САРАСВАТИ /ЭГШИГЛЭНТ/ ОХИН ТЭНГЭРИЙН БҮЛЭГ ХЭМЭЭХ
АРВАН ТАВ ДУГААР БҮЛЭГ

Тэгээд бярман Куандиная Асрал хийгээд энэрлээр орших охин тэнгэр Сарасвати-д зориулан шүлэг үүгээр түүнийг илтэд магтав.


Адын чуулган бүгд намайг сонсож үйлд

Тэнгэр, үнэр идэшт, тэнгэрийн хааны ертөнцөд

Бүсгүйн дээд охин тэнгэр дээдийн дээд мөн

Дээд охин тэнгэрийн ихэд үзэсгэлэнт царайг би магтъя.


Эрдэм олон янзаар хурааснаар гишүүнийг чимсэн

Сарасвати хэмээх мэлмий уужим буян нь бадарсан

Хиргүй билгүүн эрдэм мэдлэгээр нэн чимэглэсэн

Олон янз их эрдэнэ мэт харагдах тул

Машид дээд таны эрдэм үлэмжийг магтъя.


Дээдийн дээд шид бүтээлийг үйлдэгч

Үнэнхүү сайн эрдмийг үйлдэгч

Хиргүй дээд лянхуаг бадраагч

Дээд мэлмий ба мэлмийн дээд


Буяны орон хийгээд буяныг үзэх

Эрдэм санаанд багташгүй чимэгт

Саран адил хиргүй гэрэлт

Билгүүн гарахын орон дурьдлын дээд


Арслангийн дээд ба хүн унасан

Найман мутраа нэн чимэглэхүй

Нум сум, богино жад, илд, цэргийн сүх

Шийдэм, төмөр, хүрд цалам барьсан


Наран саран мэт гэрэлт царай

Сэтгэлд зохист яруу эгшиг

Гүнзгий билгүүн лугаа төгөлдөр бөгөөд

Их хэргийг бүтээгч амьтдын дээд


Тэнгэр асрын хаадууд тахин үйлдсэн

Тэнгэр асрын чуулган бүгд орныг өгүүлсэн

Адын чуулганы орныг үргэлжид тахихын тулд

Сваха бид охин тэнгэр үүнд мөргөе.

Надад ялгамжит эрдэнийн мөрийг хайрлагтун

Хэрэг бүгдэд ид шид бүтээлийг надад хайрла.

Дайсны дотор намайг үргэлжид сахь

Үсгийг гүйцээсэн үгийг дэлгэрүүлсэн эдгээрийг

Маргааш болоод ариун өгүүлж үйлд

Санаа хийгээд эд тариа бүгдийг олно

Шид, бүтээл, буян агуу ихийг олно.


Ялж төгс нөгчсөн Бурхан багш бээр бярман Куандиняа-д "Сайн болой. Сайн болой" хэмээн зарлиглав.

Бярман та амьтан бүхний тусын тулд Сарасвати охин тэнгэрийг магтан шүлгэлсэнээр ид шидийн бүтээлийн дээдийг гуйлаа. Буян төгөлдөр болой хэмээн Бурхан багш зарлиглав.

Эшийг үзүүлэгч багш бярман Куандиняа магтаал болоод нууц тарнийн үгийг охин тэнгэр Сарасвати-д ийн соёрхов. 

Тэрбээр хурсан олон нөхдөд хандан өгүүллээ.

Та бүгд Сарасвати охин тэнгэр түүнийг урин залах аваас. Түүний нигүүсэлд багтах билээ. Аврагдах болно. Их билгүүн төгөлдөр болно. Судар бүхэнд мэрэгших болно хэмээн өгүүлэв.



ДӨРӨВ:

Хэрвээ та буяны номыг үйлдэх үйлийг найруулах тодруулах бүтээхийг хүсэх аваас. Нүгэл хилэнцээс салах болоод аврал нигүүсэлийг хайх аваас. Дээдлэх сэтгэлээр бурхад хувилгаадад мөргөөрэй. Сарасвати охин тэнгэрийг урин залж ном үүнийг өгүүлэж үйлдээрэй. 


