#Багачуудын_анхны_том_ном

National Geographic, НЭПКО хэвлэлийн газраас хамтран гаргасан Багачуудын анхны том ном хэмээх энэхүү цуврал нь хүүхдийн танин мэдэхүйг тэлсэн сонирхол татам бүтээл юм. Сониуч бяцхан уншигч дүү нартаа зориулсан эдгээр номд юмсын учир шалтгаан, үүсэл гарал, манай гаригийн сонирхолтой газар орон, түүхэнд нэрээ мөнхөлсөн авьяаслаг хүмүүсийн намтар, нээлт ололтын тухай хүүхдэд ойлгомжтойгоор маш энгийн өгүүлжээ.


#Багачуудын_анхны_том_ном_ЯАГААД

ЯАГААД? гэдэг бол хүүхдүүдийн маань тогтмол асуудаг асуулт билээ. Үндэсний Газарзүйн Нийгэмлэгээс эрхлэн гаргасан Багачуудын Анхны Том Ном: Яагаад хэмээх бүтээлийг хүүхдүүддээ уншуулснаар хүүхдийнхээ хувьд маш чухал асуултад "товчхон" хариулт өгөхийн оронд танин мэдэхүйг нь тэлж, урам сэргээх мэдээллээр тэтгэнэ гэдэгт бид итгэлтэй байна. Уг номдоо бид хүүхдийн сониуч занг хөдөлгөж, ертөнцийг танинмэдэх хүслийг төрүүлэм 300 гаруй өнгөлөг зураг багтаалаа. Бүлэг болгонд идэвх сэргээх сонирхолтой асуулт оруулснаас гадна эцэг эхчүүдэд зориулсан хэсэгт гэр бүлийн дотно уур амьсгалыг нэмэх хөгжөөнт зөвлөгөөнүүд нийтэлсэн байгаа. Түүнчлэн багачууд маань "Ийм юм байж болох уу?" булангаас өөрийнхөө юу сурсныг сорих боломжтой шүү!

#Багачуудын_анхны_том_ном_ЯАЖ

ЯАЖ? гэдэг бол хүүхдүүдийн маань өдөр бүр, бүхий л зүйлийн тухайд асуудаг асуулт билээ. Үндэсний Газарзүйн Нийгэмлэгээс эрхлэн гаргасан Багачуудын Анхны Том Ном: Яаж хэмээх бүтээлийг хүүхдүүддээ уншуулснаар хүүхдийнхээ хувьд маш чухал асуултад "товчхон" хариулт өгөхийн оронд танин мэдэхүйг нь тэлж, урам сэргээх мэдээллээр тэтгэнэ гэдэгт бид итгэлтэй байна. Уг номдоо бид хүүхдийн сониуч занг хөдөлгөж, ертөнцийг танин мэдэх хүслийг төрүүлэм 300 гаруй өнгөлөг зураг багтаалаа. Бүлэг болгонд идэвх сэргээх сонирхолтой асуулт, тоглоом оруулснаас гадна эцэг эхчүүдэд зориулсан хэсэгт гэр бүлийн дотно уур амьсгалыг нэмэх хөгжөөнт зөвлөгөөнүүд нийтэлсэн байгаа.

#Багачуудын_анхны_том_ном_ДЭЛХИЙ

НОМООР ДАМЖУУЛЖ ДЭЛХИЙГ ТОЙРОН АЯЛАХ ЦАГ ИРЛЭЭ. Дэлхийн олон орны хүмүүс, газар нутаг, цаг агаарын тухай хамтдаа судалж мэдэцгээе. Хуудас бүрийг хараа булаам гэрэл зургаар баяжуулсан эл номд Америкаас Австрали, Европоос Антарктид хүртэлх тивүүдийн үзүүштэй газрууд, улс орных нь талаарх мэдээллийг бяцхан уншигчдадаа зориулж сонирхолтой байдлаар хүргэсэн тул та бүхэн шимтэн уншаарай.

#Багачуудын_анхны_том_ном_ХҮМҮҮС

БИД ЭНЭ НОМДОО Мартин Лютэр Кинг, Амилиа Эрхарт, Чингис хаан, Мохандас Ганди гэх мэт дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан гайхалтай хүмүүсийн намтрыг орууллаа. Багачууд та нар энэхүү зурагт номноос 50 гаруй хүний үлгэр дууриалал авахуйц амьдралыг сонирхон уншаарай.

#НЭПКО & #National_Geographic

☎️ 88001044,  326 329