ЗУРГАА:

Бурхан багш зарлиглав.

Шарипутра. Язгуурын хөвгүүн. Язгуурын охин. Тэд хэнд боловч номын хурыг буулгахыг сануулах аваас маш их буяныг хураах болно. 

Яагаад гэвэл Шарипутра би урьд бодьсадва- гын явдалд хичээхдээ олон амьтны тусын тулд. Энэ мэт. Нигүүсэх их сэтгэлийг барин номын хүрдийг машид ихээр ингэж үйлдсэн юм. ...

Ийнхүү би үнэнхүү ухаарсны дөрвөн их хүчийг[1] олсон. Би ангижирсны арван их хүчийг[2] олсон. Бурханы номын үл хольцох арван найман хүч[3] болоод их нигүүсэх сэтгэл, их асрахуйг олсон. Ийнхүү би зовлонгоос ангижирч салсан юм. Тийм учраас. Миний дээдийн ном төгс, удаан оршдог хэмээн Бурхан багш зарлиглав.

Тэгээд Ялж төгс нөгчсөн Бурхан багшид Шарипутра айлтгав. 

Бурхан багшаа. Амьтан бүхэн үнэнхүү бодь-ийг олохыг хүсэх аваас. Ямар мэт буяныг хурааж үйлдэх вэ? хэмээн айлтгав.

Бурхан багш зарлиглав.

Шарипутра. Тэд үнэнхүү бодь-ийг олж бурхан болохыг хүсэх аваас. Энэ мэт байдаг. Тэд эхлэл үгүй төгсгөл үгүй энэ ертөнцөд оршихын тулд амьдарч байгаа олон амьтны тусын тулд зориулан үмх гурилыг ч болов өглөг болгон өгөх хэрэгтэй. “Аливаа бүхнээ зовсон зүдэрсэн олон амьтанд хармын сэтгэл үгүйгээр өглөг болгон өгөх хэрэгтэй. Дотоод сэтгэлийг номхотго. Амьтан бүгдэд алагчлал үгүй наминчлан мөргөл үйлдэн барих хэрэгтэй.

Шарипутра. Тэд үнэнхүү төгөлдөр.их бодь-ийг олох гэвээс: “Амьтан бүхэн Ялж төгс нөгчсөн Бурхан адил төгс төгөлдөр болох болтугай. Тэр бүгдийн буян ном барагдашгүй их болтугай. Зориг самбаа, оюун ухаан, сайн төгс чанар нь тэнцэшгүй их байх болтугай. Үнэнхүү их гэгээрлийг илтэд гүйцээж бурхан болох сайн төгс чанарыг амьтан бүхэн олох болтугай” хэмээн өгүүлэн залбирал үйлдэнэ. 

“Би өөрт олдсон буян хишгийг амьтан бүгдэд харамгүй хайрлах болно. Буян хишиг болон өөрт байгаа бүгдийг олон амьтны тусын тулд, төгс эцсийн бодь-д зориулах болно. Би өөрийн үйлдсэн буяныхаа ачаар. Би үнэнхүү төгс гэгээрлийг гүйцээн бурхан болох болтугай. Би бүхнийг болгоогч билгүүн төгс сайн чанарыг олох болтугай” хэмээн өгүүлэн үйлдэнэ. 

Энэ мэт. Урьд урдын бодьсадва, махасадва нар буян номын ёсыг барин эд бүгдийг үйлдсэн. Би тэр мэт үйлдэх болно. Би байгаа бүхнээ буян номонд зориулах болно. Амьтан бүхэн зовлонгоос ангижирч, төгс эцсийн сайн чанар гэгээрлийг олох болтугай. Буян номонд шамдан хичээж амьтан бүхэн гэгээрлийг олох болтугай. Амьтан бүхэн бурхан болох болтугай хэмээн чармайн хичээж үйлдэнэ. 

Шарипутра. Энэ мэт. Бодьсадва махасадва нар гэгээрлийн тулд хичээхдээ бүхнийг огоордог. Зөвхөн гэгээрэлд хүрэх тэр зам дээр зогсож бүхнийг зориулдаг. Тэр мэт үйлд. Амьтан бүхэн буян номын үйлд шамдан хичээж гэгээрлийг олох болтугай. Амьтан бүхэн бурхан болох болтугай хэмээн залбирч үйлд хэмээн Бурхан багш зарлиглав. ...

