Дээд шүүх МАН-ын хуулийн хэлтэс биш гэдгээ нотлох цаг
АН-ынхан энэ удаа намаа дээд шүүхэд бүртгэлтэй, тамгатай, даргатай болгохын тулд намын дүрэм, Улс төрийн намын тухай хуулиас гадна “Дээд шүүхээс тавьсан болзлыг хангах” шаардлагатай болсон юм.
УИХ дахь цөөнх болох АН өнгөрөгч долоо хоногт намын даргаа тодруулав. Өмнө хоёр тусдаа хуралдаж байсан ҮБХ-ны гишүүд нэг дороо цуглаж сонгуулиа явууллаа. Сонгуулийн дүнг намын Их хурал нь батламжлав. Де факто АН нэг нам болж чадлаа. Одоо энэ намыг де юре баталгаажуулах үүрэг нь Улсын дээд шүүхэд үлдэв. “Эрх” гээгүй “үүрэг” гэсэн нь учир шалтгаантай.
Өмнөх хоёр жилийн турш АН хоёр тусдаа хуралдаж, намын даргаа тодруулж ирсэн. Түүнийг дээд нь шүүх татаж аваад “Дотооддоо учраа олоод ир” гээд явуулдаг байлаа. Нэг ёсондоо улс төрийн намыг бүртгэх “эрх” эдлээд, үүргээ гүйцэтгэдэггүй байсан гэсэн үг. Уг нь бол Дээд шүүхийн үүрэг нь Улс төрийн намын хууль, намын дүрэмд заасан шаардлагыг хангасан бичиг баримтыг хүлээж аваад бүртгэх үүрэгтэй. Эрхтэй биш гэсэн үг. Х.Баттулга нь авна уу, С.Эрдэнэ нь тамгаа авна уу, Дээд шүүхэд бол падлий ч үгүй юм л даа. (Аль ч талд нь шийдсэн намын гишүүд тамгатай талдаа л нэгдэж таарна) Гэтэл өөрт даплийгүй юмыг “падлийтай” юм шиг явж ирсэнд хэний сонирхол байсан байх вэ?
За, бараг бүгд нэгэн дуугаар “Ардын намын захиалга” гэж хэлнэ дээ. Дээд шүүх Ардын намын хуулийн хэлтэс боллоо гэж хоёр жил ярьж, бичиж байна. АН-ын тамганы маргаанд шүүх оролцож, аль ч талыг нь бүртгэхгүй явж ирсний үр дүнд МАН сүүлийн гурван сонгуульд өрсөлдөгчгүй оролцсон. 2020 оны орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, Сонгинохайрханд явуулсан нөхөн сонгууль...
Тиймээс АН-ынхан энэ удаа намаа дээд шүүхэд бүртгэлтэй, тамгатай, даргатай болгохын тулд намын дүрэм болон Улс төрийн намын тухай хуулиас гадна “Дээд шүүхээс тавьсан болзлыг хангах” шаардлагатай болсон юм. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ, Х.Баттулга нарын тус тусдаа байгуулсан ҮБХ-ны гишүүдийн дийлэнх олонхийг цуглуулж байж ҮБХ-гоо хуралдуулав. Нөгөө талд нь Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр одоо нийлээд хуралдсан ч 50 хувийн ирц хүрэхгүй гэсэн үг. “Тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод ч нэмэргүй” гэдэг бил үү? Намын олонхи нь энэ хоёр хүнийг биш, намынхаа эв нэгдлийг сонголоо.
Одоо харин Дээд шүүх Ардын намын хуулийн хэлтэс мөн үү, биш үү? гэдгээ сонгох цаг ирлээ.
inews.mn
зочин
Чоно
Чоно
Чоно
Чоно
Оноч