БИТКОЙНЫ СУУРЬ ТЕХНОЛОГИ
МӨНГӨ, БИЗНЕС ХИЙГЭЭД
ДЭЛХИЙГ ХЭРХЭН
ӨӨРЧЛӨХ БОЛ?


Интернэтийн дараагийн үе хувьсгалч шинэ чанартай технологийн өөрчлөлт хэмээн нэрлэгдээд буй Блокчэйний тухай энгийн бөгөөд ойлгомжтой өгүүлсэн бүтээлийг та бүхэнд өргөн барьж байна. 

Хүн төрөлхтний хөгжлийн хөдөлгөгч хүч, зах зээлийн эдийн засгийн үндэс суурь болох хүний харилцааны итгэлцлийг тоон технологийн давуу талтай холбосон гайхамшигт энэхүү технологи нь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын тулгуур болно. 

Блокчэйн технологийг ашиглан бүтээсэн цахим валют, тэр дундаа Биткойн зэрэг төлбөрийн хэрэгслээр дамжин шинэ технологи аль хэдийн танил мэт болжээ. Гэхдээ энэ бол блокчэйн технологийн зөвхөн нэг л хэрэглээ юм гэдгийг та энэ номоос мэдэх болно. 

Шинэ технологийн боломж, өргөн цар хүрээ, цаашдын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн бидний хэрэглээнд хэрхэн нөлөөлж буй талаар, төрийн үйлчилгээнд нэвтэрсэн байдал зэргийг жишээ тайлбартайгаар энэхүү бүтээлээс олж мэдээд уншигч таны сэтгэл хөдөлнө гэдэгт итгэж байна. 

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ИРЭЭДҮЙД ҮЛЭМЖ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ТЕХНОЛОГИ АЙСУЙ. ЭНЭ ГЭХДЭЭ ЖОЛООЧГҮЙ МАШИН, НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ, ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ АЛИН Ч БИШ. ҮҮНИЙГ БЛОКЧЭЙН ГЭДЭГ.

Дижитал хувьсгалын эхэн үе бидэнд “мэдээллийн” интернэтийг авчирсан. Харин блокчэйн технологиор эрчээ авсан хоёр дахь үе бидэнд “үнэ цэнийн” интернэт буюу бизнесийн ертөнцийг хувирган өөрчилж, хүмүүний үйл ажиллагаа явуулах хуучин дэгийг шинэчлэн сайжруулах цоо шинэ, тархмал платформыг санал болгож байна. 

Блокчэйн алив гүйлгээг нийтэд нээлттэй бүртгэл дээр нэгэн зэрэг, аюулгүй, найдвартай гүйцэтгэх боломжийг олгож буй энгийн атлаа хувьсгал хийсэн шинэлэг протокол юм. Биткойны цаадах уг технологийг гагц дижитал мөнгөн тэмдэгтээр төсөөлбөл өрөөсгөл болно. Энэ технологи хүн мэндэлсэн цагаас төрсний гэрчилгээ авч, даатгалд даатгуулж, санал өгөхөөс өгсүүлээд нас барсны гэрчилгээ гаргуулах хүртэлх хүнд үнэ цэнийг бий болгож байгаа бүхий л зүйлсийг виртуалаар бүртгэх чадалтай технологи юм.

Энэ яагаад тийм чухал вэ гэж үү? Магад та уран бүтээлчдийг бүтээлээрээ амьжиргаагаа залгуулах боломж бүрдээсэй гэж хүсдэг урлагт хайртай хүн байх. Эсхүл идэж буй хоолны тань мах хаанаас гаралтайг мэдэхийг хүссэн хэрэглэгч ч байж болно. Нэг бол та гадаадад ажиллаж хураасан мөнгөө нутаг руугаа явуулах гээд учраа олохгүй байгаа цагаач ажилчин ч байж болох юм. Эс бөгөөс бизнесээ хөгжүүлэх шинэ платформ хайж байгаа энтрэпрёнерийн аль ч байлаа энэ номыг уншаарай.

Блокчэйнийг дагалдан бий болох огцом өөрчлөлтөөс хожигсод, хохирогсод хоёулаа л төрнө байх. Хязгааргүй их боломжийн хажуугаар сүйрэл, дампуурлын эрсдлүүд байгааг хайхрахгүй байж болохгүй.

Шилдэг борлуулалттай Wikinomics номын зохиогч Дон Тапскотт, блокчэйнийн эксперт хүү Алэкс Тапскоттын хамтаар туурвисан уг бүтээл нь орчин үеийн эдийн засгийн ирээдүй болох энэ технологийн гарын авлага болохуйц ул суурьтай судалгаа шинжилгээтэй, уншууртай бүтээл болжээ. Блокчэйний хувьсгал бол ирэх арван жилдээ хуучрахгүй бизнесийн удирдлагуудын заавал унших ном.


