2018 оны наймдугаар сарын 12. Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р километрийн 9-р зуутад Улаанбаатар-Сайншанд чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 цагийн орчимд замаас гарч, галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан. Хүчтэй аадар борооны улмаас тус аймгийн Айраг сум бүхэлдээ үерт автаад байгаа юм.