ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн аваачиж тэнд шударга ёсыг тогтооно гэж олонтаа мэдэгдэж байлаа. Ардын нам Засгийн эрх барьсны эхний шийдвэрийн нэг нь Эрдэнэтэд сүр бараатай очиж, Онц байдал тогтоосон 2019 оны дөрөвдүгээр сар.Гэтэл саяхан “Эрдэнэт” үйлдвэрийн шилэн данс дэлгэгдэж Х.Бадамсүрэн захирлаасаа эхлээд удирдлагууд нь төсвийн мөнгө уйлдаггүй гэгчээр хайр гамгүй зарцуулж, найрлаж суусан нь тодорхой болов. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн охиныхоо сургалтын төлбөрийг үйлдвэрийн төсвөөс төлүүлсэн, уран зураг, массажны сандал хувьдаа худалдаж авсан, 300 сая төгрөгөөр автомашин авч унасан, 205 сая төгрөгөөр архи, виски авах тендер зарласан, Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Эрдэнэт” үйлдвэрт 1000 ширхэг "Титэм үг" номоо 25 сая төгрөгөөр шахсан, "Эрдэнэт" үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр нь "Эмчилгээний зардал" гэж өөртөө 219 сая төгрөгийг үйлдвэрийн санхүүгээс шилжүүлэн авсан гэх мэтээр төсвийн мөнгийг дур зоргоороо зарцуулсан байна.

Л.Оюун-Эрдэнийн яриад байсан шударга ёс тогтоох тухай бодит байдал ийм байдалтай хэрэгжиж байна.

Зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр нь засаг барьж буй нам, нам дагасан дарга нарын бялуу хүртэх тендер, шахааны газар болж ирсэн. Тендер, шахаа хийх төдийгүй төрийн өмчит уг үйлдвэрийг гадны банкинд нууцаар барьцаанд тавьчихсан “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэг илэрч дуулиан тарьсан. Монголын ард түмэн огт мэдээгүй байхад “Эрдэнэт” үйлдвэрээ гадныханд барьцаанд алдах шахсан.

Төрийн нэрийн ард “Эрдэнэт”-ийг ингэж хэн дуртай нь очиж цөлмөдөг, барьцаалдаг, үрэлгэн хяналтгүй төсвийн зарцуулалтад хазаарлалт хийх боломж 49 хувь нь хувийн хэвшилд шилжсэнээр бий болох  байв. 

“Эрдэнэт үйлдвэр” Монгол, ЗХУ хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний дагуу 51 хувийг Монгол Улс, 49 хувийг ОХУ-ын Ростех корпораци эзэмшиж байсан нь 2016 онд Оросын талаас 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсад шилжүүлсэн. Шилжүүлсэн ч юу байхав. Оросын тал 49 хувийг зарах гэж байгааг мэдээдавахаар хөөцөлдсөн байдаг. 

Монголын “Монголын зэс” корпорац худалдаж авснаар төрийн өмчид 51 хувь, хувийн хэвшилд 49 хувь шилжиж “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын мэдэлд ирсэн цаг саяхан. 

Монголчууд ингэж 100 хувь авснаар “Эрдэнэт”-ийн үйл ажиллагаа, үр ашиг дээшилж, тендер шахаа хийдэг байдал хумигдах нөхцөл бүрдэх ч байсан байж болох. Гэвч Монголын талд ирэхдээ олон нийтэд мэдэгдээгүй, тэрүүхэндээ хэдхэн хүн шийдсэн байсан зэрэг асуудал сөхөгдөж, тухайн үед эрх барьж байсан АН-ыг УИХ-ын сонгуульд ялагдахад нөлөөлж, тэрнээс хойш ч үргэлжилсэнулстөржилтболсныг эрхэм уншигчид эрхбиш санаж байгаа биз ээ. 

Ингээд сонгуульд ялсан МАН2017 онд төрийн өмчид буцаан авах 23 тоот тогтоолыг гаргав. Тус тогтоолын дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 оны 01 дүгээр сарын 04-нд ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргасан. Харин “Монголын зэс” корпорацийнхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр нь хууль зөрчсөн хэмээн үзэж, шүүхэд гомдол гаргаж байв.

Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийг Монголын өмч болгосон “Монголын зэс” корпораци оросуудын эзэмшилд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Ростех” компаниас худалдаж авсныхаа төлөө гэмт хэрэгтэн болчихоод байгаа. Тэр үеийн засаг төрд ажиллаж байсан шийдвэр гаргах түвшний хүмүүс ч буруутнаар зарлагдаж эхэлсэн. Тэдний гол буруу нь нийтэд ил тод зарлаагүй нь. 

Гэвч “Эрдэнэт” үйлдвэр Оросын талаас Монголд шилжсэнээр үйл ажиллагааны үр дүн илэрхий өссөн байдаг. Одоо “Эрдэнэт” үйлдвэр их наядаар тоологдохоор ашигтай ажиллаж, тэр хэмжээгээр улсын төсөвт өгдөг татвар ч өссөн. Өөрөөр хэлбэл Монголдоо зуун хувь оруулж ирсний ашиг нь бол гараад байгаа. 

Хувийн хэвшилд ирсэн Эрдэнэтийн 49 хувийг төрөөс буруутгаж, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайд асан Б.Болор нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал болж тэдэнд ял оногдуулсан. Гишүүн асан Д.Эрдэнэбат “Оросын талаас санал болгосныг Монголын төр хэлэлцээд Монголд оруулж ирсэн  нь хулгайн үйлдэлбиш. Төрд тухайн үед 400 сая ам.доллар огт байгаагүй. Эдийн засгийн хүндрэлтэй үе байсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Хоёрдугаарт, Оросын талаас санал болгосон ажлын 12 хоногийн дотор багтааж Монголын төр энэ их хэмжээний мөнгийг босгож чадахгүй байсан. Тухайн захидалдаа хаалтын хугацааг тодорхой тогтоосон байсан. Зургадугаар сарын 13-ны өдөр Засгийн газар шийдвэрээ гаргасан. Би тухайн үед Засгийн газраас шийдвэр гаргасан хуралдаанд байгаагүй. Би хуралдаанд байгаагүй ч энэ тогтоол дээр гарын үсэг зурсан нь үнэн. Яагаад гэвэл Монголд “Эрдэнэт”-ийн 49 хувь орж ирэх боломж дээр би өөрийнхөө итгэл үнэмшил, зарчмынхаа хүрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Түүнээс биш “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлсан асуудал огт байхгүй” гэж мэдэгдэж байв.

Угтаа Эрдэнэтийн 49 хувийн маргаан дээр төр шууд л 23 дугаар тогтоол гаргаад Эрдэнэтийн 49 хувийг өөртөө шилжүүлээд авсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж хуульчид үздэг.

Хуулийн өмнө компани, төр хоёр адилхан эрхтэй. Хэрэв төр өөрийгөө хохирогч гэж үзэж байгаа бол энэ маргаанаа давамгай эрхээрхүч түрэн шийдэх биш шүүхэд гомдлоо гаргаж, асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх зарчим үйлчлэх ёстой байсан. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн “Эрдэнэт”-ийг ард түмэндээ авч өглөө гэсэн шударга ёс өнөөдөр хаана хэрэгжиж байна вэ. 

Эрдэнэтэд өнөөдөр бахь байдгаараа тендер, шахаа, төсвийн үрэлгэн зарцуулалт Х.Бадамсүрэн захиралтай Эрдэнэт үйлдвэрийн шилэн данс илчиллээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэн ярилцлагадаа  “Эрдэнэт" үйлдвэр Үйлдвэрийн удирдлага болон Төрийн өмчийн хороо хамгийн үр ашигтай байж болох түр бүтцийг Засгийн газарт оруулж ирнэ. Шударга ёс одоо л тогтооно” хэмээн удаа дараа мэдэгдэж хуулиас давсан шийдвэр гаргаж онц байдал Эрдэнэтэд тогтоосон. Өнөөх тогтсон шударга ёс хаана байна вэ. Эрдэнэтийн 49 хувийг олж ирсэн нь шоронд, ашгийг нь хүртэж байгаа хүмүүс нь төрд зайдлаад сууж байна. Энэ тэгээд эрх баригчдын тогтоосон шударга ёс уу.