ЕСӨН ЖИЛИЙН ӨМНӨ НЕМЦОВ АЛУУЛСАН, САЯХАН НАВАЛЬНЫЙ ҮХЛЭЭ, ДАРААГИЙНХ НЬ ХЭН БЭ
Эдүгээ Орос оронд ерөнхийлөгчийн сонгууль ч ойртлоо. Украинд хийсэн оросынтүрэмгийлэл ч ширүүслээ. Энэ новшийн дайн хурдан зогсоосой. Дахин эрдэнэт хүмүүний амь нас бүү хорогдоосой. Цэнхэр дэлхий минь амар амгалан байгаасай.
Хорьдугаар зуунд Зөвлөлтийн тагнуулын тусгай албаныхан аллага хядлага зохион байгуулахдаа дэлхийд хамгийн гаргуун, хамгийн хорлонтой , хамгийн хайр найргүй харгис аллага үйлддэг байлаа. 100 жилийн өмнө ийм байсан,одоо ч гэсэн хэвээрээ. Тэд алс холын Мексикт Троцкийг сүхдэн хөнөөж, германий Мюнхен хотод Бандераг хортой сумаар буудан алж, азийн Монголын нийслэл Хүрээнд Богд хаан, Богд хатан, Сүх жанжныг хорлонхөнөөж, монголын Ерөнхий сайд Амар, Гэндэн нарыг Хар далайд амруулна хэмээн хуурч Москвад дуудан аваачиж цаазлан хороож, Афганистаны нийслэл Кабул хотод афганы ерөнхийлөгч Аминийг албан өрөөнд нь буудан хөнөөж байлаа.
КГБ –ийн / одооны ФСБ/ тагнуулч хорлон сүйтгэгчид гадаадад төдийгүй дотооддоо хэдэн сая зөвлөлтийн иргэдийг гадаадын тагнуул, хувьсгалын эсэргүү, цагаантны үлдэгдэл, ардын дайсан, нударган баячууд хэмээх гүтгэн устгаж,олон зуун үндэстэн ястанг хөнөөж, сибирьт цөлж, хорих лагерт албадан ажил хийлгэж амьдын тамд унагадаг байлаа.
Эдүгээ оросын хүчний байгууллагууд Украинд түрэмгийлэл үйлдсэнийхээ дараа улам чангарч дайны үеийн элдэв хууль гаргаж ард иргэдээ гадаадын тагнуул хэмээн бүртгэж, украин дахь цэргийн тусгай ажиллагааг дайн гэж хэлвэл арван жилийнхорих ял, оросын армийг шүүмжилвэл олон жилийн хорих ял, дайныг эсэргүүцвэл хөрөнгийг нь хурааж авах ял оноох хуулийг баталж хүний эрхийг хөсөр хаяжээ.
Саяхан оросын хүний эрхийн төлөө тэмцэгч, хуульч өмгөөлөгч, нийгэм улс төрийн зүтгэлтэн Алексей Навальный 2024 оны 2-р сарын 16 -ны өдөр оросын Ямало - Ненецийн автономит тойргийн Харп тосгоны “Хойд туйлын чоно” хэмээх хорих ангидгэнэт нас баржээ. Энэ мэдээг эдүгээ дэлхийн хэвлэл мэдээллийнхэн ихэд онцолж шуугиж байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “ Навальный өөрийг нь шоронд хийнэ, эсхүл ална гэдгийг мэдэж байсан ч гэсэн эх орондоо буцаж очсон.Тэр эх орондоо гүн итгэдэг байсан тул эргэж очсон. Путин Навальныйн үхэлд хариуцлага хүлээх ёстой. Навальныйд тохиолдсон явдал бол Путины харгислалын бас нэг том нотолгоо юм” хэмээн мэдэгдэв. Экс ерөнхийлөгч Барак Абама “ Алексей Навальный бол өөрийн үзэл бодолдоо үнэнч бөгөөд бөгөөд дарангуйллын өмнө үл шантрагчаймшиггүй чин зоригт хүн юм.Навальный сая сая хүнийг зоригжуулсан, эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө, хууль, шударга ёсны төлөө цогтой тэмцэгч юм. Тэр эх орноо эрх чөлөөтэй болгохын төлөө эцсээ хүртэл тэмцэж амь насаа өргөлөө. Энэ бол эрэлхэг зоригийн жишээ” хэмээн мэдэгдэв.В.Зеленский“Мэдээж Навальныйг Путин хөнөөсөн” хэмээн мэдэгдэв.
