Амитаба
Буддын шашны язгуурын таван бурхан бүр өөрийн гэсэн бэлгэдэлтэй бөгөөд Амитаба нь атгаг жижиг бодол, шуналын сэтгэлийг арилгаж, бусдын төлөө мэргэн санаа, жам ёсны зүй тогтол, арга билгийн бурхан.
Гэгээ цацруулсан Амитаба бурхны дүр төрхөнд нь энх амгалан, нүдэнд амар амирлангуй харц, цог заль, эрч хүч, бодлын асар хурд, аманд мэргэн цэцэн эцсийн шийдвэр тогтжээ.
Мэлмийд нь харж буй хэнбугай ч амар багтах аж.
Амитаба
Аяа Амитаба
Нэр нь Одбагмэд гэдэг ба Амитаба нэрээр сүсэгтнүүд илүү мэддэг. Нээгдэн буй бадамлянхуа цэцгийн дүрстэй дугуй суурин дээр очих суудлаар заларч, баруун гараа зүүн дээр давхарлан алгаа дээш харуулсан нь эрхэмсэг байдлыг илэрхийлжээ. Оюунлаг тэргүүндээ зэндмэнэ эрдэнэ бүхий лянхуа цэцгийн таван дэлбээтэй титэм зүүжээ.
Буддын шашны язгуурын таван бурхан бүр өөрийн гэсэн бэлгэдэлтэй бөгөөд Амитаба нь атгаг жижиг бодол, шуналын сэтгэлийг арилгаж, бусдын төлөө мэргэн санаа, жам ёсны зүй тогтол, арга билгийн бурхан.
Амитаба бурхны нэрийг монголчлон оруулваас Амита гэдэг нь Цаглашгүй, Хязгааргүй гэсэн утгатай самгарди үг агаад энэ нэрээр нэрлэгдсэн бурхан нь буддын шашны номлол сургаалаар бол Цаглашгүй гэрэлт, Цаглашгүй наст бурхан.
Амитаба бурхны бие лагшнаас цаглашгүй их гэрэл гэгээ цацарч, ариун Сугаавадийн орон буюу диваажингийн орныг ашид гийгүүлэн гэрэлтүүлжээ. Жирийн эгэл хүмүүн бээрд бясалгал номын хүчээр бие болоод сэтгэлээрээ ариусан хоосон чанарын туйлд хүрч, туйлын их гэгээрэлд хүрэхийн бэлгэдэл оюуныг хайрлан өгдөг аж.
Амитаба бурхан
Манжийн хаан Энх-Амгалангийн шүтээн
Жон Дэвисон Рокфеллер (англ. John Davison Rockefeller)
(1839 оны 7-р сарын 8, Ричфорд, Нью-Йорк – 1937 оны 5-р сарын 23, Флорида мужийн Ормонд Бич) - Америкийн бизнес эрхлэгч, хүмүүнлэгийн үйлстэн, меценат, хүн төрөлхтний түүхэн дэх анхны албан ёсны долларын тэрбумтны отгон хүү, банкир, санхүүч, тэрбумтан Дэвид Рокфеллерийн гэр бүлийн цуглуулгаас
.