Freeline студийн захирал Ц.Гансэрээ дайчилгаагаар Налайхын цэргийн анги орохдоо тохиодлоор олсон цэргийн алба хааж буй хайртдаа бичсэн нэгэн бүсгүйн захидлыг өгсөн юм. Захидлыг хүлээн авсан байлдагч 1982-1985 онд (гэж тооцов) нь Налайхын цэргийн ангид Завхан аймгаас татагдан очиж алба хаасан Ц.Баянжаргал. Харин захидал бичигч бүсгүйн нэр “Н” үсгээр эхэлдэг бололтой, магадгүй эхний үе нь “Наран” болов уу гэж таалаа.

Гучин дөрвөн жилийн тэртээх захидлаас гурван жилийн цэргийн албанд хайртыгаа үдэж хоног тоолон хүлээж суугаа оюутан бүсгүйн санасан сэтгэлийг мэдэрнэ. Түүнээс гадна тэр үеийн Монгол орны ахуй амьдрал, залуусынх нь хүсэл мөрөөдөл, хит дуу, шинэ тутам гарсан уран сайхны кино зэргийг ч мэдэж болно. Мөн залуус бичихдээ үгийг яаж товчилдог байсныг ч бэлээхэн харна.

Монгол цэргийн өдрийг далимдуулан та бүхэнд энэ хайрын захидлыг бичил тайлбартай хүргэхийн ялдамд захидлын эздийг хайж буйгаа үүгээр уламжилъя. Захидалд олон хүний нэр дурдагдсан байх тул эзэд нь олдоно гэдэг найдлага өвөрлөлөө. Хэрэвзээ хосын тухай сураг чимээ олдож гэмээн нь бид та бүхэнтэй эргэн хуваалцана. Энэ захидал хоёр хүний хувийн асуудал боловч тэдний амьдралын түүх бол монголчууд бидний нэгэн үеийн түүх билээ.

Жич: Захидлыг буулгахдаа үгийн алдаа болон товчилсон хэлбэрийг тэр чигт нь буулгав. 


Хэнд: Налайх хотын Баянзүрх. АА-ын 237-р ангийн сууж буй б/т Ц.Баяржаргалд

Хэнээс: Завхан аймгийн төв шуудан 18п/я

Хариу хүсье

Жду ответ скрочный VI/17


Сайн байна уу?

Хайрт найз чинийхээ амрыг нрье.

Хайрт найз чамдаа t-т цэргийнхээ албыг алдаа дутагдалгүй хааж өөрт оногдсон албандаа гялалзсан өндөр амжилт г/хыг хүсье

Чиний сууж буй Налайх2р, ангиар, тасг2р салааг2р сонин сайхан юу б/на вэ? Сайхан зун болж б/на уу? Чам2р болон найзуудаар чинь сонин сайхан юу б/на.

Миний сууж буй Ховдоор ангиар тасаг 47 онц сонингүй. Цаг/а байдал сайхан л б/на. Харин бороо л орохгүй юм. Би хичээлдээ яваад л, зачёт шүүлгээ өгөөд л гэлдэрч л явна.

Зачет газар хэмжих (5) механик (4) иймэрхүү явна.

Ховд-с _ _ _ _ _ _ ярьж б/на

Би өчигдөр гэртээ утс2р ярьлаа.

i)Ээжii) Адиаiii) Сумъяаiv) Монжуурак (?)v) Мишаvi) Охин- (Жунай) нар ярьсан цөмөөрөө холбоонд дээр ирж ярьсан.

Би гэр2 их санассанаа тэд нарын дууг сонс2д ойлгол2 өөр-э эрхгүй уйлаа

Өнөөгийн залуусыг монгол хэл, зөв бичгийн дүрмийг баллаад хаячихлаа хэмээн үглэж суугаа үеийнхэн тэр цагт урт эгшгийг 2 цифрээр тэмдэглэж байсныг та анзаарсан биз ээ. "Одоогийн залуус" гэдэг хэллэг манай он тооллоос өмнө юм гэнэ билээ. 

Б-Өлзий шалгалтаа 4 4 өгчээ Б-билэг 5 5 өгчээ Ганбаа 3 шалгалтаа цөм 5 өгчээ

Найз нь чадвал улсын шалгалтаа дуусчих2д нутаг явах санаатай б/на 7 хонгийн чөлөө аваад. Дадлагын багш бараглаж өгөх бий.