47 настай Алексей Навальный чухам юунаас болж нас барсныг одоо болтол албан ёсоор мэдээлээгүй байна. Түүнийг 2-р сарын 16 -ны үдээр хорих ангийн хашаан дотор агаарт гаргаад хорих ангид оруулсны дараа бие нь гэнэт муудаж ухаан орохгүй байсаар нас барсан хэмээн хорих ангийн эмч нар мэдээлжээ. Ер нь оросын албан ёсны мэдээлэл худал хуурмаг байдаг тул эмч нарын мэдээлэлд итгэх аргагүй юм. Навальныйн эх нь тэр тосгонд очсон боловч хүүгийнх нь шарилыг эхд нь үзүүлэхгүй нуугаад байна. Навальныйн өмгөөлөгч түүнтэй нас барахаас нь өмнөхөн уулзахад биеийнх нь эрүүл мэнд зүв зүгээр байсан гэжээ. Навальный өөрөө “бие муудлаа” хэмээн огт мэдэгдэж байгаагүй юм байна. Навальныйн эх нь хэдэн өдрийн өмнө хүүтэйгээ уулзахад эрүүл мэнд нь зүгээр байсан аж.
Навальныйн хэвлэлийн нарийн бичгийн дарга Кира Ярмыш “Алексей Навальный алагдсан. Тэр бээр 2-р сарын 16-ны өдрийн 14 цагт үхсэн байна. Навальныйн шарил одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна” хэмээн мэдэгджээ. Алексей Навальныг хорихынхон сэтгэл мэдрэлийн хатуу чанга өрөөнд 27 удаа хорьжбайсан байжээ.
Түүний намтрыг товч дурдвал Алексей Навальный 1976 онд Москва мужид цэргийн холбооны инженер мэргэжилтэй эцэг, эдийн засагч мэргэжилтэй эхийнхээ гэр бүлдтөржээ. 17 настайдаа Оросын ард түмнүүдийн найрамдлын их сургуулийн хуулийн ангид элсэн орж хуульч мэргэжлээр төгссөн. Дараа жил нь Оросын засгийн газрын харьяа Санхүүгийн Академид сурч санхүүч мэргэжлээр төгсчээ. Мөн Англи улсад Иелийн их сургуульд суралцжээ.Тэр бээр их сургуулиа төгсөөд 2000 оны эхээр оросын авилгатай тэмцэх ажилд сэтгэл шулуудан орсон юм. Тэр 2011 онд авилгатай тэмцэх сан байгуулсан. Энэхүү сан нь Владимир Путин, Дмитрий Медведов болон оросын төрийн бусад томоохон албан тушаалтнуудтай холбоотой авилгалын асуудлаар мөрдлөгө хийсэн тайлангуудыг гаргаж хэвлүүлсэн байдаг. Навальныйн өмгөөлөгчийн эрхийг 2013 онд цуцалжээ. Европын шүүх түүний өмгөөлөгчийн эрхийн цуцалсан нь хууль бус хэмээн зарлажээ. Энэ үеэс эхлэн Алексей Навальный оросын сөрөг хүчин болж ажиллажээ. Харин түүний украины дайны талаархи санал бодол тодорхой бус байсан юм. 2023 оны хоёрдугаар сард Навальный өөрийн улс төрийн 15 зарчмыг бичиж хэвлүүлжээ. Энэхүү баримт бичигт тэр бээр: Украины хил хаана байна вэ? Украины хил бол Оросын хил шиг 1991 оны олон улс хүлээн зөвшөөрсөн 1991 оны хилээр зааглагдана. Энэ хилийг Орос улс тэр үед хүлээн зөвшөөрсөн, одоо ч гэсэн хүлээн зөвшөөрөх ёстой. Дахин хэлэлцэх ямар ч шаардлагагүй” гэжээ. Тэр төрөл бүрийн кампанит ажлуудыг сайн зохион байгуулдаг байв. “Ирээдүйн сайхан Орос орон” хэмээх кампанит ажил нь алдартай байв.