Товчлон хүргэв. 


ДОЛОО:

Энэ мэт. Ялж төгс нөгчсөн Бурхан Будда Шагжаамуни бээр ингэж үйлдсэн. Тэгээд тэр өөрөө гэгээрлийн зүрхэнд цогцолсон хир үгүй, багташгүй их цагаан буяны бясалгалд оршсон юм. Тэр өөрийн дотор сэтгэлд орших хор ихт, хилэнц ихт муу хар шулмасыг бодож барьж, дарж мэдэж үйлдсэн. Тийм учраас. Тэр үүр хаяарах тэр цагт төгөлдөр сайн төгс билгүүнийг хүртсэн юм. Үхэшгүй мөнхийн аршаан хүртэж тэрбээр бурхан болсон. Тэр тэнцэшгүй төгс гэгээрлийг хүртэн бурхан болсон юм. Тэр мэт. “Амьтан бүхэн зовлонгоос салж, төгс эцсийн сайн чанар гэгээрлийг олох болтугай.” Энэ мэт. “Амьтан бүхэнд нигүүсэх өндөр дээд сэтгэлээр амгаланг ерөөж ийн үйлдэх болтугай хэмээн” өгүүлж үйлдэнэ хэмээн Бурхан багш зарлиглав.

Шарипутра. Энэ залбирал төгс сайн чанарт зохилдсон. Энэ залбирал үлгэр домог мэт урт настай. Тийм учраас. Язгуурын хөвгүүн. Язгуурын охид. Энэ мэт. Алтангэрэлт судар номыг үйлдэх, түгээх аваас. Тэд бүгдийн буян нь тоолж барагдахгүй ихээр аривжих болно. Гурван мянган ертөнцийн олон амьтад энэ судрыг үйлдэх, түгээх аваас. Тэд нар хүний төрлийг төвөг үгүй олох болно.

Төгс эцсийн төгөлдөр сайн үйлдэх хэрэгтэй. Сайн юмсыг өргөж барьж үйлд. Шүтэж хүндлэж үйлд. Бурхадад бусдад бэлэг барьж үйлд. Ёсөн эрдэнэ болоод шүхэр жанцан, нарийн хиур даузаар тахиж үйлд. Амар амгалан аз жаргалыг олох болно хэмээн Ялж төгс нөгчсөн Бурхан багш зарлиглав. 

Тэгээд насан гавьяат шарипутра Бурхан багшид айлтгав.

Бурхан багшаа. Ялж төгс нөгчсөн бурхад олон байдаг. Түүнчлэн заларсан бурхад бас төдий олон. Энэ мэт. Энэ судар ном ямар мэт болохыг болгоон соёрхоно уу? хэмээн айлтгалаа.

Бурхан багш зарлиглав. 

Шарипутра. Язгуурын хөвгүүн. Язгуурын охин. Энэ судрыг /Алтангэрэлт судар/ амьтан олонд хүргэх аваас. Буян ихийг олох болно. Яагаад гэвэл язгуурын хөвгүүд. Язгуурын охид. Тэд энэ сударт орших болно. Тэд арван зүгийн бурхадад, тэд нарын урьд өмнө үйлдсэн их буяныг сануулах болно. Тийм учраас. 

Энэ мэт. Номын өглөг үйлд. Номын өглөг бол дээдийн дээд хэмээн бурхад бүгд номлосон билээ хэмээн Бурхан багш зарлиглав.


НАЙМ:

Тэгээд тэнд цугласан бурхад, бодьсадва нар болон тэнгэр, газар, уул усны эзэд тэд бүгдээрээ дээдийн хувцсыг нэг мөрөндөө буулган суудлаасаа босов. Тэд нар Бурхан багш заларч байгаа тэр зүгт, баруун өвдгөө газарт хатган өвдөглөөд алга хавсран мөргөв. Тэд бүгдээрээ айлтгав.

Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Бид нар бүгдээрээ Алтангэрэлт судар үүнийг шүтье. Судар үүний агуу их чанарыг үзүүлэн шүтье. Судар үүнд баттай оршиж шүтье. Бид бүгдээрээ бурхан болохын тулд судар үүнийг дээдлэн шүтье хэмээн Ялж төгс нөгчсөн Бурхан багш-д айлтгалаа. 

Дээд тэнгэрийн хаан Каушика Бурхан багш-д мандарваа цэцгийн тахил өргөлөө. Тэгээд тэрбээр:

Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Номын тийн тоо.[4] Энэ нь бодьсадва, махасадва нарын буяны үндэсийг бүтээх хэрэгт ямар мэт ач тустай байдаг вэ? Энэ нь муу үйлийн түйтгэрийн үргэлжлэлийг таслаж зогсооход ямар байдаг вэ? хэмээн айлтгав. Бурхан багш зарлиглав. 

Тийм болой Каушика. Тэр тийм. Тэнгэрийн хаанаа. Би үүнийг илтэд мэднэ. Тоолшгүй олон галавын дараа түүнчлэн заларсан, дайснаа дарсан тэнгэр болоод хүмүүний их багш Бурхан Маха-арчи- сканда / Их гэрлийн цогц / энэ ертөнцөд залрах болно. Тэр ертөнцөд жаран голди жил залрах болно. Түүний сайн бүгдийн цогц анхны чуулган зуун мянган голди байх бөгөөд тэнд бурхад бүгд цуглах болно. Түүний шарвагын хоёрдугаар чуулган зуун гольди ерин найман мянга байх бөгөөд тэнд дайснаа дарсан бурхад бүгд байх болно. Түүний гуравдугаар чуулган зуун голди ерин есөн мянга байх бөгөөд тэд бүгд дайснаа дарсан сэтгэлийн гэмээс салсан байх болно.

Тэр цагт Гангын Лхам гэдэг нэгэн эхнэр байх бөгөөд тэр эхнэр Маха-арчи-сканди-гаас олж сонссон номын тийн тоог өөртөө багтаан авч олон амьтанд номлож тэнцэшгүй их буян үйлдэнэ. Тэр эхнэр дараа дараагийн төрөлдөө тэнгэр ба эрэгтэй хүмүүний төрөл олох болно. Түүнчлэн тэр эхнэр цаашлаад Бурхан Радна-арчи / Их эрдэнийн гэрэл цацруулагч / хэмээх бурхан болно. 

Каушика. Эндээс зүүн зүгт бурханы оронд Бурхан Радна-арчи ном номлож байна. Би түүнийг харж байна. Бурхан Радна-арчи-гийн нэрийг сонсох төдийд амьтан бүгд зовлонгоос салах болно хэмээн Бурхан багш зарлиглав.

Бурхан багш зарлиглав. 

Язгуурын хөвгүүнээ. Дээд Алтангэрэлт. Энэ номын ач тус асар их. Түүнийг шүтэж бишрэн үйлдэх аваас зовлонгийн үндэс тасрах болно. Гэлэн, гэлэнмаа нар энэ номыг номлож дэлгэрүүлэх аваас номын ач тус дөрвөн янз үзэгдэнэ. Тэр нь. Энэ мэт. Тэр нутгийн хаад ноёд, ард иргэд өвчин үгүй, хорлол үгүй орших болно. Нас урт, гай барцад үгүй, алив дайсан бүхнээ дарагдахгүй. Тэд бүгдээр амгалан тайван, аз жаргал дүүрэн амьдарна. Тэднийг Эсэр сахигч дөрвөн ягчисын эзэн тэргүүтэн, дээд тэнгэрийн эзэд бурхад ивээлдээ авна. Тэд тэднийг хамгаалаж сахих болно хэмээн Бурхан багш зарлиглалаа.

Товчлон бичив.


ЕС:

Тэгээд ялж төгс нөгчсөн Бурхан багш бурхад болон тэнгэрүүдэд зарлиглалаа.

"Тэр тийм шүү". "Тийм" хэмээн зарлиглалаа. 

