Дарангуйлагч л намын гишүүнээ хөөдөг!
2016 оны сонгуулийн дараа 8 сард Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хороо хуралдсан.Хурлаар; нэг танхимын гишүүн байсан атлаа, намын дарга Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцоруулахаар санал өгсөн хэрэгт холбогдуулан Эрдэнэ, Х.Баттулга нарыг намаас хөөхөөр нам доторхи гурван фракц үгсэн тохирсон байв.
2016 оны сонгуулийн дараа 8 сард Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хороо хуралдсан. Хурлаар; нэг танхимын гишүүн байсан атлаа, намын дарга Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцоруулахаар санал өгсөн хэрэгт холбогдуулан Эрдэнэ, Х.Баттулга нарыг намаас хөөхөөр нам доторхи гурван фракц үгсэн тохирсон байв.
Хурал эхэлмэгц Эрдэнэ, Баттулга нарыг хөөх асуудлыг хэлэлцэх санал гарсан. Би босч "...коммунист, фашист нам шиг хатуу гишүүнчлэлтэй дарангуйллын намууд л гишүүнээ хөөх тухай хэлэлцдэг юм. Манай нам бол ардчилсан нам..." гэх зэргээр зад эсэргүүцсэн.
Надтай зэрэгцээд Эрдэнэ бас үг хэлсэн. Миний их тод санаж байгаагаар Эрдэнэ, өнөөдөр Эрдэнэд хөөгдөөд байгаа Батзандан, Болд нарыг нийлүүлснээс ч илүүтэй гомдол мэдүүлэн хашхичиж "...дарангуйлагч л намын гишүүнээ хөөдөг!" гэсэн юм даа! Энэ бол улс төрд байхдаа Эрдэнийн хэлсэн үгнүүдээс хамгийн ухаантай үг.
Ингээд 3 фракцын, Эрдэнэ, Х.Баттулга нарыг хөөх санаархал бүтэлгүйтсэн. Тэр үед 3 фракцын хэрэг зориг бүтсэн бол Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрдэнэ Ардчилсан намын дарга болж чадахгүй байсан нь мадаггүй. Манай хоёр миний заргын ачаар үлдэж мандсан хоёр билээ.
Өнөөдөр хувь заяаны шоглоом гэлтэй юм болж байна даа!
"Ах дүү нартайгаа нийлж нүүрсний мөнгө хулгайлсан Алтанхуяг чи яаж Ерөнхий сайдаасаа огцрохгүй гэж чадаж байна аа, огцорооч!" гэж шургуу шаардаж байсан Х.Баттулга, Алтанхуягийгаа тэргүүн зөвлөхөө болгочихсон Эрдэнэ рүү дайруулаад сууж байна.
"Дарангуйлагч л намын гишүүнээ хөөдөг юм" хэмээн омогдож байсан Эрдэнэ дарга, Батзандан, Болд, Мурат нарыг намаасаа хөөж байгаагаа сүр дуулиантай зарлаж байна. Ер нь өөртэй нь таараагүй бүхэн намаас хөөгдөж байгаа.
Манай дарга нарын "ардчилсан үзэл" гэдэг нэг иймэрхүү.
Өөрөө доор явахаараа ардчиллыг нэхдэг, дээр гарахаараа дарангуйллыг шаарддаг хоёр нүүр нь бүх цаг үеийн дарангуйлагч нарын "таних тэмдэг". Гитлер ефрейтор байхдаа, Ленин цөллөгөнд байхдаа ардчиллыг нэхдэг байсан билээ. Хөгийн байгаа биз!
Харамсалтай нь олон түмэн,тэр дотроо манай намын гишүүд мартамхай нь дэндүү, үгээр тоглуулахдаа эцэшгүй аж. Сүүлийн үед дээрээс нь нэмээд аймхай болж буй!
90 оны Монголын Ардчилсан Намын гишүүд айхыг мэддэггүй хүмүүс байсан.Тэд, хэмжээгүй эрхтэйгээр Монголыг захирч байсан коммунист намаас ч, дэлхийг айлгаж байсан Зөвлөлт гүрнээс ч айж байгаагүй. Одоогийн Тагнуулын Төв газрын хашаанд жагсаал хүчээр дарахаар байлдааны хуягт тэрэг сойчихсон, аваачиж хорихоор Ганц худгийн хоёр давхарыг тэр чигт суллачихсан бэлдээд байгааг мэдээд улам уурсан олуулаа болж байсан. Баатарууд юм шүү!
Тэдний энгэр дээр байх ёстой баатарын тэмдэгийг Элбэгдорж надад төлөөлүүлэн зүүсэн билээ. Баатар нь миний тэмдэг биш,тэдний одон.
90 оныхон тэмцээгүй бол Зөвлөлт, Хятадын дунд хавчуулагдсан Монгол,Хойд Солонгос шиг коммунист дэглэмтэй хэвээрээ үлдчих л байсан. Ядахдаа, Монголын тухайд Хойд Солонгосоос илүү гарах геополитикийн ач холбогдол барууныхны хувьд байгаагүй. Социалист БНМАУ-гүйгээр дэлхий хөгжиж л байсан юм чинь!
90 оны Монголын Ардчилсан Намын баатаруудын залгамж хойч үе нь өнөөдөр ардчиллыг нь нугаслаж байхад карьераа бодон амиа хоохойлж яваа нь хөөрхий. Ийм арчаагүй байдлаа ажил хэрэгч ухаан гэнэ шүү дээ. Ямар юмны ухаан байх вэ дэ. Ардчилал устахад амьдрал нь дарангуйллын хүчирхийлэл доор орох эрсдэлээр дүүрэн болохыг ухаарахгүй мэт царайлсан ухааныг "айдас" гэдэг юм! Хойд Солонгосчууд айдасаар л амьдарч буй!
Зочин
Зочин
Зочин
Алтаа
Gana
Зочин
Зочин
Go
мөнхөө
Зочин
Зөнөг
Зочин
иргэн
МАН - ЫН ГИШҮҮН
Зочин
Басбаяр
Үүл Баатар
Зочин
abcd gesen mal d
He he
Зочин
МАНАНГИЙН ЭЦЭГ
Зочин
ABCD-korea-gaas
Ардчилагч
Зочин
Zochin
АН нэг иймэрхүү
Zochin
Tsag ergene
Seregtun
зочин
Zochin
Zochin
Зочин