Жилээс жилд Навальный Путины дэглэмтэй харилцаагаа ихэд хурцатгаж байв.Түүний улс төрийн үйл ажиллагааг Путины дэглэм шууд л нурааж байв. Түүний эсрэг хэд хэдэн засаг захиргааны болон эрүүгийн хэрэг зохиомлоор үүсгэжоросын хууль хяналтын байгууллагууд түүнтэй хамтран ажилласан идэвхтэнүүдийг мөрдөн мөшгиж,Орос даяар байгуулагдсан түүний штабуудыг бут ниргэж байв. 2018 онд Навальный оросын сонгуулийн системийг сайжруулахын тулд“Ухаалаг санал” хэмээх төслийг хэрэгжүүлж Кремлийн намд харъяалагддаггүй нэр дэвшигчийг дэмжих зорилгоор ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй. Сүүлийн хорин жилд оросын эрх баригч “Нэгдсэн Орос” намаас бусад нь сонгуульд ямар ч үр дүнд хүрдэггүй гэдэг нь нэгэнт “баталгаатай” болчихоод байгаа юм.2021 онд Навальныйгбаривчилж шоронд хийснийг дэлхийн олон удирдагчид эсэргүүцэж хүний эрхинй олон тэмцэгчид олон баримтад гарын үсэг зурж түүнийг шоронгоос суллахыг шаардсан боловч оросын эрх баригчид хуруугаа ч хөдөлгөсөнгүй.
2021 онд Европарламент Навальныйг Сахаровын нэрэмжит шагналаар шагнав.Түүнийг шагнасан бичигт: Түүнийг Путины дэглэмийг эсрэг шантралгүй тэмцсэн. Үүний төлөө түүний эрх чөлөөг хасаж, амьд явахыг нь бараг хориглосон” гэжээ.2023 оны аравдугаар сард Навальный сэтгүүлч Борс Акунинд хэлэхдээ: “Хорон санаа ялан дийлэхэд сайн санаат хүмүүсийнүл үйлдэхүй тус дэм болдог” гэжээ. Энэ бол тун мэргэн үг байлаа. Бялдуучлал, төвийг сахих, өөрийгөө үгүйсгэх, залхуурал, хулчгар зан, урвалт бол сайн зохион байгуулагдсан хэдхэн хорон санаатнууд хүн төрөлхтөний түүхэнд сая сая хүнийг дарангуйлах гол шалтгаан болж байна гэдгийг түүнийг үг сануулж байна.
Оросын тусгай албадынхан Навальныйн амь насанд хэд хэдэн удаа халдаж байв.2017 онд Москва хотод түүн рүү нэгэн үл таних этгээд гэнэт халдаж толгой руу нь ногоон өнгөтэй химийн хортшингэн бодис цацжээ. Түүний нүд өвдөж нүднийх нь 15 хувь нь дөнгөж харж чадаж байв.Навальный Испани улс руу явж хагалгаанд оржээ. Оросын Цагдаагийн газар энэ хэргийг мөрдөхгүй, хэрэг үүсгэхгүй, хэргийг нь шууд хааж байв. 2020 онд Москва хотод түүн рүү үл таних 3 этгээд гэнэт халдажцагаан шингэн хорт бодисоор цацсан байна.Энэ бол оросын тусгай албанылабораторид гаргаж авсан “Новичок ” гэдэг маш хортой шинэ бодис байв.Навальныйг Герман улсад явуулж германий эмч нар түүний амь насыг нь аврав. ГэвчАлексей Навальный бие нь жаахан дээрдмэгц Германаас Орост буцаж ирсэн нь маш том алдаа болсон юм. Түүнийг Москвагийн Внуковогийн буудалд дөнгөж буумагц оросын тусгай албаныхан баривчилж шоронд хийсэн юм. Путин түүнийг нэг удаа тавьж Германд эмчлүүлэхээр явуулсан. Харин хоёр дахь удаагаа түүнийг өршөөнө гэж байхгүй шүү дээ.Оросын шүүх түүнд 2022 онд элдэв худал хэрэг тулгаж 9 жилийн ял оноосон. Мөн дараагийн жилд буюу 2023 онд түүнд дахин зохиомол хэрэг тулгаж 19 жилийн ял оноосон юм. Ингээд тэр вээр нийтдээ 28 жилийн ял аваад хүн амьтан бараг амьдардаггүй алс холын хойд туйлын нэгэн жижиг тосгонд оршдог хорих ангид хоригдож байсан юм. Тэнд түүнийг хэрхэн тамлаж, тарчлааж, хорт бодис өгч байсныг хэн ч мэдэхгүй л дээ.
