Долоон зүйл
Усанд унах сарны гэрэл тэр хоосон. Усыг шүүрдэвч түүнийг эс олох болой
УСАНД УНАХ САРНЫ ГЭРЭЛ
... " Усанд унах сарны гэрэл тэр хоосон. Усыг шүүрдэвч түүнийг эс олох болой" хэмээн Цаасан шувууны үлгэр гэдэг Бурханы номонд өгүүлжээ.
Юу гэсэн үг вэ? гэвэл.
Сэтгэл оршихуй хоёр ангид аваас ач тус гэж үгүй тэр хоосон байдаг гэсэн үг. Тийм учраас хүү минь чи өөрийгөө судал. Миний байгаа байдал ЭНЭ хэмээн сэтгэл тань зовинох болно. Итгэл чинь алдарч, зүрх чинь гаслах болно. ...
... Зүгээр!!! хүү минь чи өөрөө өөрийгөө хэн билээ? гэдгийг мэддэг мэдэрдэг байх хэрэгтэй. Энэ бүхнээс илүү их чухал байдаг юм. ...
... Хүү минь алдаа мадаггүй явахыг хичээ. Алдаа дутагдал хортой халтай. Гэхдээ тэр бардам их омгийг дардаг номхоруулдаг юм. Тиймээ хүү минь. Сайн юм байхад муу юм баыдаг. Муу зүйлд ч сайн тал байдаг гэдэг. ...
... Хүү минь хүсэл шунал хар муу санаа, атаа хорсол хорон муу сэтгэлээс ангид орш. Мунхаг муу сэтгэлийн гэм хор, үр дагаварыг бодож бай. Багшийг шүт. Номлолыг дагаж суралц. Ихэрхэл омогшил уур хилэн алга болно. ...
... Хүү минь сүшиг бишрэлтэй бай. Итгэлтэй бай. Бусдын тусыг бүү март. Бусдад тусал. Бурханд мөргө. Ач тус нь гарцаагүй ирнэ. Амь нас батжина. ...
... Хүү минь буян сана. Өглөг өг. Номыг шүт. Бурханыг шүт. Тэнгэр сахиус ивээнэ. Хар хор хараал шившлэгэнд үл өртөнө. ...
... Хүү минь бардам их омгийг хорьж дарж барьж чаддаг бай. Хэтийн болон ойрын зорилготой амьдар. Ажил үйлс чинь бүтэмжтэй болно. ...
АЛТАН ДУНДАЖ.
... Хүү минь.Аливаа юманд алтан дундаж л гэж байдаг. Алтан орой эсхүл алтан хормой гэж аав нь дуулаагүй юм байна.
... Юу гэсэн үг вэ? гэвэл. Юманд хэт битгий их шунаж бай гэсэн үг.Амжилтаасаа биш, алдаанаасаа эхлээд хар. Олохоосоо биш, алдахаасаа эхлэж тооц гэсэн үг.
... Бусдад бас ашиг үлдээ гэсэн үг.Тэгэж чадвал нь олон хүн чамайг дагна.Хэдий их олон хүн байна. Төдий их мөнгө хүнээс чи салгаж чадна.Бас мөнгөтэй чадалтай байя гэвэл чи зорилготой бай.Бодож тооцсон зурж төлөвлөсөн зорилготой бол.Өөртөө ахадсан том зорилго өмнөө тавь.Тэгээд чи УРАГШААГАА АЛХ!
Хүйтэн цас ширүүн бороо, халуун нарыг бүү ажир.Алхаад бай.Өлсөж цангах, унтах хэвтэх, өвдөх шаналахыг битгий тоо.Алхаад бай.Зорисон зорилгоо бүхний өмнө тавь! "МУУ АМЬД ЯВАХААР.САЙН ҮХ" гэдэг юм.Тэгэж бодоод л алхаад бай.
Юунаас ч битгий ай.Алхаад бай.Зугаа цэнгэл, баяр наадам юуг ч битгий тоо.Алхаад бай. Зорисон зорилгондоо би хүрнээ гээд алхаад бай.Урагшаа хараад алх.Чи чаднаа.Миний хүү миний охин чи чадна. Тэгэж чадвал чи! "ЖИРИЙН НЭГЭН ХАРАНДААНЫ БАЛЫГ ОЧИР АЛМААЗ БОЛГОЖ ЧАДНА.Тэгэж гэмээнэ чи!!! ЭЦЭГ ЭХ ХАНЬ ИЖИЛ,ҮР ХҮҮХЭД НАЙЗ НӨХДИЙНХӨӨ БАХАРХАЛ БОЛЖ ҮЛДЭНЭ". Орчлонд чамд өөр юу хэрэгтэй гэж? Өөр юу ч хэрэггүй.
