ДОРЖЗОДВА СУДАР
Мунхагийн шалтгааныг хаах аваас. Зовлонгийн шалтгаан хаагдах болно гэсэн үг. Тэр мэт. Зовлонгийн шалтгааныг хаах аваас өвчин зовлон, хараал шившлэг, муу үгс, муу үйл бузар юмс тэд бүгдээрээ хаагдах болно. Тэд бүгд ирсэн тэр зүгтээ буцаж одох болно гэсэн үг. ...
Бурханы шашныг шүтэн бишрэгч та бүхэндээ зориулан “ХУТАГТ БИЛГҮҮНИЙ ХЯЗГААРТ ХҮРГЭГЧ ОЧИРООР ОГТЛОГЧ” хэмээн судар үүнийг өргөн барьж байна.
Бурхан багш тэрбээр.
“Зовлон үнэн. Зовлонгийн шалтгаан үнэн. Зовлонгоос хагацах үнэн. Зовлонгоос хагацах зам мөр үнэн” хэмээн айлдсан байдаг.
Юу гэсэн үг вэ? гэвэл.
Зовлон байдаг гэсэн үг. Зовлонгийн уг учир шалтгаан нь бид бүгдийн үйлдсэн. Муу сэтгэл бодол. Муухай үг хэл. Муу үйл үйлдлээс үүсэж бий болдог. Тийм учраас. Зовлонт орчлонгийн уг ёзоор нь мунхаг мулгуу муу сэтгэл байдаг гэсэн үг.
Би ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?
Очироор огтлогч буюу Доржзодва хэмээх энэ судар ном бол Бурхан багшийн төрүүл ном бөгөөд аливаа муу үйлийн түйтгэрийг ОЧИР ЭРДЭНЭ-ээр огтлох адил үтэр түргэн арилгаж үгүй хийх увьдас төгөлдөр их ном ажээ. Тийм учраас. Бурхан багш ийн айлдсан байдаг.
Мунхаг мулгуу ухааны сэдлээр \шалтгаанаар\ өвчин зовлон, үхэх болоод амгалан үгүй сэтгэл, харуусал, хямрал зовлон зэрэг алив олон муу зүйл юмс төрдөг. Тэр мэт. Зовлонгийн их цогцос бүрдэх болно. Зовлонгийн шалтгааныг хаах хэрэгтэй. Хуран үйлдэгсэд тэр адил хаагдах болно хэмээн айлджээ.
Юу гэсэн үг вэ? гэвэл.
Энэ мэт. Мунхагийн шалтгааныг хаах аваас. Зовлонгийн шалтгаан хаагдах болно гэсэн үг. Тэр мэт. Зовлонгийн шалтгааныг хаах аваас өвчин зовлон, хараал шившлэг, муу үгс, муу үйл бузар юмс тэд бүгдээрээ хаагдах болно. Тэд бүгд ирсэн тэр зүгтээ буцаж одох болно гэсэн үг. ...
Товчлоод хэлбэл. ОЧИР ЭРДЭНЭ мэт бай гэсэн үг. Тэр мэт. Үнэмлэхүй их, шавхагдашгүй их сэтгэл бодолтой бай гэсэн үг. ... Муу сэтгэл, муухай үг хэллэг, муу үйлийн үрийг таньж мэдэх хэрэгтэй. Тэр мэт. Муу заяанд хүргэх муу үйлийг нэн их тэвчиж өнгөрөөх арга ухаанд суралцах хэрэгтэй гэсэн үг. Бусдын гэмийг санагалзах хэрэг үгүй. Эхлээд чи өөрөө өөрийнхөө үйлдсэн нүгэл хилэнцээсээ салж хагацах хэрэгтэй. Нүглийг нүглээр угаахгүй. Тийм учраас. Нүгэл бүү үйлд гэсэн үг. Эргэж буцах сэтгэл үгүй мятрашгүй их хичээл зүтгэлээр өглөг буян номын үйлсэд чармайн зүтгэ гэсэн үг. Үг хэл, Үйл үйлдэл, Сэтгэл бодлоо ариусга. Ариун байлга. Арч, зүлгэ, угааж цэвэрлэ, өнгө оруул. ОЧИР ЭРДЭНЭ мэт байлга гэсэн үг. Дурьдал сэтгэлийг дотоод сэтгэлдээ агуул. ... Тэсвэр тэвчээрт суралц. Сайн мууг ижил төгс нүдээр харж бодож сэтгэж үйлдэх арга ухаанд суралц. Энэ мэт үйлд ОЧИР мэт бай гэсэн үг. Муу хар нисваанисыг ОЧИР мэт сэтгэл юугаар тасчиж устга гэсэн үг. Энэ мэт.Мунхаг шалтгааныг хаах аваас. Хуран үйлдэгсэд тэр адил хаагдах болно гэсэн үг.
Би ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?