Орост дайн байлдаан болох юм уу, сонгууль ойртох үед дотоодод нь олон хүн үхэж үрэгдээдбайдаг юм. Орост болдог сонгууль хэмээх хуурамч шоу жүжигт одоо хэн ч итгэхээ больжээ. Сонгуулийн үеэр сөрөг хүчин ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлвэл алагдана,эсхүл нэрээ татаж авна, эсхүл нэр дэвшигчийг сонгуулийн хороо бүртгэж авахаас шууд татгалзана. Саяхан ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн Борис Надеждиныг сонгуулийн хороо бүртгэхээс татгалзчихлаа. Надеждин буюу монголоор Найдваржав маань ямар ч найдваргүй болчихлоо.
Оросын сонгуулийн хороо ерөнхийлөгчийн сонгуулиар хэн нэгэн Путинтай өрсөлдөж мэдэхээр бол түүнийг бүртгэж авахаас шууд татгалздаг юм. 2018 онд ерөнхийлөгчийн сонгуулиар 4 дэх удаагаа Путин нэрээ дэвшүүлээд байлаа. Тэр үед Алксей Навальный нэрээ дэвшүүлж олон сая оросын иргэд түүнийг дэмжиж, 200 000 сайн дурын ажилтнууд Навальныйн сонгуулийн штабт түүнийг дэмжиж ажиллаж байлаа.Алексей Навальный тэр үед хэлэхдээ: Орос оронд шударга ерөнхийлөгч хэрэгтэй байна. Хэзээ нэгэн цагт Орос улс шударга ерөнхийлөгчтэй болно гэдэгт би итгэж байна.Путин бол авилгалын системийг гардан байгуулсан хулгайч, авилгалч юм. Путины хүргэн оросын хамгийн залуу долларын тэрбумтан байдаг юм. Путины охин “Роснефть”, “Транснефть”-ний удирдлага дээр сууж байна.Түүний зуслангийн хаусны эргэн тойронд тэрбумтанууд амьдардаг, түүнийг тойрон хүрээлэгч албан тушаалтнуудбүгд тэрбумтан, түүний хуучин найзууд нь бүгд тэрбумтанууд байдаг.Энэ бүхэн бол тохиолдлын зүйл биш. Бид орос орныг цөлмөн дээрэмдэж байгаа эдгээр тэрбумтануудыг шүүхийн сандал дээр суулгах хэрэгтэй” гэж байв. Оросын сонгуулийн төв хороо хэдэн сая хүн дэмжиж байсан нэр дэвшигч Алексей Навальныйг бүртгэж авахааас татгалзсан юм. Энэ бүгдийн дараа Навальныйг оросын тусгай хүчнийхэн түүнийг мөрдөж мөшгих, түүний амь насанд халдах ажиллагаагаа улам өргөжүүлэн идэвхжүүлж байв.
