АН ЛЭЙСЭН

ЭРТ УРЬДЫН ЦАГТ,
Алс холын нэгэн нутагт Ольга нэртэй охин эцгийнхээ хамт аз жаргалтай амьдран суудаг байжээ. Ольгагийн эцэг ахин дурлах хүртэл шүү дээ… Шинэ эхнэр нь хорон санаатай, хахир хатуу эмэгтэй байлаа. Төрсөн эгч нь харин өөрөөс нь ч илүү аймшигтай харанхуй ойд амьдардаг эмгэн шулам аж.
Хүмүүс эмгэн шулмыг хүүхэд барьж иддэг гэцгээнэ!
Нэгэн өдөр Ольгагийн хойт эх түүнийг эмгэн шулмынх руу явуулжээ.
Хөөрхий охин яах бол?


Слав ардын үлгэрт гардаг эмгэн шулмын үлгэрийг та бүхэнд толилуулж байна. Ан Лэйсэний амилуулан зурсан хорон санаат шулам, сайхан сэтгэлт эрэлхэг бяцхан охины тухай энэхүү
үлгэрийг шимтэн уншаарай. Тав болон
түүнээс дээш насны хүүхдүүдэд
зориулав.

НЭПКО хэвлэлийн газар