ИТГЭЛЦЛИЙН ПРОТОКОЛ


Технологийн бирд дахин лонхноосоо сулран гарах шиг л болов. Үл мэдэгдэх хүмүүсийн тодорхой бус сэдэлтэй дуудлагаар эдийн засгийн эрх мэдлийн сүлжээ болон хүмүүний ажил хэргийн хуучин дэг журмыг өөрчлөн сайжруулах зорилгоор тэрээр дахин бидний өмнө үйлчлэхэд бэлэн байдалтай зогсож байна. Хэрэв бид чингэхийг хүсэх аваас шүү дээ.

Үүнийг тайлбарлая. 

Интернэт бий болсон эхний дөчин жил бидэнд цахим шуудан, даян дэлхийн вэб (world wide web), дот-ком, сошиал-медиа, хөдөлгөөнт вэб, их өгөгдөл, үүлэн тооцоолол гэх мэтийн анхдагч зүйлс бий болсон байдаг. Үүний үр дүнд судалгаа, шинжилгээ, хүмүүсийн хамтын ажиллагаа, мэдээллийн солилцоо зэргийн зардал эрс буурсан нь аугаа үйл явдал байсан билээ. Ингэснээр медиа болон энтертаймент бизнест нэвтрэн орох хориг саад багасаж, ажил хэрэг болон худалдаа, үйлчилгээг зохион байгуулах шинэ хэлбэрүүд үүсч, дижитал-венчур урьд өмнөх цаг үеүдэд огт байгаагүй хэмжээгээр өсөн нэмэгдсэн. Мэдрэгч технологийн тусламжтайгаар бидний хэтэвч, хувцас хунар, автомашин, хот тосгон тэр ч бүү хэл бидний биологи хүртэл ухаан мэдрэлтэй болж хувирсан. Бидний хүрээлэн буй орчин цаашид системд нэвтрэн ороод байлтгүй амьдрал ахуй, ажил хэргээ зохион байгуулах үйл явц тэр чигтээ өргөн дэлгэр технологиос хамаарах болсон. 

Энэ бүхнээс илүүтэйгээр интернэт маш олон эерэг өөрчлөлтүүдийг үүнд холбогдох боломжтой хэн бүхэнд олгосон боловч мөн бизнесийн болон эдийн засгийн үйл ажиллагаануудад тун чухал хязгаарлалтуудыг босгосон. 

The New Yorker сэтгүүл Питер Штэйнэрийн 1993 оны хүүхэлдэйн кинонд гардаг нохдыг дэлгэцээр дахин бүтээж өөр хооронд нь “интернэт орчинд хэн ч чамайг нохой гэдгийг чинь мэдэхгүй” гэх зэргээр ярилцуулан дүрслэв. 

Онлайн орчинд бид хэн нэгнийхээ найдвартай байдалд шуудхан итгэж гуравдагч тал болох банк эсхүл засгийн газар гэх мэтийн байгууллагуудын баталгаагүйгээр өөр хоорондоо гүйлгээ хийж чадахгүй байсаар байна. Дээрх зуучлагч байгууллагууд ч гэсэн бидний тухай мэдээллийг нэгтгэн цуглуулж, хувийн нууцад маань худалдааны зорилгоор эсхүл үндэсний аюулгүй байдал гэх нэрийн дор халддаг. Интернэт байсаар атал, үүний зардлын бүтцээс шалтгаалж 2.5 тэрбум хүн дэлхийн санхүүгийн системийн гадуур байсаар байна. Peer-to-peer технологийн дэлхийг өөрчлөх итгэл найдварыг эс тооцвол эдийн засгийн болон улс төрийн үр ашиг нь тэгш бус хэмтэй, хүч чадал болон хөгжил цэцэглэлт нь зөвхөн энэ бүхний үр ашгийг нэгэнтээ хүртчихсэн, цаашид үүний хэрэгцээ нэгэнт үгүй болсон хэсэгт л зориулагдаж байна. 

