Боломж
Хувь хүн бизнесээ хийхэд саад болдоггүй, элдэв зохимжгүй дүрэм журмаар багладаггүй, зөнд нь орхидог тогтолцоог цэгцлэе. Цэгцтэй цомхон чадварлаг рационал саруул эрүүл тогтолцооны нөхцөлд хараат бус бие даасан шүүх, прокурор, цагдаа, хуулийн байгууллага үнэн зөв ажиллах боломж бүрдэнэ. Хуулийн байгууллагууд нь хүний эрхийг хөсөрдүүлэлгүй хамгаалах ариун тангарагтай байх учиртай юм билээ.
Улиран одсон 30 жилийн эхний 10 жилд нь “ЭЗХТЗ” эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн хуарангаас ангид болж Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан 1992 онд шинэ үндсэн хуультай хувь хүний эрхийг дээдлэх, өмчлөх эрхийг хамгаалах, зүй зохист зарчимч алхмуудыг хийж эхэлсэн. Эхлэнгүүтээ 2000 оноос эргээд хаагдаж, сүүлийн 20 жилд социалистууд капитализм руу орох бүх үүд хаалгыг түгжиж, таван удаагийн УИХ-ын сонгуулиар социалистуудыг сонгох, сонгуулах дарааллаар улс төрийн наргиа найраа гэдэг оволзсоор өдий хүрлээ.
Ардчилал гээч нь устаж, зөвхөн зүүний үзэл ноёрхож, давуу эрх эдэлсэн клиентелист бизнесмэнүүд нь сүүлээ титэм болгож, сүүдрээ авилгалын хөрзөн цайзаар томсгож, онилсон депутатуудаа цулбуурдаж, эрх чөлөөг бүүдийлгэж, хүний эрхийг боомилон, өмчийн эрх төрд богтлогдож, бор халзан хонинуудын найр эхэлж, 76 коммунист үхэр өнгөрсөн 70 жил рүүгээ хоргодон ухарч, 30 жил хуулиар тонуул хийж мөөрөлдсөн он жилүүд өнгөрвэй...
Энэ мөөрөлдөөн нь гадны хөрөнгө оруулагч нарыг хөөн хавчиж, хувийн өмч рүү ханцуй шамлан дайрч, ард иргэдээ гарал үүсэл, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, дарамтлан сүрдүүлэх, айдас ханхлуулсан фашист авир гаргагчид ч хөлөө олж эхлэв шив дээ. Гэвч 1990-2000 он хүртэлх орон зайн инерцээр нь л өнөөдрийн амьдрал үргэлжилж байна.
2000 оноос зогсонги болсон үйл явцыг 2020 оноос эхлэн яаж өөрчлөх, шинэчлэх, зөв бодит үнэ цэнэ рүү чиглүүлэх вэ?...Асар их боломж байна шүү?!
Хамгийн түрүүнд сэтгэлгээгээ ёс зүйтэй рационал байлгах нь чухал юм. Өнөөдрийн гол аюул нь төрд өмч байгаатай холбоотой. 82 төрийн өмчит компани байна. Тийм учраас л эндээс зоргоороо саах шунал улс төрчдийн сувьдаг занг тэжээгээд байгаа юм. Бизнес хүн улс төр рүү шургалан мэдээлэлд ойр байгаагаа ашиглан давуу эрхээрээ түрий барьж тонуул хийсээр л байна шүү дээ.
2020 оны сонгууль явагдах эсэх нь тодорхойгүй...Хорооноогоос хамаарна...Сонгууль хэзээ нэгэн цагт болно. Энэ удаагийн ээлжит сонгуулиар өдгөө төрд байгаа соц депутатуудыг бүрэн чөлөөлж, шинэ хүмүүс гарч ирэг ээ. Энэ шинэ гишүүд эхний чуулганаасаа эхлээд л:
- Төрийн өмчид байршилтай компаниудыг эрэмбэ дараатайгаар ил тод хувьчлах хууль баталж, ёс зүйн саруул ухаан гаргаж, эрүүл тогтолцооны үүдийг нээх...
- Татварын таатай орчин бүрдүүлж эрс бууруулж давхардсан заримыг нь тэглэх.
- ААН, бизнест тавьдаг төрийн хяналтыг бүрэн зогсоох.
- Төрөөс бизнест үзүүлдэг давуу эрх татаас халамжуудыг үгүй болгох.
- Банкны чөлөөт системийг баталгаажуулах. Хувийн өмч мөнгө хөрөнгийг хамгаалах. Гадны ялангуяа гуравдагч орны банкийг чөлөөтэй нэвтрүүлэх.
- Арилжаа наймааны эрх чөлөө гэрээ хэлэлцээрийн зүй ёсны өгөөмөр явцыг өөгшүүлэх.
