Бичгийн хавчаар
Нийгэм бухимдалтай байна гээд л сүртэй шүүрс алддаг хүмүүс үнэндээ өөрсдөө л нийгмээ бухимдуулах нь элбэг, санаатай юу санаандгүй юу мэдэхгүй.
"Хамгийн тэсвэртэй паразит юу гээч? Вирус? Бактери? Гэдэсний цагаан хорхой? Эдгээрийн аль нь ч биш. Энэ бол үзэл санаа. Хамгийн тэсвэртэй, хамгийн халдвартай.. Тархи ямар нэг үзэл санаагаар халдварласан бол устгах бараг боломжгүй. Улам үсэрхийлж улам хэлбэржиж улам томорно..". Inception /2010/ киноны диалог. Гол дүр Кобб тэрбумтан Фишэрийн зүүдэнд нэвтэрч, далд ухамсарт нь ямар нэг жижигхэн үр тарьж өгсөнөөр Фишэрийн оюун санаа нь өөрөө Коббын тарьсан тэр үрийг улам ургуулан хэлбэржүүлж, ямар нэг "үзэл санаа" болгодог тухай кино. Цаг минут бүр хэвлэл мэдээлэл болон сошиалаар хэтрүүлэгтэй бараан мэдээлэл хөвөрсөөр "Манайх ч хятадад эзлэгдэх нь ойлгомжтой юм дөө", "Манайх ч авлигад нэвт идэгдсэн дөө", "Манайх ч сүйрч байгаа дөө, хурдхан зайлах минь" гэсэн гутранги үзэл залуусын далд ухамсарт нэвт сууж, өөрийн өнгө төрхтэйгөөр хэлбэржинэ. Таксины жолооч А нь улс төрч Б-г авлигач, монголын баялгийг зарж мөлжсөн гэдэгт итгэдэг. Яаж мэдэж юм гэж асуухаар "Бүгд л мэднэ ш дээ.." гэдэг барьцгүй, эх сурвалжгүй хариулт өгнө. Нэгэнт Б-ийн далд ухамсарт нь А-г муухай гэсэн үр соёолчихвол Б-ийн оюун санаа өөрөө улам бүр ургуулан бодсоор, өнөөх бараан мэдээ нь /худал үнэн хамаагүй/ улам бүр усалж тэтгэсээр, Б-г адгийн шаар гэдэг бат төсөөлөлтэй болоод авна. Эцэстээ монголд Ю.Цэдэнбалаас өөр сайн хүн огт байгаагүй, байх ч үгүй бөгөөд Путин шиг дарангуйлагчтай болж байж л аврагдах тухай үзэл төгөлдөржинө.
Хэдэн жилийн өмнө фээсбүүк дээр "Та дугаарын хязгаарлалтыг дэмжиж байна уу" гэж асуухад 80 хувь нь дэмжиж, 20 хувь нь эсэргүүцэж санал өгчээ. Харин постны доорхи сэтгэгдлийн 80 хувь нь эсэргүүцэж, 20 хувь нь л дэмжсэн байх юм. Зөвхөн комэнт хараад дүгнэвэл дугаарын хязгаарлалтыг нийтээрээ эсэргүүцээд ч байгаа юм шиг. Энэ жишгээр бол зөвхөн мэдиаг хараад дүгнэвэл Монгол Улс үнэхээр сүйрээд байгаа мэт ойлгогдоно. 1 залуу гадагшаа дүрвэхийг зорьж байхад 10 хүн үнэхээр эх орноо өөрчлөхийг зорьж байгаа. 1 залуу авлига авахыг мөрөөдөж байхад 10 залуу авлигаас татгалзаж л байгаа. 10 эмчийн 1 нь хүний гар хараа л биз, үлдсэн 9 нь гар харахаа больсон л байгаа. Хорвоод сайн нь муугаасаа олон шүү дээ уг нь.
Нийгэм бухимдалтай байна гээд л сүртэй шүүрс алддаг хүмүүс үнэндээ өөрсдөө л нийгмээ бухимдуулах нь элбэг, санаатай юу санаандгүй юу мэдэхгүй. Мууг нь л түүж ярихаас эерэг өөрчлөлтүүд түүнээсээ олон байгааг хэн ч ярихгүй. Жишээ нь 1990 2000 -аад он шиг хавтгайрсан архидалт алга. Бид анзаардаггүй болохоос биш10 жилийн өмнөх хотын соёл, эмнэлгийн үйлчилгээ, ахуйн хэрэглээг өнөөгийнхтэй харьцуулшгүй сайжирсан. Зарим нь томчуудын золионд явахаас болгоомжилсон ч биз, зарим нь үнэхээр ирээдүйгээ бодсон нь ч бий л биз, ямартай ч улаан цайм цавчаад идээд байхаас ихэнхи залуус зайлсхийх болж. Хууччуул нь "Миний хүү шударгаар яваад нэмэргүй.." гэдэг сургааль номлолоо хайрлаж, идэж уухын үлгэрээ үзүүлсээр л байх болно. Өнөөгийн "томчууд" гэгдэх хүрээллийнхэн 20-30 жилийн дараа түүхийн хар толбо, муу муухайн үлгэр болохоо ч мэдэхгүй л тууж яваа. Гэхдээ нэгнээ буруутгаж зүхсэнээр шударга муухай арилахгүй гэдгийг бид 25 жил туршиж баталжээ. Өнгөрснийг мартаж, ирээдүйгээ л харцгаая. Залуус өөр ирээдүйг хүсч байна шүү дээ. Авлига цавчаа хийснээ муулах биш, авлига аваагүйгээ магтаж, моодонд оруулах маягаар тэмцвэл яадаг юм бол. Аливаа дайнд баатруудаа алдаршуулсан нь л ялахаас биш урвагчдыг хэчнээн зүхсэнээрээ ялдаггүй. Баатруудын тухай сонсоод л байвал "Би ч бас баатар байя" гэсэн итгэл төрнө, урвагчдын тухай сонсоод л байвал "Би ганц дайчин байгаад яахав дээ" гэсэн гутрал төрнө. "Торгуулахгүй явах боломж чинь үнэгүй" гэж нэг замын цагдаа залуу пост бичсэнийг уншив. Ирээдүйгээ өөрчлөх боломж ч үнэгүй шүү дээ.
gadaadad surch bui shine uyiin tuluulul
Зочин
Зочин
баттулга
zochin
irgen
Нарантуяа
Нарантуяа
Фэйсбүүк найз нь байна оо
NB
Зочин
Зочин
Зочин
munguu
Зочин
SOKO
Зочин
Баагий
Зочин
Зочин
Зочин
иргэн
Зочин
Эгдүүцэв
Зочин
Зочин
Зочин