгээс Stardart Bank-нд 2010 оны 12 дугаар сарын 2-ны өдөр гаргаж өгсөн №12/1491 дугаартай Баталгаа, 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гаргаж өгсөн№12/57 дугаартай Баталгаа гэх баримтуудыг 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөрStardart Bank-ны төлөөлөгчидтэй уулзахдаа анх удаа харж, энэ тухай мэдсэн болно” гэсэн байгаа юм.
"Стандарт" банкны Өмнөд Африкийн салбараас 2013 оны тавдугаар сарын 24-нд "Эрдэнэт" үйлдвэрт "Манайхаас мөнгө зээлсэн Жаст групп зээлээ хугацаанд нь төлөхгүй байгаа учраас батлан даалт гаргасан танай Эрдэнэт үйлдвэрт хандаж байна" гэх утга бүхий албан бичиг ирсэн. Дараа нь Ш.Батхүүгийн гарын үсэгтэй бичиг Ц.Даваацэрэнд 2013 оны 6 сарын 19-нд очсон байна. “УБТЗ”-ийн тухайн үеийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Сэрээнэндоржийн 2013 оны 8 сарын 1-ний бичигт “Жаст” ХХК нь Stardart Bank-тай байгуулсан зээлийн гэрээгээ биелүүлээгүйн улмаас Stardart Bank 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Англи улсын захиргааны шүүхэд нийт 9 хариуцагчид холбогдуулан нийт 55.742.555.63 ам.долларын нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас “УБТЗ” ХНН-д холбогдуулан 33.088.690.26 ам.доллар буюу 21.729.342 англи паунд нэхэмжилсэн байна. Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад зээлийн хүү, алданги, үргэлжилж өсөж буйг тэмдэглэжээ. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын гол үндсэн нотлох баримт нь дээр дурдсан Замын даргаар ажиллаж байсан Т.Очирхүүгийн гарын үсэг зурж өгсөн хоёр баталгааг нэрлэжээ.
Английн хатан хааны шүүх нэхэмжлэлийн өргөдлийг хүлээн аваад шүүгчийн захирамж гаргасан байна. Захирамжийн 2-т “Хариуцагч бүр нэхэмжлэлийн шаардлагыг авч, нэхэмжлэлийн шаардлагыг тэдэнд, Монгол Улсад хүргүүлснээс хойш 24 хоногийн дотор хүлээн авсан тухай мэдэгдэл гаргах эсвэл зөвшөөрсөн мэдэгдэл хүргүүлэх замаар хариу өгвөл зохино” гэжээ. Өөрөөр хэлбэл 2013 оны 7 сарын 19-нд шүүхийн шийдвэр гараад Монголын талд хүргүүлснээс 24 цагийн дотор хариу өгөх болчоод “Жаст”-тай холбоотойгоор “Стандарт”-тай холбогдсон, бас Оростой хамтарсан /тэр үед 49 хувийн худалдан авалт сураггүй байсан/ дээрх хоёр том байгууллага түргэн авч бичиг шидэлцэж эхэлсэн байтал яагаад одоо болтол “Гарын үсэг хуурамч” гэж мэлзсээр байна вэ гэдэг нь сонин байгаа биз. Мөн тэр 2013 оны зун “Хадгаламж” банк дампуурсан нь ил болж Төрийн банкны мэдэлд очсон. Монгол шуудан банкийг залгисан Хадгаламж банк “Анод”-ын дампуурлаас тэс өөр цэвэрхэн аргаар Төрийн банкинд нэгтгэгдэн аврагдсаны шалтгааныг Ерөнхий сайд асан С.Баяр болон МАН-ын сүр хүчтэй холбохоос аргагүй байдаг.
Үүнээс хойшхи асуудал гэвэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь нь Монголын нэгэн компанийнх шүү гэж хэлэх боломж Монголын талд үлдсэн болов уу. Эсвэл битүүмжлүүлж баларсан гэгдэх бүхнээ зөвхөн ICBC банкны мэдэлд оччихлоо гэж үзэх үү гэдэг асуудал л үлдлээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн мэдэлд 100 хувь байлгах хүсэлтэй бүлгийн тухайд 100 хувь л “Стандарт” банк, түүний 60 хувийг худалдаж авсанICBC-д хүлээлгэн өгөх нь зүйтэй гэсэн байр суурин дээрээ хэвээрээ байх. Тэгвэл 49 хувийг худалдан авсан гэх “Монголын зэс” одоо авлагатай юу гэхээс өргүй болж таарна аа даа. Уг нь “Монголын зэс”-д үлдээчихсэн бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь нь Монголын нэгэн хувийн компанийнх гэхсэн. Цаашид асуудал хэрхэн үргэлжлэх бол. Арбитын шүүх дээр ч гэсэн нэг их “гоёор” ялагдахыг хэн нэгэн хүлээж байсан юм биш биз.
Мартсанаас “УБТЗ” ХНН-ийн өр яах вэ. “Стандарт банк” ч, ICBC ч тэндээс авах өрийг “тэглэе цаашаа” гэхгүй л болов уу. Хуурамч гарын үсэг гэдэг үлгэрээ дуусгаад Монголд юу үлдэх бол гэдгийн төлөө хуульчдаараа зэвсэглээд зүтгээд үзэж болохгүй гэж үү. Тэгэх хүсэл алга уу.