Сумъяа конкурст орно л гэнэ гэхдээ нийтийн хоолны технологи ирээгүй гэнэ Тэгээд Бараа судлал б/жээ. 1 хуваарьтай 6 хүнтэй л гэнэ.

Аз хүү б/вал ёоз хүүг2р цохих б/х л даа. Би ч гэсэн тэгсэн л дээ.


Тухайн цагт дээд сургуулийн хаалга татна гэдэг баргийн аавын хүүгийн бардаг ажил биш байсныг эндээс хялбархан ойлгоно.

Манайх урьд дэнж рүүгээ гарна гэнэ. Буурал аав хөдөө гарцан лагерьт б/сан гэнэ.

VI/16нд орос хэлний шалгалттай.

VI/22-д Алгебрь ингээд шалгалт дуусна.

Би VI/15наас айлд гарна. Байр2с биднийг гар гэсэн учир гарсан юм шүү!


Хайртыгаа хүлээн суугаа бүсгүй хаана амьдран суугаагаа, хаана амьдран суухаа заавал мэдээллэх учиртай биз ээ. Социализмын үед хичээл сургууль нь дуусаагүй байсан ч хүссэн цагтаа оюутнуудыг байрнаас нь хөөгөөд гаргачихдаг байсныг нэхэн санацгаая. Танил талгүй оюутнуудыг хаана толгой хорогд гэж байгаа юм бол? Хонох газаргүй оюутныг шалгалтдаа бэлтгэсэнгүй гэж багш нь баалсан байж таарна. Бидэнд өөрийн эрх гэж үнэндээ л байгаагүй билээ.


Дашнамжил ахтай цуг ХАА-н ДС-ийг төгссөн хүн гэнэ тэд нар намайг утс2р танилцуулсан бололтой хө.

Ингээд байрандаа их засвар хийгээд гарна. Энэ айл маань 2 хүүхэдтэй 2 хүүхэд нь зөндөө том том. Бага нь 6 настай том нь 7-р анги. Өөрөө малын их эмч авгай нь нийгэмлэгт нярав.

36 айлын орон сууцанд б/даг юм б/на. Зан нь гайгүй улс шиг б/на. Чамтай утсаар ярих юмсан утасны № өгөөч. 

Ангийнхаа найз нартаа мэнд хүргээрэй

Зоригт Бямбаа Пүрэв-Очир Сүхбаатар Батжаргал нарт.

Чамд найз нараас захиа ирж б/на уу? Танайхан сайн л гэсэн би асуусан. Адиа ярьсан.

Чамд чөлөө олдовол 8-р сарын 25 наас хойш ирвэл сайн. Найз нь VIII/20ноос дадлагын t-дуус2д IX/1 гэхэд харчихна. IX/1-X/1 хүртэл гэртээ.

Хайрт чамайгаа асар их санах юм.
Хайрт чамайгаа чанга тэврэн үнсье.

Хайртай бол жаргалтай.

Хайрыг хүндэтгэн ёсолсон (гарын үсэг)

257 үүрд мөнх

"Би чамд хайртай" гэдэг үгийг "247" гэж томъёолдог боловч яагаад ч юм "Н" бүсгүй 257 гэсэн бололтой. Гэхдээ зөвхөн хос залуус өөрсдөө мэддэг өөр томъёолол ч байж болох.



-- Оюутны намар --

1)   Нутгийн цэнхэр уулсын билдээ
Нуруулдсан өвсөө эргүүлж яваа
Нугын анхилуун цэцгийн дэлбээнд
Нууцхан хосын мөрийг гаргалаа

Мартахгүй2

Оюутны намар бидний намраа хөө

2)   Үтрэм дүүрэн буудай сэлгэж
Үүрийн шаргал туяа тусгаж
Үеийн нхдөдөө тэндүү дассан
Үүрдийн ханиа олж танилцсан

Дахилт

Мартахгүй2 

Оюутны намар бидний намраа хөө2


Энэ дууг сураарай.
Би чамас хойтон шалгалт авна шүү.

Юутай дотно, юутай янаг, юутай яруу билээ.

Чи ч одоо хал2 цэрэг болоод сэтгэл хөөрөө хоног өнгөрөхгүй байна б/на уу?
Би ч мөн адил хоног өнгөрөх биш.

