Баабар.мн клубийнхээ арван жилийн ойд зориулав.


Энхтайваны гүүр гэхчлэн сайхан хэллэг, холбоо үгүүд ард түмний дунд байдаг. Цагираган боов ч ийм л үгүүдийн нэг. 

Болоод буй үйл явдлыг ажиглая

Хоёр оролцогч байна. Эрэгтэй (мсж бичигч), эмэгтэй (мсжинд хариулагч). 

Мурат гуай зүгээр сэлфи хийх дуртай хүн байж болно. Тэр нэг удаа өөрийгөө доороос нь сэлфидэх гэтэл утасны камер нөгөө талаа гарцан байсан байж болно. Боовоо гаргаа л сууж байдаг хүн байгаа биз яахав дээ. Эсвэл өөртөө дурласан хүн байж болно. Байнга зурагаа аваа л, хараа л, бүх эрхтнээ хайрлаа л. Ер нь ухаалаг утасны л гай шүү дээ.

Аа хүүхний хувьд бол, “уржигдар гусах гээд байсан, өчигдөр бас гусах гээд байсан. Өнөөдөр нэг уулзаад үзий даа” гээд уулзаад байдаг байсан юм шиг байгаа юм. Өргөдлийг нь харахаар Мурат гуай түүнийг сээгсдий л даа гэж жил шахам хөөцөлдөж, хүүхэн мөн жил шахам жадлан эсэргүүцсэн байна. Тэхээр нь Их хурлын гишүүн маань очиж зоддог байсан бололтойм. Уг нь их хурлын гишүүн гэдэг чинь татвар нэмж, эсвэл цалин хасч л арга хэмжээ авдаг сан. Бүүр болохгүй хүнээр хужаа гэж хэлүүлдэг сэн. Аргаа барсан л гишүүн байсан юмдагуу даа.

Хөндлөнгөөс нь харвал эмэгтэй нь “за тэгий л даа” гээгүй байхад л эрэгтэй нь бүх хүнтэй харддаг нэг тийм чанадын, тантрын, бодол санааны маягийн харилцаа яваад байсан байгаа юм.

Хэрэг явдлын өрнөл

Мэдээж Мурат гуай үүнийг эсэргүүцэж, “миний боов биш” гэж байгаа. Бүр хэвлэлийн бага хурал хийдэг ч юмуу гэж байгаа дуулдсан. Тэр арай болохгүй ээ. Бусад гишүүд олон улсын бодлогын төвшний мэдэгдэл хийж байхад Гантулга та хоёр боов шоовхон яриад байж болохгүй. 

Өдгөө цагдаагийн байгууллагаас сэжигтний* өргөдлөөр эргэн тойрны хүмүүсийн дунд боов таниулах ажиллагаа эхлүүлэх гэж цуурах аж. Гэтэл, одоох зургий нь аваад зэрэгцүүлж харах нь зардал багатай юм бишүү гэсэн санал нөгөө талаас гарчээ. Ийнхүү санал солилцсоор, зүгээр ахиж гаргуулаад зурагтай нь зэрэгцүүлж харах чинь хамгийн хэмнэлттэй бөгөөд хурдан юм байна гэсэн шийдэлд хүрчээ. Ер нь тэр зураг фэйсбүүк дээр тавигдсан дор нь хэдэн ч бүсгүй “юун харсан боов бэ” гэж уулга алдаж гэнэдсэн гэх. 

Улбаалсан явдлууд хэрхэн үүсч байна?

Харин залуусын дунд нэг халх боов гаргаад тавьчих аавын хүү байхгүй юу гэсэн нэхэл дагалтай яриа өрнөж байна. Тэгэнгүүт “чадна, тэр хүүхнийх нь хаягийг өгөөдөх” гэсэн цөстэй хариунууд ирж байгаа гэнэ. Энэ ингээд цаашаа явбал торгууд боов, буриад боов гээд үндэстэн ястны төрөл зүйлээр хөгжих магадлалтай. Бид эдийн засгаа солонгоруулж чадаагүй ч боовыг бол яаж ийгээд солонгоруулж дөнгөнө. Өнгөт мөөхий маягийн зүйл болох гээд байна л даа.

Дам яриагаар бол бусад гишүүд нь Мурат гуайтай гар барихаас цэрвэж, чи чинь боовоо барьчаа биз дээ гэсэн харцаар хараад байгаа гэнэ. Харин Гантулга гишүүн түүнд “бандаашаа өмсөж бай ах” гэж зөвлөсөн гэлцэнэ. 

Бас зарим нь төрийн ёслол хүндэтгэлийн боов гэдэг чинь энэ үү гэж байгаа ч сураг байна. Тийм улсуудад зориулаад “бишээ энэ чинь Улсын Их Хурлын Эрхэм Гишүүний Боов болохоос арай ч төрийн боов биш” гэж хэлмээр байнаа.

Улс орны хөгжилд яаж нөлөөлөх вэ?

Энэ хоёр хүн болон хүчингийн хэрэгт нэр нь цохиж явсан өөр нэг залуу гишүүн энэ тэрээс болоод 20 оны сонгуулийн гол урианд “Мунаг биш янаг эрчүүдийг сонгоцгооё” гэсэн хандлага газар авч магадгүй байгаа. Яваандаа их хурлын гишүүний тангарагт “хүчин хийхгүй, хүүхэн айлгахгүй...” гэсэн мөр оруулах нь Үндсэн хуулийг өөрчлөхөөс ч чухлаар тавигдаад байна. Оюунчимэг гишүүн харин ашгүй хочийг минь салгаж авах нь гэж олзуурхаж байгаа дуулдана. Гэхдээ адил хочтой хүмүүс л олшроод байна гэсэн үг л дээ. Нэг нь иддэг, нөгөө нь зургий нь авдаг л боов болохоос. 

