Бөхийн төрлүүдийн 2022 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-24-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болж өндөрлөлөө.

Эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 24, сонгомол бөхийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол, Бахрейн, БНСУ, Иран, Ирак, Иордан, Киргизстан, Катар, Казахстан, Кувейт, Пакистан, Палестин, Тажикистан, Туркменистан, Сингапур, Сири, Узбекистан, Шри Ланка, Энэтхэг, Япон зэрэг 20 орны 250 гаруй тамирчин бөхийн гурван төрөлд өрсөлдөв. 21 жилийн эх орондоо

Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээж авсан Монгол Улс нутгийн дэвжээн дээрээ эмэгтэй бөхчүүд дөрвөн мөнгө, таван хүрэл, эрэгтэйчүүд хоёр мөнгө, нэг хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ.

Сүүлийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн барилдаан болсон бөгөөд 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Д.Оргилох мөнгө, 125 кг-д “Алдар” спорт хороо, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Э.Батмагнай хүрэл медалийн эзэн боллоо.

Чөлөөт бөхийн төрөлд Иран улсын баг 10 жингээс зургаан жинд нь алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, 201 оноогоор тасархай тэргүүллээ. Тэгвэл Энэтхэг улс 1 алт, 3 мөнгө, гурван хүрэл медаль 152 оноогоор хоёр, Казахстан 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл, 151 оноогоор гуравдугаар байрыг эзэллээ.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН:

57 кг:

1. Рави Кумар (Энэтхэг)
2. Рахат Калжан (Казахстан)
3. Алмаз Сманбеков (Кыргызстан)
3. Рикүто Арай (Япон)

61 кг:

1. Рей Хигүчи (Япон)
2. Дароуш Задех Тансеван (Иран)
3. Акбар Курбанов (Казахстан)
3. Улукбек Жолдошбеков (Кыргызстан)

65 кг:

1. Рахман Амузадхалили (Иран)
2. Бажранг Пуния (Энэтхэг)
3. Кайки Ямагүчи (Япон)
3. Аббос Рахманов (Узбекистан)

70 кг:

1. Тайши Нарикүни (Япон)
2. Эрназар Ахматалиев (Кыргызстан)
3. Сырбаз Талгат (Казахстан)
3. Навеен Навеен (Энэтхэг)

74 кг:

1. Йонас Эмамичогай (Иран)
2. Нуркожа Кайпанов (Казахстан)
3. Исламбек Орозбеков (Кыргызстан)
3. Дайчи Такатани (Япон)

79 кг:

1. Али Савадкоухи (Иран)
2. Балиан Гоурав (Энэтхэг)
3. Арсалан Будажапов (Кыргызстан)
3. Юдай Такахаши (Япон)

86 кг:

1. Азамат Даулетбеков (Казахстан)
2. Деепак Пуния (Энэтхэг)
3. Мохсен Мостафави Аланах (Иран)
3. Бобур Исломов (Узбекистан)

92 кг:

1. Амирхоссейн Фирeзпeрбандпей (Иран)
2. Дагвадоржийн Оргилох (Монгол)
3. Вики Вики (Энэтхэг)
3. Адилет Давлумбаев (Казахстан)

97 кг:

1. Мохаммадхоссейн Мохаммадиан (Иран)
2. Өлзийсайханы Батзул (Монгол)
3. Мамед Ибрагимов (Казахстан)
3. Сатавиарт Кадиан (Энэтхэг)

125 кг:

1. Ядоллах Мохеби (Иран)
2. Алишер Ергали (Казахстан)
3. Энхтүвшингийн Батмагнай (Монгол)
3. Жун Йы Хюн (БНСУ)

Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо