Албин бүлэглэл, золбин хамсаатнууд
Хүний амьдрал бол сонголт. Албин бүлэглэл, золбин хамсаатнууд хийрхээд байгаа нь сонгогчдын буруу. Сонгогчид нь ямар байна, депутатууд нь тийм байгаа юм. Эхлээд хүн бүр өөрийнхөө төлөө санаа тавиад, өөртөө хүндэтгэлтэй хандаадхаач ээ гэж хүн болгоноос хүсье.
Хүний эрх, эрх чөлөөг үнэ цэнэтэй байлгах гол чиг зам нь бодит хандлага, хувь хүний эрхийг дээдэлж байж бөхжин бэхжинэ. Бизнест, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд төр садаа болохгүй байх нь том гавьяа. Иймд толгой нь томорсон данхар төрийг нураах оюун санааны хувьсгал хэрэгтэй. Гуравхан сая хүнтэй коммунизм ноёрхсон хоёр хөрштэй манай орон хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовох нь капиталист сонголт юм. Өнөөдөр Монгол Улс социалист схем, коммунист нөлөө, фашист хяналтан дор дарангуйлалруу санаатайгаар зорьж фашизмруу хурдтай нь аргагүй өнхөрч явна. Цаазын ялыг сэргээгээд, ШХАБ-д элсэх юм бол дууслаа л гэсэн үг…
Гэвч 90 оны цагаан морин жилд ялсан ардчилал аврал болно. Би итгэж байна.
Одоо Монгол хүн болгон өөрийнхөө төлөө санаа зовж, ухаан зарж, сайн дураараа гэрээ хэлэлцээрийн харицаанд орж, сонгосон ажил мэргэжил, мэдлэгээрээ уралдах цаг болсон. Дэлхий 7 тэрбум хүмүүнийг ачаалж тасралтгүй эргэсээр. Харин хүмүүн төрөлхтөн гэдэг ухамсарт сүргийг түрүүлж хардаг, сэтгэгч, бүтээгч нар хөтөлж яваа билээ. Стив Жобс, Билл Гэйтс нар гэхэд л хүн төрөлхтөнийг ямар өндөр түвшинд хүргэв?, бод! Бизнесүүд, бүтээлчид, цэц мэргэдүүд, мэдлэгтэн, суутнуудыг чагнаж, сонсож, уншиж, судалж, ухаарч гэгээрхсэндээ. Хүн гэдэг бол оюун ухаант бодгал. Гэтэл манай улс хүний эрхийг нь зөрчиж, алтуризмын торонд хүлэгдэн тарчлагсдаар дүүрч байна. Хүн бол эрх чөлөөтэй, бусдаас хамааралгүй амьдрах учиртай.
Хурууны минь хээ хувиршгүй, Алганы минь хээ арилашгүй, Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй, Миний хээ минийх гэж Нямбуугийн Нямдорж гуай хүн бүр адилгүй тус тусдаа гэдгийг гайхамшигтай онож хэлсэн. Сайн бод эргэцүүл. Хаа яваа газраа хүн бүр хурууны хээгээрээ бүртгэгдэж танигддаг. Тэгэхээр хүн аль нэгэн нийгмийн эзэмшил биш шүү дээ. Бусдыг хохиророохгүй, өөрийгөө хэн нэгнээр хэмлүүлэхгүй, өөрөө ч бусдын эрхийг зөрчихгүй, хэн нэгнээс давуу эрх эдлэхгүй, амь амьдралаа хөгжүүлж хувиа хичээх нь асар их ариун үйлдэл.
Амьтанд халбалгүй явах нь асар том гавьяа. Ард түмний нэр барьж албин дүрд хувирсан, хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг, яг өөрсөдтэйгөө адилхан албингуудад арчуулдаг тийм л золбин тонуулчдыг сонгосоор байх уу?!
Хүний амьдрал бол сонголт. Албин бүлэглэл, золбин хамсаатнууд хийрхээд байгаа нь сонгогчдын буруу. Сонгогчид нь ямар байна, депутатууд нь тийм байгаа юм. Эхлээд хүн бүр өөрийнхөө төлөө санаа тавиад, өөртөө хүндэтгэлтэй хандаадхаач ээ гэж хүн болгоноос хүсье.
