АЛТАТ НЭРТ ТОГТООЛ /ТАРНИ/ ХЭМЭЭХ 

НАЙМДУГААР БҮЛЭГ.


НЭГ:

Ялж төгс нөгчсөн Бурхан багш Прасвасата /Амгалан оршигч/ хэмээх бодьсадва-д зарлиглав. 

Язгуурын хөвгүүнээ. Хэн боловч өнгөрсөн, ирээдүй, одоо цагийн бурхад бүгдийг хүндлэн тахиж шүтэх хэрэгтэй. Тэр цагт "Алтат" хэмээх тогтоол тарнийг сэтгэлдээ хадгалан наминчлан барьж үйлдээрэй. Тэр юуны учир гэвэл. Энэ тогтоол бурхад бүгдийн залбирал билээ. Энэ тогтоол тарнийг хадгалаж шүтэн барих аваас. Буян хишиг агуу ихээр арвидах болно. Шагшаабад нэн их ариусах болно. Доройтсон нэгэн аль эсхүл эс доройтсон гэм үгүй хэн боловч тэд машид гүнзгий их номын хүчинд орших болно хэмээн Бурхан багш зарлиглав. 

Язгуурын хөвгүүнээ. Энэ тогтоол тарнийг уншихын өмнө бурхад болон бодьсадва нарын алдар нэрсийг машид ихээр хүндлэн биширч дуудан дурьдах хэрэгтэй. Нэгэн үзүүрт сэтгэлээрээ шүлгийг уншиж сүжиглэн мөргөнө. 

Арван зүгийн бурхад бүгдэд мөргөмү

Бодьсадва, махасадва бүгдэд мөргөмү

Шарвага, брадигабуд ба хутагт бүгдэд мөргөмү

Шагжамуни бурханд мөргөмү

Зүүн зүгийн Акчобхяа бурханд иөргөмү

Өмнө зүгийн Раднакету бурханд мөргөмү

Баруун зүгийн Амитаба бурханд мөргөмү

Хойт зүгийн Дундуби-свара ража бурханд мөргөмү

Дээд зүгийн Вишала-шри бурханд мөргөмү

Доод зүгийн Үзэгдэл дээдийн цог бурханд мөргөмү

Радна-гарба бурханд мөргөмү

Саманта-прабха бурханд мөргөмү

Саманта-алока бурханд мөргөмү

Су-ганда-кута-ража бурханд мөргөмү

Падмавара бурханд мөргөмү

Тэгш болгоогч бурханд мөргөмү

Ратна-шикхин бурханд мөргөмү

Ратна-гүрү бурханд мөргөмү

Ратна-прабха бурханд мөргөмү

Хиргүй гэрэл үзэгдэл бурханд мөргөмү

Самбаагаар байгуулан таалагч бурханд мөргөмү

Чандрапрабха вишудди-кирти-кетту бурханд мөргөмү

Кусума-прабха-виюуха бурханд мөргөмү

Гэрэл гэгээний хаан бурханд мөргөмү

Пуния-вимала-кирти-ража бурханд мөргөмү

Авалокитешвара-абая бурханд мөргөмү

Абаяа-кирти бурханд мөргөмү

Правара-ража бурханд мөргөмү

Бодьсадва-махасадва Авалокитешвара-д мөргөмү

Бодьсадва-махасадва Читигарба-д мөргөмү

Бодьсадва-махасадва Акашагарба-д мөргөмү

Бодьсадва-махасадва Манжушри-д мөргөмү

Бодьсадва-махасадва Важрапани-д мөргөмү

Бодьсадва-махасадва Саманта-бадра-д мөргөмү

Бодьсадва-махасадва Ачаяамати-д мөргөмү

Бодьсадва-махасадва Махастанапрапта-д мөргөмү

Бодьсадва-махасадва Майтреяа-д мөргөмү

Бодьсадва-махасадва Саду-мати-д мөргөмү

Ийнхүү бурхад, бодьсадва, махасадва нарт залбирал үйлдэн мөргөөд "Алтат" хэмээх тогтоол үүнийг уншиж үйлдээрэй хэмээн Бурхан багш зарлиглав.

Тогтоол энэ мэт билээ.

НАМУ РАТНА ТРАЯАЯА.ТАДЯАТА КУТИ КУТИНИ ИМИРИТО КОШАНИ ИЮИРАНИ ИРИ СУХА.

Прасвасата. Энэ тогтоол бол гурван цагийн бурхад бүгдийн оршил мөн. Тогтоол үүнийг хадгалах хийгээд барих аваас. Түүний буян хишиг нь хэмжээлшгүй, жишишгүй, багташгүй ихээр аривжих болно. Тоолшгүй олон бурхадад хүндэтгэл сайшаал тахил хийгээд өргөл өглөг өргөх хэрэгтэй. Тэд олон бурхад эш бошгийг үзүүлэх болно хэмээн Бурхан багш зарлиглав.


ХОЁР:

Прасвасата аа. Тогтоол тарни үүнийг унших хэрэгтэй. Үүнийг хадгалах хэрэгтэй. Үүнийг үйлдсэн хэн боловч хоол хувцас, эд хэрэглэл, их эрднэс их олох болно. Өвчин зовлон үгүй урт наслаж буян заяаг ихээр хураах болно. Хүсэл бүгд бүтэх болно. Тарни үүнийг уншиж, шүтэж хадгалах аваас. Бодьсадва Суварна-нагара-парвата /Алтан хот уул/, Майтреяа бодьсадва, Сагара /Далай/ бодьсадва, Авалокитешвара/Бүхэнд мэлмийгээр болгоогчийн эрхэт баялаг/ бодьсадва, Манзушри бодьсадва, бодьсадва Маха-видгала /Их бингала/ нар түүнтэй хамт орших болно. Тэдгээр бодьсадва нар түүнийг сахин хамгаалаж үйлдэх болно хэмээн Бурхан багш зарлиглав. 

Прасавата аа. Энэ тогтоолыг үйлдэх зан үйл нь. Энэ мэт хэмээн мэдэж үйлдээрэй. Эхлээд энэ тарнийг нэг түм найман удаа уншаарай. Дараа нь аглаг зэлүүд газарт сууж хот мандал хийнэ. Арван зургаа хоног угаал үйлдэж, шинэ хувцас өмсөж, хүж цэцэг олон янз идээ тавьж тахил өргөнө. Хот мандал дотор оршин урьд өгүүлсэн бурхад, бодьсадва /Алтат нэрт тогтоол тарни бүлэг НЭГ ДҮГЭЭР хэсэг/ нарын нэр алдрыг өгүүлэн бишрэл ихээр мөргөнө. Үйлдсэн нүгэл хилэнцээ бодож санаж наминчлан мөргөх хэрэгтэй. Тэгээд баруун өвдөгөө газарт хатган сөхөрч суугаад, тарнийг нэг мянга найман удаа бишрэх сэтгэлээр итгэл төгс уншиж залбирна. Тэгээд бие сэтгэлээ цэх шулуун болгон сууж юу хүснэ. Түүнийгээ санаа сэтгэл юундаа бодоорой. Тэгээд нар мандахаас өмнө хот мандал дотроо оршин сууж идээ ундаагаа нэг суудал дээрээ иднэ. Иинхүү арван тав хоноод хот мандал дотроосоо гарна. Энэ мэт буян үйлдсэн хүмүүн түүний буян заяа, сүр хүч нь сэнаанд багтамгүй төгс төгөлдөр болно. Санасан бүгд бүрэн дүүрэн гүйцэх болно. Санасан санаанд тань үл хүрэх аваас. Дахин даган үйлдээрэй. Цаашид хойшид бас даган үйлдээрэй хэмээн Бурхан багш зарлиглав.

Жич:Энэ бүлэгт гурван цагийн бурхад, бодьсадва нарт магтаал тахил өргөсний үрд буян хишиг арвидан тогтож, санасан сайн хэрэг аяндаа бүтдэг болох тухай айлдсан байдаг.


ХООСОН ЧАНАР ХЭМЭЭХ ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.

НЭГ:

Тэр нэгэн цагт Бурхан багш бодьсадва, махасадва нар болоод тэнгэрүүд, хурсан олон нөхөд бүгдийг амгаланд хүргэх учир шалтгаанаар шүлэг үүнийг зарлиглав.

Энэ шүлэгт: 

Жич: Энэ бүлэгт юмс бүгдийн оршихуйн язгуур, чанар хоосон байдаг гэдгийг номлосон байдаг. Зовлон зовлонг мэдрэхүй чанар хоосон. Энэ мэт бодож сэтгэж чадах аваас. Ая тух, аз жаргал зөнгөөрөө өөрөө ирдэг тухай айлдсан байдаг.