Эмнэлгийхэн дор мөргөм үүү
Ковид тусаад эмнэлэгт хэвтээд гарсан найзуудын яриан дээрээс сэдэвлэн бичив. үүнээс болж ганц ч болтугай хүн эмнэлгийн ажилтанд таатай хандах болтугай
Ковид тусаад эмнэлэгт хэвтээд гарсан найзуудын яриан дээрээс сэдэвлэн бичив. үүнээс болж ганц ч болтугай хүн эмнэлгийн ажилтанд таатай хандах болтугай
Хардамтгай
Хүн бүр ямар эм тариа хийлгэж байгааг шалгаж өөрийхтэйгээ тулгаж, эмч нартай нарийн нарийн нарийн мэргэжлийн хэллэг ам уралдан ярьж сувилагч жоохон хожигдох төдийд өөртөө эм тариагаа шахчаад зогсох нь холгүй нэгэн. Өөрийх нь эм хэнийхээс хэдээр дутууг олж тэр арын хаалгатай нэгэн гэж хэл ам хийж хов ярих нь элбэг. Жил бүр эмнэлэгт хэвтээд танихгүй мэдэхгүй эмч байхгүй болсон нөхөд.
Сүсэгтэн
Эмнэлэгт ирчээд эмчлүүлж байж л байнга бөө лам багштайгаа холбоо барина. Түүнийхээ ид шид хүчийг магтаж бөөгийнхөө хүчээр эдгэрч байгаагаа ярьна. Мөн тэр хавийн хүмүүсийг тэр ламдаа шавь оруулах гэж ятгана. Өөртөө ганц витамин авж уух мөнгөндөө элдэв юм ярьж улс үнэгүй хангах ёстой гэх мөртлөө лам бөөдөө хамаг орлогоо шилжүүлэээд баярлаж сууна. Эмч нарлуу уурлан та нар ажлаа хийж чадахгүй байна гэх мөртлөө лам бөөдөө нялагнаж долоохыг үзүүлдэг нөхөд.
Шинэ
Дээрхийг бодуул юу ч мэдэхгүй. Яриа бүр нь би шинээр ирсийн анх удаагаа хэвтэж байгаа гэж эхлэх бөгөөд бүүр өчдөр орсон жорлонгоо ч өнөөдөр өөр нэг хүнээс лавлаж явхаас сийхгүй. Бие хаа эрүүл санамсаргүй өвчин авчлаа ёстой ингэх хүн биш, та нар яаж өвдөж чаддын бэ гэх мэтчилэн ярина. Бусад өвчтөнүүдийн ямарч худал давстай яриаг ангайн сонсоно ёстой аймаар юмаа гэж толгой дохих нь урамтай. 14 хоног болж эрүүл болж гарахдаа ч яг шинээр ирсэн мэт сонжсоор гарна.
Хуйвалдааны онолчин
Энэ вирусыг хятадуудыг хорлох гэж америкууд хийсэн чинь нөгөөдүүл нь муу санаатай бас баргийн вирусанд үхдэггүй болхоор буцаагаад дэлхий даяар тараацан. Хятадын хүн ам ихсээд тариа тарих нутаггүй болхоор монголд тариа тарьхын тулд эхлээд дэлхий даяар вирусыг туршиж байгаад хамгийн сүүлд манайд тарааж байна. Энэ вакцин бол яг үнэндээ вирус. Өвчлөх хугацаа нь өөр өөр байгаа. Манай дарга нар бүгдийг мэдэж байгаа ч хятадаас их мөнгө авсан. Бүүр энэ дэлхийн ямарч улс нэг ч вакцин тариагүй бүүр бусад улсад ч ковид гараагүй бидний тархийг л энүүхэнд угааж байгаагаас зайлахгүй хэмээн галзуу хүн шиг юм өдөржин ярьна.