Хүн хүний өмнөөс амьсгалахгүй өөрөө л амьсгална. Хурууны хээ хувиршгүй гэдэгтэй адил хүн бүр өөр өөрийнхөөрөө амьсгална шүү дээ. Чөлөөтэй амьсгалахын тулд өөрөө айхгүй, хэн нэгнийг айлгахгүйн тулд ялангуяа төрөөр эрхээ зөрчүүлэхгүйн төлөө капитализмыг ёсоор нь байгуулъя. Хүний эрхийн цорын ганц нар нь капитализмын төлөө зогсогчид мөнөөс мөн. Хүний эрхийг зөвхөн гэмт хэрэгтэн, засаг хоёр л зөрчдөг… Өнөөдрийн манай засаг хүмүүний эрхийг өдөр шөнөгүй л зөрчиж, нэр төрийг нь гутаахдаа бүр гаршиж гүйцлээ... Хүний эрх, эрх чөлөө гэдэг бол улс төрийн цогц утгаараа хүч хэрэглэх явдлыг хорино гэсэн үг... ( Үүнийг Айн Рэнд тодорхой хэлсэн)
Эрх чөлөөт улс орны засгийн газар хүний эрхийг хамгаалах ганцхан л үүрэгтэй. Төрийн бүрэн эрх нь иргэдийн зөвшөөрөл болохоос их хурлын гишүүдийн бүрэн эрх биш! Төр бол хаан биш, сонгогчдын зарц төлөөлөл! Өөр ямар ч эрх төрд байхгүй.
Иргэдийг гэмт хэрэгтнүүдээс хамгаалдаг цагдаа, гадаадын дайснаас хамгаалдаг цэрэг арми, хүмүүсийн хоорондын зөрчилдөөнийг эрхийг нь зөрчихгүйгээр шийддэг шүүх энэ гурав л төрийн үүрэг.
Сүрдүүлж, сүржигнэж, өмчийг нь хурааж авна гэж айлгадаг, гэм буруутай нь нотлогдоогүй байхад урьдчилан хорьдог, дарамталдаг төр бол махны машин... Хүний хөдөлмөрийн үр шимийг хурааж авдаг, боймилдог, сэтгэх эрх чөлөөг хязгаарладаг нийгэм бол хатуухан хэлэхэд дээрэмчдийн удирдлагаар хуульчлагдсан хамсаатнуудын шавааралдаан.
Ийм хамсаатангууд төрийг данхайлгаад зогсохгүй, бизнесүүдийг ялгаварлан үзэж гадуурхаж, заримд нь илүү эрх дарх өгч, өөгшүүлээд төрийн угжны компаниудаараа дамжуулан тонуул хийж авлигал цэцэглүүлж байгаа юм. Яригдаад байгаа “60 тэрбум”, “ЖДҮ-чдийн дээрэ”м чинь татвар төлөгчдийн мөнгө, төрд угаасаа мөнгө байхгүй. Татварлан тонож мөлждөг юм. …Татвар бол хулгай, дээрэм, тонуул…(Давид Бэрглэнд ингэж хэлсэн) Хувь хүний эрх чөлөө, бүрэн чөлөөт өрсөлдөөн, зах зээлийн зарчим дээр үндэслэсэн авсаархан, цомхон, чадварлаг бие даасан хувь хүнээр бүрдсэн төр л зөв төр.
Иймийн тулд төр, эдийн засаг хоёрыг бүрэн салгах хэрэгтэй. Элдэв олон татварыг эрс бууруулж, зарим давхардсаныг нь арилгаж, зоригтой алхам хийж, татварын таатай орчинтой болох нь зүй ёсны хэрэг. Эндээс бизнесийн аюулгүй үйлс бүрдэх, үнэ чөлөөтэй байх үүдийг нээх явдал чухал. Төрд нэг ч өмч үлдээлгүй хувьчлах, төрөл бүрийн халамжийг цуцлах, төрөөс бизнест олгодог давуу эрхийг цуцлах, байгуулагдсан цагаасаа хойш үе үеийн эрх мэдэлтэн, мяндагтангуудын дохио зангаа, шилбүүрийн удирдлагаар ажиллаж ирсэн Монгол банкыг хазаарлаж, 100 хувь чөлөөт банкны системыг бэхжүүлж, арилжааны эрх чөлөө, гэрээний ариун нандин мөн чанарыг мөрдөх нь чөлөөт зах зээлийг аврах оюуны хувьсгал болно.
Аугаа бизнес эрхлэгчдийн сэтгэлгээний үр дүнд л бүхий л техник технологи, хүний санаанд оромгүй гайхамшигүүд бий болсоныг бүү март. Аливаа юмс үзэгдэлд философи үгүй, логикгүй хандах нь сүйрэл, дампуурал даллана гэдгийг сануулвай.
Үүний тулд бичвэй.
2019.04.04
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Дэмид
ABCD-korea-gaas
Иргэн
Зочин
Bold
Ajaa taij
Зочин
Зочин