Бүтэлгүйтэл
Манай залуусын дунд жинхэнэ тунамал сэхээрэл, саруул эрүүл рациональ хандлага эрчимжиж байгаа нь сайн үйлсийн үүд нээгдэж байгаа юм. Карл Менгер, Людвиг фон Мизес, Фридих Хайек, Айн Рэндийг уншаад үз! Эс бөгөөс Маркс, Ленин, Сталин нарын харгислалыг тунхаглаад тонилгох дэв тусаад сүйр! Дэлхий даяар зүүнтнүүдийн бүтэлгүйтэл сөнөл рүүгээ явж байгаа нотолгоо нь Путины төгсгөл.
…”Ринчино бол хууран мэхлэгч, Оросоос суулгасан төрийн хутгуур, эзэрхэг харгис дарангуйлагч этгээд юм. Тэр өнөөдөр намайг тонилгоод маргааш та нарыг тонилгох болно” гэж С Данзан улс үндсээ хамгаалан халаглажээ. 1911 онд ялгуулсан үндэсний эрх чөлөө 10-хан жилийн хугацаатай байжээ.
1921 оноос Зөвлөлтийн большевууд өөрийнхөө нутагт МАХНамыг байгуулж, Ринчиноо гэдэг алуурчнаа энэ намд шургуулж, Богд хаанаас өгсүүлээд үндэстнээ гэсэн олон хүнийг гэмтэн болгож гүтгэн, янзан бүрээр хорлон сүйтгэж, алж талж 70 жилийн туршид колончилсон. Энэ үйлдлийг эрс эсэргүүцэн иргэн бол улс баян, усны бол гүехнээс нь гүн рүү нь хүртэл, уулын бол бэлээс оргил хүртэл юугч бүү алгас энэ улсыг бэртээхгүйхэн яваад явах юмсан гэж С Данзан шаналалтай өгүүлсэн байдаг бөлгөө.
Ринчино тэр үеийн сэхээтнүүдийг минь хооронд нь алалцуулж, хагалан бутаргасан нүгэлтэн. Яг өнөөдөр Ринчиногийн сүнс хий үзэгдэл мэт улсаар минь тохуу хийх гэж нүүгэлтсэн нүглийн цалам урвагчдын толгой углажээ янз нь…
Ер нь большевикууд гуйвагчдыг олохдоо гаршсан. Зөвхөн манайд ч биш дэлхий даяар КГБ ажилласаар л байгаа шүү!
АН-ыг үүсгэн байгуулагчдыг тонилгох, (тонилгох нь ална хядна гэсэн үг) 500 ногоон паспорт хэвлэхийг санаачлагч, хүнийг ялгаварлан гадуурхагч, 20-р зууны яргачин хоёрдох Монгол Сталиныг цагаатгагч, эрх мэдлийн донтон, эвлэрч нэгдэе!гэж коммунист намын тунхаг ярьж суугаа хуйвалдагч, социалист, фашист нарыг эрх чөлөөний үзэлтэн гэж андуурахгүй байх нь хувь хүний эрх, чөлөөт зах зээлийг эрэлхийлэгчдийн үнэ цэнэ байх болой.
—Гэхдээ хүн сэхээрч болдог хорвоод уншиж судал хувийн өмч бол эрх чөлөө,хүний эрхийн баталгаа гэдгийг олж хар! Үнэ цэнэ,үзэл баримтлал чинь яг юу юм бэ?
Хариул!
Төр, засгийн талаархи ойлголтоо хэл! Нэг нүдээрээ хүний эрх, эрх чөлөө, нөгөө нүдээрээ социализм хараад оюуны сүвээ сохолчихож үл болно.
Ардчилал нь олуулаа нийлж цөөнхийг дарамтлах социалист галибар гэдгийг мэд!
99 хувийн сүрэглэлээс, 1 хувийн чөлөөт сэтгэлгээний чамбайрал илүү өгөөжтэй байдаг нь жам. Манай залуусын дунд жинхэнэ тунамал сэхээрэл, саруул эрүүл рациональ хандлага эрчимжиж байгаа нь сайн үйлсийн үүд нээгдэж байгаа юм. Карл Менгер, Людвиг фон Мизес, Фридих Хайек, Айн Рэндийг уншаад үз! Эс бөгөөс Маркс, Ленин, Сталин нарын харгислалыг тунхаглаад тонилгох дэв тусаад сүйр! Дэлхий даяар зүүнтнүүдийн бүтэлгүйтэл сөнөл рүүгээ явж байгаа нотолгоо нь Путины төгсгөл.
Манай коммунистууд дүүгүүр бэлдэж бие бие рүүгээ нүүрс хүүгүүлээд, ухаан санаа нь орж гараад иргэдээ нүцгэлээд, ам нээвэл, улаан балаар амаа цууртал улаан цайм худлаа донгодоцгоож социализмийн солиоролдоо халуурч байна.
DR. ADITY
BAT
Зочин
Зочин
Зочин
Бүтэлгүйтэл ...
Зочин
Зочин