Эдгээр бодит үйл хэрэг хувь хүний хөгжлийн үнэ цэнийг нотод дархлаажуулан сэтгэлгээний өөдрөг чиглэлийг горимонд нь оруулаг ээ... Энэ нь урт хугацааны сааршгүй хөтөлбөр байх учиртай бөгөөд хувь хүний эрх чөлөө, иж бүрэн чөлөөт зах зээлийн зарчим дээр үндэслэн авсаархан төр байгуулах зорилго болно. Занхайсан биш цомхон бүтэц, хүчирхэг бус чадварлаг хувь хүмүүсийн баг бүрэлдэхүүн, төөрөгдсөн сэхээтнээс илүү сэтгэгч бүтээгч хүн төрд хэрэгтэй.
Өнөөдөр 15 яам 27 агентлаг дээр дурдсан 82 төрийн өмчит компани татвар төлөгчдийн хөрөнгөөр туйлж, зүрх нь өөхөлсөн зүсээ нь хувиргадаг хэдэн дарга нар даварч байгааг хар! 15 яаманд 15 дэд сайд нэртэй бөөн саадууд нэгээс гурван туслахтай тухалж байна. Эдгээрийг бүгдийг татан буулгаж цомхотгох хэрэгтэй. Жишээлбэл: Санхүүгийн зохицуулах хороог сангийн яаманд, АТГ-ыг цагдаагийн ерөнхий газарт, МХЕГ-ыг эрүүл мэндийн яаманд хэлтэс газар болгож жижигсгэх нь зөв үйлс. Бас Шударга өрсөлдөөний газар ч билүү?...
Үүнээс гадна төрийг данхайлгаж, луйвар дээрэм хийхээс өөр хийх юмгүй занхайсан мяндагтнуудаар дүүрсэн ямар ч хариуцлагагүй ажил хийдэггүй, зусар бялдууч, үхээнцүүдээр дүүрсэн зөндөө олон газрууд бий!
Тэднээс хагацах цаг болсон. Миний эрхээр чинийх хязгаарлагддаг. Чиний эрхээр минийх хазаарлагддаг. Хэн нь ч хэн нэгэндээ хохирол учруулдаггүй ёс зүйт тогтолцоог цогцлоох цаг ирсэн бөлгөө. Эрх чөлөө хүний эрх нэн ялангуяа хувь хүний эрх, өмчийн эрхийг хуулиар дархлах хэрэгтэй. Өмчийн эрх үгүй бол хүний эрх яриад нэмэргүй. Хүний эрх байхгүй үед өмчийн эрх донгодоод ч үр дүнгүй...Төрд өмч байршихаа больсон цагт хүний хөгжил зөв зам руугаа явна. Төрд өмч байгаа нөхцөлд бээрсэн ялаа шиг нөхөд төр рүү очиж шавчихаад, гувшаа мал шиг шигчихээд хөдөлгөөн болоод амьдралыг зогсонгиболгоод хаячихлаа шүү дээ. Тийм учраас л төрд байгаа өмчийг бүгдийг нь хувьчлах нь зөв.
Хувь хүн бизнесээ хийхэд саад болдоггүй, элдэв зохимжгүй дүрэм журмаар багладаггүй, зөнд нь орхидог тогтолцоог цэгцлэе. Цэгцтэй цомхон чадварлаг рационал саруул эрүүл тогтолцооны нөхцөлд хараат бус бие даасан шүүх, прокурор, цагдаа, хуулийн байгууллага үнэн зөв ажиллах боломж бүрдэнэ. Хуулийн байгууллагууд нь хүний эрхийг хөсөрдүүлэлгүй хамгаалах ариун тангарагтай байх учиртай юм билээ.
Жич: Өнөөдөр олон янзын төсөл хэрэгжих, болих явцад хүний эрх зөрчигдөж, шорон гянданд хорьж, шонд дүүжлэх гажуу үйлдэл нь данхар төрийн занхгар хэргэм зэрэгтнүүдийн өшөө хорсол албинтсан зампийрал.
21-р зууны эхний жилүүдийн “дело” соц үзэл санааны үхширмэл суртал Вишенськийн харгислалаас зуураастай байгаагийн балчиг.
2020 оны 4-р сарын 27
бадамсүрэн
Сэтгэл зовогч
zochin
Zochin
ovoo huulj surchee.banknii sistem yaridag boljee..odoo ch garyn avlaga ih bolson tsag daa.haa negteigees delsjdee huurhii.
m,mandahai.
Зочин
Зочин
Со-г гайхав
Ajaa alag taij
zochin
Иргэн
Duugaa duulaad duugai amidara
Зочин
Зочин
Зочин
Ajaa taij.
Зочин