Бядгүй улстөрчдийн дорой үйлдлээс ичиж бухимдалгүй амьдрахсан
Ёс зүйн хамгийн бүдүүлэг алдаа, шившигтэй үйлдлийг гишүүн хүн хээвнэг үйлдэнэ
Өнөөдөр бидэнд хамгаас чухал яг юу хэрэгтэй байна вэ. Монгол хүнд юу үгүйлэгдээд байна вэ. Бидний өөдөлж дэвждэггүйнучир шалтгаан хаана байна гээд олон зүйлийн талаар элдвийг эргэцүүлэн шаналах юм. Шаналах тусам бухимдана. Нийгэм тэр чигээрээ л бухимдал. Болж бүтэж байгаа нь болохгүй, бүтэхгүйгээсээ ямагт их байх юм. Санаснаар болдогсон бол өнөөдрийн Монголд шударга ёс зүйг л дархлах хэрэгтэй байна. Цэвэр ариун ёс суртахууныг монгол хүн бүрийн тархи оюунд суулган, программчилчихмаар байна. Ямар ч сайн хуулиас илүүтэйгээр ёс зүй бидэнд үгүйлэгдээд байна. Төрийн ордон, чуулганы танхим, малчны хот, үйлдвэр, албан газар, айл өрх, гэр бүлд гээд хаа сайгүй шударга бүхэн уурших мэт замхарч бүдгэрсээр л.
Ёс зүй, ёс суртахуунгүй болгоныг болохгүй, бүтэхгүй дагалдана. Болохгүй бүтэхгүй болгоны цаана төр, засгийн томчууд, удирдлагууд хийгээд нам, эвсэл холбоодын үнэгэн заль, улаан луйвар, хүний мөсгүй зан, хар амиа хоохойлсон хамгийнөөдгүй хогийн чанар нуугдаастай байдаг. УИХ-ын сүүлийн гурван сонгуулийн(2008, 2012, 2016 оны) үр дүн шударга бус байдлыг нийгэмд жинхэнэ хавтгайруулсан гэж боддог. Чухам энэ он жилүүдэдмонголчууд баян хүнийг шударга хүн гэж эндүүрдэг болсон. Хөрөнгө чинээг ёс зүй, ёс суртахууны хэмжүүр болгож андуурсан. Ард түмэн үүнийгээ мэдэх хэрнээ алдаа гаргана. Алдаагааямагт давтсаар байдаг нь хөөрхийлөлтэй хийгээд эмгэнэлтэй.
Одоо тэгээдгороо амсаж байгаа маань юутай гашуун. Э.Бат-Үүл баатарын саяхан бичсэнчлэн бид өөрсдийнхөө сонгох эрхээ арилжааны хэрэгсэл болгон нам, нэр дэвшигчдэдзарчихна. Эвлэлдэн нэгдэх эрхээ фракцын лидер хэмээгчдэдхудалдана. Жагсаж, цуглах эрхээ зохион байгуулагч, гудамжны хөдөлгөөнөөр халхавчлагдаж нуугдсан бэртэгчин, луйварчдад ашиглуулчихна. Бидёс зүй, ёс суртахуунаа ийн уландаа гишгэсэн болохоор ямар ард түмэн байна, тийм төр тогтоно гэдэг теоромоор өнөөгийн арчаагүй, чадамжгүй, сул дорой төртэй байх болсон биш үү!
Харааж, зүхэнгаслахад хүргээдбуй парламент бол бидний шууд тусгал. Боловсрол, туршлагаар дульмаг, дээр нь бүдүүлэг балмад, заримднэгэнд нь дунд сургуулийн олгодог ерөнхий мэдлэг ч ахадсан “төрийн түшээд”-ээрТөрийн ордныг дүүргэсэн эзэд нь бид өөрсдөө. Монгол түмний сор,сүр, манлай болсон ухаантай, боловсролтой хүмүүсээ сонгон төр, засгаа төвштгөх нөхцөл ч алга болсон. Тийм хүмүүсийн төрд гарч ирэх замыг хаасан хууль “үйлдвэрлэхээ” нөгөөдүүл ч мартсангүй. Төрийн түшээ хүний боловсролын талаар онцгойлон эргэцүүлж бодох хэрэгтэйг биданхаарч байгаа юм алга. Боловсролтой хүн аливаад ухаалаг мэдрэмжтэй, сэтгэлийн зөв хөдлөлтэй, учир шалтгааныг ойлгох чадвартай, цэвэр ёс суртахуунтай, ухамсартай, шударга ёс зүй, моралийн хүмүүжилтэй байдаг юм. Ийм хүн хэзээ ч хувийн ашиг сонирхлоо эрхэмлэсэн, явцуу эрх ашиг бодсон бэртэгчин байдаггүй. Монголын төрд ийм л түшээ хэрэгтэй байх юм даа. Одоо бол Монголд шударга ёс гэж үнэн хэрэгтэй хаана байна вэ. Хариулах гээд хичээгээд үз. Чадахгүй байгаа биз дээ. Ёс зүйгүй нийгэмд шударга ёсны талаар дурсаад ч нэмэргүй. Монголд УИХ-ын даргаасаа эхлээд гишүүднь худлаа ярина. Ёс зүйн хамгийн бүдүүлэг алдаа, шившигтэй үйлдлийг гишүүн хүн хээвнэг үйлдэнэ. Ерөнхий сайд нь ард түмнээ хуурна. Сайхан гэгч нь амлана. Амалснаа биелүүлнэ гэж гонж. Салбарын сайд нарын тухайд ярихын ч эцэсгүй. Тэдний боловсрол, зан суртахуунаас айдас төрнө. Хамгийн шударга байх ёстой Хууль зүйн сайд нь хүртэл худлаа ярьдаг нийгэмд цаашид хэр удаан тэсэх билээ. Үг,үйлдэл нь ямагт зөрсөн, шударга үнэний тухай бусдаас чанга хашгираад, шударга бусийг үйлдэж явдаг ийм хүмүүсийн хаанчлал дор яг л боол мэт амьдрахямар гашуун. Ард түмний нуруу ийм цөвүүн цаг дор мөд тэнийх үү! Ойрын жишээнээс харахадЗасгийн газар ард иргэдээр зүгээр л бөмбөг болгоод тоглочихожбайна. Ийм байж таарах уу! Гаргасан шийдвэрээсээ сарын дотор эргэж буцаад л. Нөгөө уйдсан хүүхэдюугаараа оролдоно гэдэг шиг бүр сүүлдээ ядарсан ард түмнээрээ Засгийн газар нь даажигнадаг болж байгаа юмбайна. Төрт ёс гэдгийг дэлхий ертөнцөд анхлан таниулсан монгол үндэстний агуу түүхт, яруу суу алдарт төрийн залгамж өнөө цагийн өнгөн дээр ингэж“доройтохыг” бид бүгдээрээ хараадл сууж байх ёстой юм биш бол сэрэх хэрэгтэй. Ард түмэн, улс орны хувь заяагаар айл гэр болж тоглосон эрх мэдэлтнүүдийн тогтоосон бүтцийг бид өөрсдөө шударга ёс зүй, цэвэр ёс суртахуунтай, зоригтой, тууштай тэмцвэл эвдэж чадах билээ. Ядаж өнөөгийн бядгүй улс төрчдийндорой үйлдлээс ичиж бухимдалгүй амьдрах сан.