Орос оронд дарангуйллын систем улам бэхжиж байлаа. Хэрэв хэн нэгэн Кремлийн удирдагчдыг шүүмжлэх,ялангуяа Путиныг шүүмжлэх юм бол шууд алуулна, эсхүл олон жилийн ял авч шоронд орно. Хоёр гурван жишээ хэлье. Анна Политковская гэдэг оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгч, нийгмийн зүтгэлтэн 2006 онд Москва хотын төвд оршдог орон сууцныхаа цахилгаан шатанд толгой руугаа 4 удаа буудуулж алагдсан. Анна “Новая газета” сонины нарийн бичгийн даргаар ажиллаж Чечений дайны тухай ном,“Залхаанцээрлүүлэлтийн хуйвалдаан” гэдэг нийтлэл,Путины тухай “Putins Russia –Путины Орос орон” гэдэг ном бичиж, Англи улсад хэвлүүлсэн юм. 2006 онд КГБ буюу орчин үеийн ФСБ –ийн офицер дэд хурандаа Александр Литвиненко Орос улсаас зугатаж Англи улсад ирээд гурван 7 хоног болоод Лондон хотын нэгэн зочид буудалд нэг аяга ногоон цай уугаад шууд сандал дээрээ үхсэн. Тэр бээр “ ФСБ Оросыг дэлбэлж байна”, “Лубянкийн гэмтхэргийн бүлэлглэл”гэсэн ном бичиж оросын тусгай албадын үйлдсэн гэмт хэргүүдийг олон нийтэд дэлгэсэн юм. 2015 оны 2-р сарын 27- ны шөнийн 23 цагтерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөхөнДоод Новогород мужийн амбан захирагч, Оросын сайд, Оросын дэд Ерөнхий сайд,54 настай Борис Немцов Москва хотын томоохон гүүрэн дээр ар нуруу болон толгойдоо 6 удаа буудуулж амиа алджээ. Б.Немцов Оросын авилгалтай тэмцдэг, Путин болон түүний тойрон хүрээлэгчдийн авилгал, асар их хөрөнгийг шүүмжилдэг байжээ.Б.Немцовыг буудан хөнөөсөн таван иргэнийг шүүхээр шийтгэсэн боловч захиалагчийг нь олоогүй аж. Эдүгээ Оросын генерал Пригожыний нисч явсан нисэх онгоц нь агаарт дэлбэрээд удаагүй байгаа шүү.Орост дахин хэдэн нисэх онгоц агаарт дэлбэрч,хэдэн хүн нууц байдлаар хордогдож эсхүл буудуулж үхэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Одоо Орос оронд сөрөг хүчин гэж алга болж, оросын ард түмэн зомби болжээ. Үндсэн хууль нь хоосон цаас болж, хүний эрх хөсөр хаягджээ.
Орост хүний эрхийн төлөө тэмцэгч олон хүн үхжээ. Дараагийнх нь хэн бэ? Алсу Курмашева ч байж мэднэ. “Эрх чөлөө радио” нэвтрүүлгийн сэтгүүлч Алсу Курмашева Орост баривчлагдаж шоронд ороод 120 хоног болж байна.Тэр бээр 2023 оны 5-р сард Татарстаны Казань хотод гэр бүлийн гачигдлын шалтгаанаар гэртээ ирээд ажил руугаа буцаж Чехийн нийслэл Прага хот руу нисэх гэж байхад нь оросын хүчний байгууллагынхан түүний АНУ-ын иргэний паспортыг нь хураан авч баривчилжээ. Өчнөөн худалзохиомол хэрэг тулгаж түүнийг шоронд хорьжээ. Цаашдаа энэ жирийн нэгэн сэтгүүлч бүсгүй юү болох, амьд үлдэх эсэхийгхэн ч хэлж мэдэхгүй .
Орос орны хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Алексей Навальный оросын хойд сибирийн хэн ч мэдэхгүй нэгэн жижиг алслагдсан хөдөөний тосгоны хорих ангид ийнхүү амь насаа алдлаа. Энэ бол эрх чөлөөний төлөө тэмцэгчдэд учирсан томоохон гарз,ихээхэн эмгэнэл юм.Алексей Навальныйнар талд түүний хайртай эхнэр,хүү,охин гурав ньнь өнчрөн үлдлээ. Эх нь хүүгээ алдлаа. Алексей Навальныйн тухай нийтлэл,ном, кино нилээд бүтээгдсэн. Түүний тухай 2022 онд HBO Max ба CNN Films ( найруулагч Дэниел Роэр)-д бүтээгдсэн “Навальный” хэмээх баримтат кино 2023 онд Холливудад Оскарын шагнал хүртжээ. Би энэ киног үзсэн. Сайхан кино болсон байна лээ.
Эдүгээ Орос оронд ерөнхийлөгчийн сонгууль ч ойртлоо. Украинд хийсэн оросынтүрэмгийлэл ч ширүүслээ. Энэ новшийн дайн хурдан зогсоосой. Дахин эрдэнэт хүмүүний амь нас бүү хорогдоосой. Цэнхэр дэлхий минь амар амгалан байгаасай.
2024.02.18
Зочин
DR. ADITYA
Энхсүх
Баатар
Зочин
зочин
Зочин
Ганболд