Шинжлэх ухаанч
Бүх хүнийг ээ мөн мунхаг юм даа, ээ эд нар болоогүй байна, та нар яаж ийм байж чаддын бэ хэмээн яг өндөр оюун ухаантай хүн дэлхий дээр хүй нэгдлийн үед ирцэн мэт байна. тэрээр вакцинд бүрэн итгэдэгч бүүр сайн вакцин алийг нь болохыг судалсаар байгаад тариулж амжилгүй ирсэн нэгэн. Байнга ном унших бөгөөд эмчийг ирхэд аль болох түүнийг онхолдуулах санаатай нарийн нарийн вирусын судалгаа этрийг асууна. Гол нь бидэн дундаа л өөрийгөө гайхуулах гэж тэр шүү дээ
Гутранги
Бие нь хамгийн гайгүй байгаа ч хамгийн эхэнд үхгэж байгаам шиг аашлагч. Эмчийг сувилагчийг байнга дуудана, өөрийгөө үхлээ хэмээн утсаар ярьж гэрээслэл бичиж, амьдрал нь ямар сайхан байсан ч ингэж үхэж байгаадаа итгэхгүй. Эмч нар хичнээн тайвшруулаад нэмэргүй. Уйлж хайлан утсаар ярьж эмнэлгийн гадаа хамаг хамаатнаа цуглуулна.
Сошлчин
Эмлэгт орж ирсэн өдрөөс эхлэн энд тэндхийн ховхорсон будаг, эвдэрсэн тавилгын зургыг фээсбүүкдээ оруулна. Шүүмжилсэн юм л хамгийн их лаяк шээр авдаг болхоор тэр хоол, эм тариу ор дэвсгэр бүгдийг л аль муугаар сошлдоо оруулна. Эмч нараа сувилж сувилагч нараа муулж оронд нь өөрөө байсан бол яаж алах тухай нарийн гаргалгаануудын хамт оруулна. Байс гээл энэ ёстой хэдэн шээр авлаа гэж онгироно.
Мөнгөтэй
Боломжийн амьдралтай нэгэн. Энгийн хүмүүстэй эмнэлэгт цуг хэвтсэндээ байж ядна. Бүгдийг голж ийм хүн биш хэмээж төлбөртэй ямар ямар үйлчилгээ байгааг байнга асууна. Төлбөртэйгөөр өөр аявтайхан сувилагчаар тариулж болох уу гэх нь холгүй. Мөн гаднаас өөрийн ор дэвсгэр болуул төгөлдөр хуур, ресторан баараа ч оруулж болхуу гэж асууна. Яг үнэндээ оруулж болохгүйг мэддэг ч зүгээр хүмүүст мөнгөтэйгөө байнга сануулж буй хэрэг.
Ууртай
Хамгийн хэцүү хүмүүс. Таалагдах юмгүй, Ажил төрөл хамаг юмаа алдаснаас үүссэн байх. Алхам тутамдаа эмч сувилагч нараа загнаж тэдэнд шаардлага тавьна. Чи яагаад нэг минут хоцорч ирэв, би үүнээс болж үхвэл яахуу, чи олон хүн үзэж байгаа чинь үнэн гэхдээ би үхвэл яахуу гээл загнана. Яам сайд ерөнхийлөгчид хүртэл мэдэгдэхээ амлана. Бүгдийг нь ажилгүй болгож орлогоггүй болгож үр хүүхэд чинь өлсөнө гэж хараана. Та нарын царайг тогтоож авлаа танил талаараа шоронд суулгана гэх ньч байна.
Улс төрч
Байнга сошл ухна, Улс төрийн янз бүрийн юм байнга ярьна. Хэн ч түүнийг сонсохгүй байсан ч залхахгүй ярьна. Төр засаг яаж удирдах бүх аргыг тэр мэддэг ч өнөөг хүртэл төрд ажиллах боломж гараагүй гэнэ. Тэрээр өөрийнхөө улс төрийн тэмцэлийг сошлоор явуулдаг бөгөөд түүнийг төр засгийн дарга нар байнга уншиж түүний бичсэнээр явдаг гэнэ. мөн хүмүүсийн асуудлыг сошлоор шийдэж өгнө гэдэг ч түүний шийдсэн асуудал байхгүй байсаар. Мөн эмч сувилагч нарыг та нар ийм хэцүү нөхцөлд байх ёсгүй би өөрийн сошлдоо бичиж та нарын асуудлыг улс төрийн нөхцөлөөр сайжруулж өгнө гэнэ.
Хэдэн мянган хүн байсан ч ямарч өвчтөн байсан эмч сувилагч эмнэлгийн ажилтануудаа хүндлээрэй. Тэгэж байж бид цар тахлын ард гарна. Эмнэлгийн ажилтанууд дор мөргөм үү
цэнд
Уншигч
ЭНЭ ДҮРСЛЭЛ ЯГ Л ҮНЭН БНА
Зочин
Зочин
Зочин
Зочин
зз
Зочин