Технологи хувийн нууц гэх зүйлийг үгүй хийж байгаагаас гадна хөгжил цэцэглэлтийг авчрахаа нэгэнт байжээ. Гэвч өнөөгийн цахим эринд сайн муу гэлтгүй бүх зүйлсийн гол цөмд технологи л байх аж. Технологи л хүмүүст нэг нэгнийхээ эрхийг үнэлэн хүндэтгэх эсхүл зөрчих боломжийг тун ихээр олгож байна. Онлайн харилцаа, холбоо болон худалдаа нь илүү их кибер гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Жил бүр үйлдэл боловсруулах чипний чадал (processing power) хоёр дахин нэмэгдэхэд хулгайч, луйварчдын хүч чадал мөн хоёр дахин нэмэгддэг гэсэн Мүүрийн хууль1 гэгч байдаг. Уг хуулиар “Мүүрийн хууль зөрчигчид” гэгч дээр хүний компьютерт ransomware халдаах байдлаар дата барьцааны хүн олж авдаг spammers, identity thieves, phishers, spies, zombie farmers, hackers, cyberbullies, болон datanappers зэрэг гэмт хэргүүдийг дурдсан байдаг.

ИТГЭЛЦЛИЙН ПРОТОКОЛЫН ЭРЭЛД

1981 оны эхээр зохион бүтээгчид интернэт дэх хувийн нууц, аюулгүй байдал, хүртээмжтэй байдал зэрэг асуудлуудыг криптографын тусламжтай шийдвэрлэхээр оролдож байв. Ямар ч байдлаар дахин инженерчлээд орхисон байлаа ч мэдээлэл ямар нэг байдлаар заавал алдагдаад байсан учир нь гуравдагч тал заавал оролцдогтой холбоотой байсан юм. Интернэт орчинд зээлийн картаар төлбөр төлөх нь эрсдэлтэй байдаг нь хэрэглэгчдийн мэдээлэл хэт их алдагддаг, мөн багахан хэмжээгээр шилжүүлэг хийхэд л өндөр үнэтэй шимтгэл төлдөгтэй холбоотой байв. 

1993 онд авьяаслаг математикч Дэвид Шаум (David Chaum) eCash-ыг зах зээлд танилцуулсан нь “нэрээ нууцлан, аюул эрсдэлгүйгээр мөнгө шилжүүлэхэд тохирсон техникийн хувьд төгс бүтээгдэхүүн” болох цахим төлбөрийн систем байлаа… Энэ нь интернэтээр дамжуулан задгай мөнгө шилжүүлэх үйл явцад төгс зохицож байв.2 eCash хэтэрхий төгс байсан учир Microsoft болон бусад байгууллагууд eCash-ыг өөрсдийн программ хангамжийн нэг хэсэг болгох ихээхэн сонирхолтой байв.3 Гэвч чухам ямар хүндрэл байсан бэ гэвэл интернэт дэлгүүрүүд онлайн орчин дахь хувийн нууц, аюулгүй байдал зэргийг үл хайхарч байснаас шалтгаалж байлаа. Шаумын DigiCash гэх Холланд компани 1998 онд дампуурав. 

Яг үүнтэй зэрэгцэн Шаумын хамтрагч Ник Сзабо Бурханы протокол нэртэй нэгэн товхимол хэвлүүлсэн нь Нобелийн шагналт Лео Лэдэрманы “Бурханы тоосонцор” гэх орчин цагийн физик дэх Хиггсийн бозоны ач холбогдлын тухай бүтээлийн нэрийг дуурайсан байлаа. 

Сзабо өөрийн товхимолдоо маш чухал нэгэн технологийн протоколын талаар санаашран мөрөөдөж бүхий л гүйлгээнд итгэмжлэгдсэн гуравдагч тал болох бурханыг тодорхойлж: “Талууд бүгдээр өөрсдийн зарлагыг бурханд илгээснээр тэрээр найдвартайгаар үр дүнг тооцоолж, үр өгөөж нь буцаан илгээнэ. Бурхан бусдын наманчлалд эцсийн эрх мэдэлтэй учраас аль ч тал бусдынхаа зардлыг өөрсдийн зардал, үр өгөөжөөс илүүтэйгээр мэдэх бололцоо үгүй”4 гэж бичсэн байв. Түүний илэрхийлж буй санаа тун хүчтэй байсан. Интернэтээр бизнес хийхийн тулд томоохон итгэлцэл байх шаардлагатай. Учир нь дэд бүтцийн хувьд зайлшгүй хэрэгцээтэй аюулгүй байдал маш дутмаг тул дундын зуучлагчийг тэнгэр, сахиус мэтээр үзэхээс өөр сонголт бидэнд ихэвчлэн байдаггүй.

“Блокчэйн бол компьютерийн шинжлэх ухааны түүхэн дэх хамгийн ач холбогдол бүхий нээлтүүдийн нэгяах аргагүй мөн. Энэ технологи ямар их зүйлийг өөрчилж чадахыг Блокчэйний хувьсгал номоос уншаарай.”

Netscape-ийг хамтран үүсгэн байгуулагч

Марк Андрээссэн, Андрээссэн Хоровиц


НЭПКО хэвлэлийн газар