CEOWORLD гэх америкийн сэтгүүлд миний бичдэг ярьдаг нэг сэдэв хэвлэгджээ. Монгол маань XXI зууны энэ цаг үед тэнэж төөрчихөөд өөрийгөө олохгүй будлиад байгааг ялгах санаатай тэр жагсаалт хүснэгтийг тольдож байна. Тэр чигт нь хөрвүүлээд буулгая. Оновчтой буулгасан эсэхийг бүү мэд? Гэхдээ ойлгосон хэмжээндээ буулгалаа. Эх сурвалжийг CEOWORLD magazine LTD, Fifth Avenue, New York, NY, 10001, United States гэх хаягаар, бас https://ceoworld.biz/ сайтаас үзнэ үү.

Дэлхийн 155 улс орныг хамруулан 18 гол үзүүлэлтээр дэлхийд хамгийн аз жаргалтай, жаргалгүй улс орнуудыг жагсаажээ. Нийгмийн бодлого, нийгмийн харилцааны чиглэлээр ажилладаг судалдаг нөхөд энэхүү жагсаалтыг анзаарчихад хэрэгтэй болов уу. Ажлаа дүгнэхэд тань, Монголынхоо нийгмийн үзүүлэлтүүдийг дүгнэхэд чинь чухал шпаргалка болно.

Эрүүл мэнд, тав тухтай аж төрөл, хөдөлмөр эрхлэлт, орлогын боломж, улс төрийн ба нийгмийн нөхцөлгэхчлэн олон шалгуураар авч үзвэл тэр 18 нь ингэж жагсана. Үүнд: 

  1. Амьдралдаа хэр сэтгэл хангалуун бэ; 
  2. Биеийн эрүүл мэнд чинь хэр вэ; 
  3. Өвчлөл ба хөгжлийн бэрхшээл; 
  4. Гэмтэл осол; 
  5. Спорт хэр оролддог вэ; 
  6. Дундаж наслалт; 
  7. Амьдралын өртөг; 
  8. Нийгмийн дэмжлэг; 
  9. Орлогын өсөлт; 
  10. Ядуурлын түвшин; 
  11. Эрхэлсэн ажлаасаа таашаал авдаг эсэх; 
  12. Ажил албандаа өсч дэвжих боломж хэр вэ;
  13. Ажилтай байх баталгаа; 
  14. Ажилгүйдэл; 
  15. Ажлын дундаж цаг; 
  16. Нийгмийн бүтэц;
  17. Төрийн дэмжлэг; 
  18. Депрессийн түвшин гэх мэт.

Манай улс тэр үнэлгээгээр 92-т жагсаж байна. 155 улсаас дунд хэрд, дундаас арай сүүлхэноржээ. Манай өмнө ба хойно хэн хэн байгааг хүснэгтээс хар даа. Европын Холбооны гишүүн Болгар манай хойно бичигдсэн нь намайг ёстой мэл гайхууллаа. Хүснэгтийг үз:

CEOWORLD сэтгүүл хамгийн аз жаргалтай эхний 10 улсыг нэрлэжээ:

  1. Швейцарь
  2. Финланд
  3. Исланд
  4. Нидерланд
  5. Канад
  6. Норвег
  7. Дани
  8. Ирланд
  9. Герман
  10. Бельги 

Арвыг ингэж нэрлэсэн байх ба цаашаа Чех 19 дүгээрт, 21 дүгээрт АНУ,Испани 36 дугаарт, Польш 42 дугаарт, Литва 50 дугаарт, Япон 54 дүгээрт, Турк 73 дугаарт гэхчлэн ярайж байна. Хүснэгтийн арын эгнээний тоо өндөр байх тусам нөгөө 18 шалгуур үзүүлэлтийн тооны харьцаагаар аз жаргалтай гэгдэх юм байна. Манай улсад 45.28 гэсэн балл өгсөн байна.

Гэх мэт. Манайд хамаатай тул хоёр хөршөө сонирхлоо. Орос 58 дугаарт, Беларусь 72 дугаарт, харин Украин 136 дугаарт жагссан байх аж. Орос хэнтэй зуузай холбодог вэ гэвэл:

Хятадыг сонирхоё. Бас ч муугүй. Нэг тэрбум 400 сая хүн ард гэхэд 3 сая гарантай манайхаас л дээгүүрт ордог юм байна. Хэнтэй зуузай холбож явна вэ?