Бурхад тэнгэрүүд тэд бүгдээрээ. "Тэр тийм билээ" хэмээн өгүүлэв. Тэгээд тэд нар. Ялж төгс нөгчсөн Бурхан багш минь. Аль ч газар оронд Алтангэрэлт энэ судрыг.уншсан, түгээсэн тараасан хэнийг бодовч бид сахин хамгаалах болно. Өвчин зовлон гаслал, хорлол, барцад муу бүгдийг бид үгүй болгож үйлдэх болно. Тэр газар оронд урт нас, амгалан тайван, өлзий төгөлдөр бүхнийг бид үйлдэх болно. Хаан болоод ард иргэдэд нь бид нар баясгалант сайн сэтгэлийг бүтээж үйлдэх болно. Тэр орны цэрэг эрс баатарлаг их үйлсийг бүтээх болно хэмээн бурхад тэнгэрүүд бүгдээрээ Бурхан бурхан багш-д айлтгалаа. 

Бурхан багш "Сайн болой" хэмээн зарлиглаад. 

Язгуурын хөвгүүдээ. Хаан эзэн эрдэм номтой байх аваас. Ард иргэд нь бас тийм л байдаг. Номтой болно. Номхон болно. Тэр цагт, тэр газарт сайн бүгд цогц төгөлдөр оршдог. Тийм учраас. Тэр бүгдийг бурхад тэнгэрүүд та бүгд дагуулж тэргүүлэн үйлдэх хэрэгтэй. Хурмаст тэнгэр, эсрэн тэнгэр бурхад та бүгд Бурхан миний зарлигласан ёсоор үйлдтүгэй хэмээн Ялж төгс нөгчсөн Бурхан багш зарлиглав. 

Тэгээд Бурхан багш зарлиглав. Алтангэрэлт энэ судар ном дэлгэрсэн тэр газар оронд дөрвөн зүйл эрдэм ирнэ. Тэр нь. Энэ мэт билээ. Тэд бүгд бие биендээ бишрэлтэй, энэрэнгүй тусч сайн сэтгэлтэй болно. Ашиг хонжоо, алдар хүндийг үл эрнэ. Гэсэн хэдий ч тэд бүгдийн алдар хүнд зүг бүрд дэлгэрэн тархах болно. Урт настай болно. Удаан жил амгалан сайхан амьдрах билээ. Энэ мэт дөрөв билээ.

Тэр мэт. Алтангэрэлт оршсон тэр газарт элдэв өвчин үгүй болж оршил бүгд аривжна. Эд зүйлс эрдэнэс арвидаж, арилжаа худалдаанд орших саад тотгор арилна. Их үйлс түргэн бүтнэ. Буян заяа улам ихээр арвижих болно. Эдгээр бүгд бүтэн төгөлдөр бүтэх болно.

Бас тэр газар орны буянтан бярман нарт дөрвөн янз эрдэм ирнэ. Тэд эрүүл мэнд, эрдэм чадал, эд баялгаар үл хоосрох болно. Санасан юмс нь сэтгэлчлэн бүтэж, сэтгэл баясгалантай амьдрах болно. Энэ мэт. Дөрөв билээ хэмээн Бурхан багш зарлиглав.

Бурхан багш зарлиглав. Язгуурын хөвгүүд ээ. Та нар Дээд Алтангэрэлт судар номыг үнэнхүү сэтгэлээр уншиж сонсож түгээ. Санаж бүтээж үйлдээрэй. Түүнийгээ орчлонгийн хамаг амьтны тусын тулд хэмээн номлож дэлгэрүүлэн түгээж үйлд. Тэр буян хэмжээ үгүй их төгөлдөр байдаг хэмээн Бурхан багш зарлиглав. 

Ялж төгс нөгчсөн, түүнчлэн заларсан Бурхан багшийн зарлиг номлол мөнхөд орших авай. 

Жич: “Энэ бүлэгт бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэлт үйлийн түйтгэрийг хэрхэн яаж наминчлан, цаашид үл үйлдэхээр боомтлон тангараглах тухай зарлигласан байдаг”.


[1] Гэгээрэлд хүрэхийн өмнө оруулах зарлиг ёсууд

[2] Гэгээрэлд хүрэхийн өмнө оруулах зарлиг ёсууд

[3] Гэгээрэлд хүрэхийн өмнө оруулах зарлиг ёсууд

[4] Олон олон чуулганы номыг нэрлэжээ. Тэр юунд ч үл оршдог.