Эндээс Ц.Баянжаргал цэрэгт яваад даруй хоёр болсон, жилийн дараа халагдана гэдгийг нь мэдэж болохоор

Хайрт чамайг2 тэврэн үнсье
Б-сэн (гарын) үсэг (Бичсэн гэдэг үгийн товчлол)
У-Баян2 (Уншсан гэдэг үгийн товчлол)
257 үүрд мөнх


Удаах захидал. Та эндээс илүү дэлгэрэнгүй зүйл мэдэж авна.


Сайн байна уу?

Хайрт найз чинийхээ амрыг эрье.

Хайрт найз чамаасаа хааж б/гаа албаа дутагдалгүй буюу гялалзасан амжилт хүсье.

Чиний сууж буй Налайхаар болон ...р ангиар, застав, отряд салаа, тасгаар сонин сайхан сайхан юу б/на? Зун сайхан болж байна уу? Эд бараа элбэг үү? Чи ч өөрт оногдсон албаа буюу зохион байгуулагчийн ажлыг сайн л хийж б/гаа биз дээ гялалзаж б/на уу? 

Миний бие сайн бөгөөд зачёт шалгалтаа өгч б/на. Цөмөөрэй амжилттай. За иймэрхүү б/на. 

х/нэр                                                    зачет                         у/шалгалт

  1. Механик                                           4
  2. Усжуулалт                                        5
  3. Газар тариалан                               5
  4. Орос хэл                                          5-                                     5-
  5. Газар хэмжих                                   5
  6. Хүнсний ногоо                                  4
  7. Агрохими                                          4
  8. Ургамал хамгаалал                          4                           –өгөөгүй б/на
  9. Алгебрь                                             4
  10. У-ын аж ахуй                                     4


Шалгалтын дүнгээ хүснэгтэд хийж чамгүй ажил гаргасан нь "Н" бүсгүйн сэтгэлийн илэрхийлэл биз. Харин захидлын эзэн бүсгүй орос хэлний хичээлдээ Онц дүнтэй сурдаг, тэгээд өөрийгөө энэ хичээлд сайн гэдэгтээ огт эргэлздэггүй гэдгийг ойлгоход ядах юм алга. Үүнийг дугтуйн ар дээр оросоор "Хариу хүлээж байна" гэж бичсэн нь батална.

2-р семестерт сурлагаа ахиулахгүй бол гэр лүүгээ яваарай гэж Ангийн багшид 2-3 өдөр загнуулсан тул маш их мэрийж б/на. 1-р семестерт миний сурлага ноднингийнх2с асар их муудасан юм даа тийм учир багшид загнуулсан. 


Энэ хэсгээс гэнэн цайлган, цэвэр ариухан сэтгэл шууд мэдрэгдэж байгаа биз.


Найзаар нь онцын сонин зүйлгүй чамаас захиа ирэхгүй болох2р шөнө ч нойр хүрдэггүй.


Ц.Баянжаргал захиа бичсэн, бүсгүй тун саяхан, магадгүй долоохон хоногийн өмнө захидал авсан байжч мэднэ. Харин найм дахь хоногоос нь л бүсгүйн “нойр хүрэхүй” хонох нь аргагүй. Тэр үеийн амрагууд долоо хоногийн зайтай захидал бичилцдэг байсан гэвэл гурван жилийн хугацаанд хэн хэн нь 160 гарныг хүлээн авсан байж таарна.


Найз нь айлд гарсан энэ (о)-гоо (орос хэлний “тухай” гэдэг утга заах “О” үсгийг ашиглажээ) түрүүчийн захианд бичсэн тул олон дахиан нуршиж юуг2 хийхэв дээ. Манай айл асар их сайхан зантай. Ах маань малын эмч учир хөдөө их явдаг. Одоо ч гэсэн алга, Дарви явсан. Эгч маань, би, Дина бид 3 л б/на. Эднийх 5 өрөөтэй би карманы өрөөнд ганцаар2 б/даг. Надад эвгүй л б/х юм даа.


Өмнөх захидалд бүсгүй оюутны байр нь засвар хийх гээд гар гэсэн тухай дурдсан байсныг санаж байна уу? Азаар ааш зан сайтай айл таарчээ. Гэрээсээ хол их сургуульд суралцдаг оюутнууд одоо ч ах дүү, хамаатан садан, эцэг эхийнхээ танилд айлд суудаг. Харин ганцаараа нэг өрөөнд нь сууна гэдэг том аз шүү.


Иймэрхүү үед хайрт чамайгаа бодох юм. Шөнө ч гэсэн зүүдэнд ороод л даанч харамсалтай гэвэл сайхан зүүдл2д сэрэхэд чи л б/хгүй учир эвгүй б/на. Хаашаа явсан ч гэсэн ганц2р2 ёстой эвгүй юм б/на даа.