ӨТ ЗАЛБИРАВ.ХУЛАН УНАВ.
Хүү минь, охин минь аавыгаа сонс!
Буддагийн хөвүүн Бодьсадвагийн замнал хэмээх Бурханы номонд.
... " Өт залбирав. Хулан унав. ... Халуун хүйтэн тамын орны халах хайрах зовлонг санаж яв. Хатах өлсөх шаналгааг хамгаас эхлэн бодож бай " хэмээн өгүүлжээ. ...
... Юу гэсэн үг вэ? гэвэл. Аливаа еумыг эрэгцүүлэн бодож бай гэсэн үг. Энэ амьдралд хэн ч мөнхрөхгүй. Үхэх бол гарцаагүй гэсэн үг. Үйлдсэн үйлийнхээ үрийг чи өөрөө амсаж эдлэх болно. Нэг бол сайн заяанд төрөх болно. Эсхүл муу заяанд унах болно гэсэн үг. Зовлон бол нүгэл хилэнцийн үргэлжлэл гэдгийг ухаарч санаж болгоомжил. Ихэрхэл омогшил, уур хилэн атаа хорсол үгүй болно. ...
... Балмадыг жигшиж, Би- үгүйн мөн чанарыг ухаар. Энэрч хайрлахын утга учирт суралц гэсэн үг. ...
БУРХАНЫГ ХҮН БАЯСГАЖ ЧАДНА
... Тиймээ хүү минь Бурхан тэр бидэнтэй хамт амьдардаг юм. Бурхан тэрбээр бид бүгдэд тусалдаг билээ. Тэр биднийг муугаас авардаг. Сайн үйлс бүтээхэд тусалдаг юм. ....
... Тиймээ хүн эрх мэдэлд хүрч болноо. Хүн эд баялаг цуглуулж чадна. Сайхан сэтгэл сайн үйлс гэж чухам юу болохыг санахгүй мэдрэхгүй өнгөрөөж бас чадна. Харин чи Бурханыг санаж бай. ...
... Санаж бай. Оюун ухаан хүний дотор сэтгэлд гэгээрдэг. Гэгээрсэн тэр оюун ухааныг МЭРГЭН ухаан гэдгийг санаж бай. БУрхан тэр мэргэн ухааныг гэгээрүүлэж чадна. Харин мэргэн ухаан бээр Бурханаас өгсөн хайр сэтгэлийг хүчирхэг их болгодог. Тийм учраас миний хүү чи чин их мэргэн ухаантай холбогдохыг чармайж бай. Амьд байгаа аль эсхүл үхсэн хамаагүй аль альтай нь холбогдохыг хичээж бай. Бурханыг чи баясгаж чадна. Бурхан чамайг хараад инээж инээвхийлэн мишээх болно. ...
ЯЛАЛТ
... Юм бүхэн учиртай. Хүү минь хэн нэгнийг биш. Эхлээд чи өөрийгөө ял. Зовлонг сөрж ял. Жаргалыг ухаарч ял. Өвдөх, өлсөх хоёрыг тэсэж ял, гүрийж ял. Унтах, идэх, уурлах гурвыг сэрж, барьж, дарж ял. Атаа, хорсол, баярхал, бахархал дөрвийг аргадаж ял. Энэ бол эр хүний хүний эрхэм дээд ялалт мөн билээ. ...
ИТГЭЛ
... Хүү минь итгэлтэй бай. Итгэл бол мэргэн ухаан. Итгэл бол сайхан сэтгэл. Итгэл бол сэрж сэргээх оюун ухаан. Итгэл бол зориг зүрх үгүй сул дорой байдлаасаа салах боломж. Итгэл бол зовлон бэрхшээлийг даван туулах тэсвэр тэвчээр. Тийм учраас итгэж бай. Өөртөө итгэ. Өөр юунд ч битгий найд. ...
ИНЭЭМСЭГЛЭЛ
... Хүү минь инээ, инээмсэглэж бай. Хэрвээ чи инээхгүй бол, ад чөтгөр, айдас хүйдэс өндийн босч ирдэг юм. Хэрвээ чи инээхгүй бол, аз жаргал, хайр халамж үргээд холдож зайлдаг юм. Тийм учраас чи инээ, инээмсэглэж яв.
Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
БАДАМХАНД МУЗЕЙ