Хамгийн аз жаргалгүй, нэг ёсондоо там туулж байгаа сүүлчийн 5 улс нь Бурунди, Төв Африк, Өмнөд Судан, Танзани, Йемен гэсэн байна. Гэхдээ энэ шалгаруултад ороогүй цаана нь 50 орчим улс үлдлээ. Зовлонтой улсуудыг тэр хавийн жагсаалтаас ажвал:

Дүгнэлт ба санал. Хүснэгтээс бид хэн бэ гэдгээ ялгаж салгаж болохоор байна. Гуравхан сая (дахин хэлье: ГУРАВХАН САЯ!) хүн ардыг аз жаргалтай үндэстэн болгочиход нэг их Төрийн мэргэн бодлого, Чингисийн гүн ухаан ормооргүйсэн. ГУРАВХАН САЯ бодгаль хүн үгэнд, гарт, эвэнд ороход мөн амархан баймаар юм. Төр нь ард түмнээ зөв хянадаг, зөв захирдаг байх нь ардчилалд нь огтоос саад учрахгүйсэн. 

Энэ бол миний биш, Монголыг ойлгодог, мэддэг гадаад улс гүрнүүдийн хэлдэг ярьдаг зөвлөдөг жирийн зүйл. Ердөө ажлын чадвар бүхий бүх хүнээр бага зэрэг бүтээлч ажил эрхлүүлээд, цалинг нь хангалттай өгчихвөл энэ индекс дотор дээгүүр гараад ирэх мэт. 

Хэрэггүй зуршлуудыг нь төрийн хуулиар зохицуулчих, хориглох албагүй. Moнгoл xүн төрөхөөсөө эхлэн элдэв буруу, хорт зуршилгүй, эрүүл мэнддээ (биедээ) анхаардаг, өөрийнхөө төлөө тэмцдэг байхад Төрийн мэргэн бодлого нэг их орохгүй, хуулиар зохицуулаад л болчихно. Хэрхэн? Ердөө татварын хууль. Жишээлье:

  • Архидах дуртай бол нийгэмдээ архидалтын буруу нөлөө үзүүллээ гээд татвартай болгочих, татвараа төлөөд архидаг, согтуураг. Харъя.
  • Мэргэжлийн архичдад бүр өндөр татвар ногдуулчих. Татвараа төлчихөөд гудамжинд ногоортлоо хэвтэж байг. Харъя.
  • Тамхичдыг чөлөөтэй тавиад бас л татвар төлүүлчих, татвараа төлөөд л татаж байг.
  • Хүний амь нас, эд хөрөнгө сүйтгэхгүй дураараа тонгочимоор бол бас татвартай болгочих. Шөнө хөгжим хашгачуулж, найрлаж цэнгэж болно, бас л татвар төлүүлчих. Баар цэнгээний газрууд ойр хавийнхаа орон сууцны оршин суугчдад татвар төлөг. Тэгээд цаг наргүй ажиллаад үз. Харъя.
  • Ажил эрхлэхгүй зүгээр суунаа гэвэл ажил эрхлээгүйн татвар авчих. 
  • Залхуурхлын ба олхиогүйтлийн, хэргээр ядуурсны татвар гээд тусдаа авсан ч болно.
  • Биеэ үнэлж амьдарнаа гэвэл татвартай болгочих. 
  • Экологид гайтайгаар, хөрс ус агаар бохирдуулж бохир заваан амьдранаа гэвэл бас өндөр татвар тавьчих. 

Тэгээд татвараа хэр зэрэг удаан төлөхийг нь харчих. Ердөө л энэ. Гудамжинд нус цэрээ хаяхад торгууль онооно гэдэгтэй л яг адилаар. Татварын хуулиа хатуу мөрдүүлэх нь харинТөрийн үүрэг яг мөн шүү!

Гол нь хөдөлмөрийн насны эрүүл саруул бүх хүн ажил албатай, орлоготой, мөнгөө зөв үржүүлэхийн тулд сэтгэдэг боддог, хөдөлдөг, тэгээд зөв амьдардаг л байх ёстой. Тэгсэн цагтхамгийн аз жаргалтай эхний 10 улсын дотор өлхөн ороод ирэх юм шиг санагдаад болдоггүй. Таны мэргэн санал юу вэ? Энд улс төржилт огтоос хэрэггүй шүү!



Facebook-ийн эрхэм найз нар аа! Миний энэ хуучин фэйс 2 сарын өмнө хакердуулаад хулгайчийн гарт орсон. Хулгайчид мөнгө залилуулсан хэрэг хэд хэд гарсан. Би Цагдаад өгөөд сар гаран болж байна. Хулгайч баригдаагүй хорт хэргээ үргэлжлүүлэн фэйс дэх миний найзуудын фэйсийг хакердаж сүйтгэх ажиллагаанд шилжсэн байна. Иймд Та бүхэн REPORT хийж энэ фэйсийн постыг хүлээн авахгүй байхыг хичээнгүйлэн хүсье!