Гэхдээ найз нь зоригтой зорилготой б/гаа тул найздаа санаа зовсоны хэрэггүй хайрт Баян2 минь. Чи бид 2 уулзахад 360 хоног дутуу байна. Уг нь юухан байх билээ дээ. 


Чилийсэн 730 хоногийг ганцаараа үдсэн бүсгүйд 360 хоног юухан байх вэ. Гэхдээ ахиад 360 хоног... Бүсгүй амрагаа санах сэтгэлээ хатамжилж “зоригтой, зорилготой” хэмээн Баянаагаа биш өөрийгөө тайтгаруулж суугаа юутай уярам билээ.


Өнөөдөр сонгууль өглөө 84-р тойрог Баатаржав гээд хүний төлөө саналаа өгсөн. Чи ямар –х-? (Эх хувьд дээрх хоёр өгүүлбэр дараалан хоёр мөрт таарсан бөгөөд энэ тэмдэглээ нь дээд мөрийг үг, өгүүлбэрийг давтаж буй утгатай) . 


Тэр үеийн сонгууль гэж сайтар бэлтгэсэн үзүүлэх тоглолт байлаа даа. Тийм ч болоод “Баатаржав гээд хүний төлөө саналаа өгсөн” гэж хайхрамжгүй өгүүлжээ. Ажин түжин тэр цагт театрийн тоглолт шиг сонгууль ч гэсэн сонирхуулууштай юмны нэг байсан нь гарцаагүй.


Сонин2с гэвэл Ховдод сайхан зун болж б/на. Найз нь өглөө 5 цагт бос2д санал өгчихсөн ир2д хувцас2 угаасан одоо юм индүүднэ. Үүний дараа кино үзнэ. Зурагтаар шүү. Говийн зэрэглэлээ гэсэн гоёо уу би ерөөс2 үзээгүй.


“Зурагтаар шүү” энэ захидлын хамгийн хайр татам хэсэг энэ. Хайртыгаа чин үнэнчээр хүлээж байгаа бүсгүй гэртээ, зурагтаар кино үзэх ёстой. Үүнийгээ хайртдаа заавал, бүр заавал мэдэгдэх учиртай билээ л...


За инг2д хайрт чамаас захиа их-г хүсье.
Найз нартаа мэнд хүргэх-г чин сэтгэлээс2 хүсье.

VI/24нд утсаар ярих2 мартаагүй биз дээ заавал

Хайрт чамайгаа чанга тэврэн үнсье ахин ахин
НБ-257 нь үүрд


“Би чамд хайртай” гэдэг үгийг “247” гэж томъёолдог боловч яагаад ч юм “Н” бүсгүй 257 гэсэн бололтой. Гэхдээ зөвхөн хос залуус өөрсдөө мэддэг өөр томъёолол ч байж болох.


Одоо цаг 2 цаг б/ж б/на

Би ганцаар2 б/на. Хайрт чамдаа

VI/17нд захиа үй-лэж сууна

Бүсгүй ганцаараа байна гэдгээ захидал болгондоо заавал дурддаг.


Бичил нэгэн зурвас


Танай бригадын дарга Арилдий гуайн охин нь чамайг таньдаг учир мэнд хүргэе гэнэ. Энд УБДС-д суралцадаг байх юу. Бид 2 багын найзууд учраас салдаггүй л явдаг. Бид бид 2-ыг үеэрхэдэг гэж 1982 оны III/21нд дуулсан гэнэ. Уг нь чи бид 2 тэр үед үеэрээгүй л б/сан үе биш билүү. За үүнийг хойтон уулзах2р2 ярья


“Н” бүсгүй Ц.Баянжаргалыгаа Арилдий гуайн охинтой хардаж байгааг та анзаарав уу? Арилдий гуайн охин бргадын даргын хүүхэд юм гэсэндээ их сүрхий, залуусын үерхлийн тухай мэдсэн огноогоо ч санаж байна. Ийм “яв цав” бүсгүйтэй хардалгүй чиг л яахав.

Баян2 2-уулаа VI/24ны 19 цаг2с утсаар ярья. Яг шүү чи заавал холбоонд2 ирээрэй би энд2с дуудуулаад ярина шүү чи ирж чадахгүй заавал шийд өгөөрэй заюу.

VI/21нд хийлээ одоо 12 хоног-ын за б/на.