Бурханд мөргөмү

Номонд мөргөмү

Багшид мөргөмү

Хуврагт мөргөмү


Хэмжээлшгүй олон галавт оршсон, үнэнхүү үнэн зарлигт Ялж төгс нөгчсөн бурхадад мөргөмү. Их билгүүн төгс номонд мөргөмү. Үнэн бүгдийг болгоосон, үнэмлэхүйн ихэд оршсон багшид мөргөмү. Бодьсадва болон брадигабуд тэргүүтэй өнгөрсөн, ирээдүй, одоо цагт заларсан хутагт бүгдэд мөргөмү.

Үнэнийг үзүүлэхэд хуурмаг үгүй, үнэн зарлигт бурхадын ном бүгдийг даган баясмой. Үг хэл билгийн дээд тэр адил хэмжээ үгүй төгс төгөлдөр болтугай хэмээн өгүүлээд.

Эшийг үзүүлэгч багш бярман Куандиняа магтаал шүлэг үүнийг соёрхов.


Би мөргөе, Ялж төгссөн эгшиглэнт дээд

Их бодь эгшиглэнт дээд

Хутагт брадигабуд эгшиглэнт дээд

Хос дөрөв, сондгой найм, эгшиглэнт дээд


Дөрвөн үнэнийг зарлигласан эгшиглэнт дээд

Үнэнхүү болгоосон эгшиглэнт дээд

Арш эсрэнгийн нөхөр эгшиглэнт дээд

Охин тэнгэр Ума эгшиглэнт дээд


Хатаан үйлдэгч тэнгэр эгшиглэнт дээд

Сүр жавхлант лус эгшиглэнт дээд

Шөнийн охин тэнгэр эгшиглэнт дээд

Дөрвөн махаранз эгшиглэнт дээд


Амгалан орших тэнгэрийн хөвгүүн эгшиглэнт дээд

Очир нууцын эзэн эгшиглэнт дээд

Түгэн орогч тэнгэр эгшиглэнт дээд

Охин тэнгэр Балму эгшиглэнт дээд


Чуулганы эзэн тэнгэр эгшиглэнт дээд

Цогт охин тэнгэр эгшиглэнт дээд

Цогт оюун эгшиглэнт дээд

Хири үсгийг хадгалагч эгшиглэнт дээд


Маму бүгдийн дээд эгшиглэнт дээд

Булаагч эх эгшиглэнт дээд

Ягчис бүгд эгшиглэнт дээд

Арван зүгийн хаан эгшиглэнт дээд


Надад үйлийн дээд бүгдийн хүч хязгаарлашгүй эгшиглэнт дээдийг зохио

Хуурмаггүйд мөргөмү

Нэн гэтэлсэнд мөргөмү

Шуналаас хагацсанд мөргөмү


Хүлээсийг тасалсанд мөргөмү

Нэн сэтгэлд мөргөмү

Гэрэл үзэгдлийн зохиолд мөргөмү

Үнэн үгийг зарлигласанд мөргөмү


Тоосноос хагацсанд мөргөмү

Үнэмлэхүй оршсонд мөргөмү

Олон нөхдийн эрхэнд мөргөмү

Эгшиглэнт тэнгэрт мөргөмү


Би торолтгүй өгүүлэн зохио

Миний санаа юу байгаа

Бүгдийг түргэн бүтээн зохио

Өвчин үгүй үргэлжид амгалан хийгээд

Урт насыг олох болтугай.


Ухааны орнуудад мэргэжих хийгээд

Бодь-ийн мөрд хичээх болон

Олон төрөлхтөнд тус бүгдийг зохио

Бүх горилыг нь түргэн ханга.


Миний үнэмлэхүй үнэн үг би

Миний хуурмаггүй үгийг өгүүлсэн

Дээд эгшиглэнт охин тэнгэр бээр

Миний хэргийг бүтээн зохио.

Охин тэнгэр энд залран соёрх

Миний үг торолтгүйг зохио.

Бие ба хэлэнд түргэн орших хийгээд

Түргэн сэтгэлийн самбааг гүйцээн зохио.