Нэгэн пиарын сэргэлэн компани Мурат гуайд энэ асуудлыг зохицуулж өгөх санал тавьсан байна. Тэд “бид бүгдээрээ тэр хүүхэн рүү боовныхоо зураг явуулаад энэ чинь зүгээр чээлэнж бсиймаа гээд хэлчихнэ” гэж байгаа аж.

Улстөрийн хүрээнд

Голлох хоёр намд өрсөлдөхгүй талбар байхгүйг лав харлаа. Ардчилсан намын сүүлийн мэх бараг 10 оноо авав. МАН зүгээр байхгүй нь тодорхой. Хүний тоо олон байх тусам эрсдэлийн хэмжээ нэмэгдэх нь логик. Цагаан сарын дараагаас харж байя. Их хүлээлт үүсгэлээ дээ.

Мөн Гантулга гишүүн Улстөрчийн ёс зүй ба манлайлал гэдэг лекц уншаад яваад байгаа бололтой. Мурат гуай одоо улстөрчийн жинкэн ёс зүй ба манлайлал гэсэн лекц уншихгүй бол оноо алдлаа. Гялз. Манлайлахын хувьд бол хэн хэнтэй нь маргах юм байхгүй угаасаа.

Пүрэвдорж гишүүн зүгээр байж байгаад чирэгдэв. Яаж ч магадгүй аюултай нөхдөөс хол байхгүй бол болохгүй цаг ирсэн байна шүү гишүүд минь. Дашрамд тэр Баян-өлгийн гавьяатад баяр хүргэе.

Одоо эмэгтэй гишүүд бас их хүлээлт үүсгэж байна. Жам ёсоор бол нэг бүдэг бадаг хүчингийн хэргийн чимээ гарах шиг болсноо намжаад, тэгэнгүүт нэг лээвчигний хэрэг дэгдээд, тэгээд дараа нь нэг... за за би их ёс зүйтэй юм бичдэг хүн, одоо болий доо. Цагаан сар ойртчоо л хөгшин хөвөөгүй боов ярьж байгаа дундуур нь бичээд бгаа болохоос.

Хэл зүйд нөлөөлсөн нь?

Угаасаа монгол хэл чинь бусад хэлийг бодвол холбоо үгээр хамждаг юм чинь. Жишээ нь гишүүний үндэс түлэнхийд сайн гэж ярьдаг. Гишүүний дархан эрх гэж сайхан үг бий. Өнөөдөр гишүүний боов гэж орж ирлээ. Гишүүний бандааш гэж гарахад л бид одоо ахиж ийм үг гарахгүй байхаа гэж найдаж байсан юмсан. Одоо энэ боовон дээр ч найдалтгүй юм байна ер нь. Гишүүний юу ч гарч магадгүй хорвоо болоод байна.

Цөөхөн хэрнээ шажигнасан монголчууд дэлхийн хэлний асуудалд нөлөөлж байна. Жишээ нь манай орос ах нар халаглаж байна гэнэ. “Үхсэн биднүүсийн үгээр үг хийх гэж юу байсан юм. Цаана чинь Монголд член члена болчоод байна!” гэж. 

Харин англи хэлтнүүд нэгэнтээ манай уул уурхайн сайд асныг Dickhead гэж билээ. Тэрийгээ нэг их шуугиа л. Гэтэл жинхэнэ шилээвэр нь сая гарч юу гэх талаар олон санал байгаа юм байна. Жишээ нь: Man’s dick гэвэл ойлгомжтой. Dickman гэвэл мань эр. Dickhead ч зөндөө байдаг. Тэгвэл Headdickhead гэвэл мань эрийнх. Энэчлэнгээр Dick majesty mister, Holy dick highness гэх мэт зөндөө л агуулга яригдаж байгаа бололтой.

Ард түмэн юу гэж байна

Хоёр хүн байсан ч илүү нэг нь нөгөөгөө дагуулдаг. Хоёр сая болчихоороо илүү хүмүүс нь шалгарч гарч ирээд дагуулдаг. Монголчуудыг монголчуудын сор болсон хүмүүс удирдаж байна. Юугаараа сор болох нь ямар хамаа байхав дээ. Сор л бол сор. Ард түмэн дагах нь чухал. Дагацгаая, шилдэгүүдийнхээ заасан зүг рүү явцгаая л гэж байна. За ингээд бид явлаа. Нэр төр, ёс зүй, шударга ёс бүгдээрээ баяртай! 

Бичигчийн хувийн бодол

Ер нь ч энэ бол нэг их сүртэй зүйл биш. Манай улсад жилийн жилд л он гарсны дараа боовны тухай яриа өрнөдөг. Энэ жагсаалтад* л “Муратын боов” олиод ороод ирсэн хэрэг. 

Тодруулга

*Мурат гуайн өргөдлөөр өдгөө тэрхүү хүүхэн сэжигтэнд тооцогдож буй

*Монголд ашиглагддаг бусад боовнуудын жагсаалт:

-Гандангийн боов
-Өгөөжийн боов
-Ганга мөрний устаар аравнайлсан боов
-Таван салаа боов
-Санжаадамбын боов