АЙЛ ГЭРИЙН НОМЫН САНД

Өнөөгийн хүмүүсийг ном унших нь гайхалтайг мэдрүүлсэн зохиолчдын нэг нь Билл Брайсон. Уг гарал нь америк хүн боловч бүхий л насаараа бас л Британид амьдарсан нэгэн. Тэрээр утга зохиолын танин мэдэхүйн төрлөөр бичдэг зохиолч. Шоглол ёгтлолын гайхамшигтай мэдрэмжтэй тэрээр шинжлэх ухааны хамгийн нарийн төвөгтэй асуудлыг хүүхэд ч ойлгохоор хялбарчлан тайлбарлаж өгөх төрлөхийн авьяастай аж. Тэрээр танин мэдэхүйн олон ном бичсэн. 

  • Хамгийн алдартай нь “Шинжлэх ухааны түүх: Бараг бүх юмсын тухай товч түүх” хэмээх шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл. Энд физик, хими, геологи, метеорологи, географи, астрономи, палеонтологи, биологи, генетик, антропологи, экологи гэх мэт байгалийн шинжлэлийн бараг бүх төрлийг хамруулжээ. Иймдээ ч “Бараг бүх юмсын тухай товчхон” гэж нэр өгсөн бололтой. Тэр чигээрээ шинжлэх ухааны түүх.


  • Брайсоны өөр нэг шуугиан тарьсан бүтээл нь “Гэр ахуйн түүх” гэсэн ном. 1856 онд Лондонд хот газрын сууц ямар байх тухай зөвлөгөөн болжээ. Лондон тэгэхэд дэлхийн анхны сая хүнтэй хот болж урбан соёл жинхэнээрээ буй болж эхэлсэн цаг. Яагаад жорлонгийн өрөө хэрэгтэй, сэрээ хэрхэн буй болсон, цонхны татвар авч эхэлсний учир хэмээн орчин үеийн иргэншил гэр орноос яаж үүсэн буй болж хөгжсөн тухай маш сонин ном. Гэр ахуйн түүх гэдэг бол бидний зэрвэс төсөөлж байсан шиг дан ганц ор, буйдан, зуухны түүх байсангүй. Басхүү чийг бам, сангас, бордоо Эйфэлийн цамхаг, бясаа, цогцосны хулгай гээд урьд өмнө болсон бараг бүх зүйлтэй холбоотой түүх байв.  


  • Бас нэг гайхшируулсан бүтээл нь хүний биеийн нэвтэрхий толь хэмээн нэрлэгддэг “Бие эрхтэн” ном. Хүний бие эрхтний дотоод руу биднийг дагуулан орж, яаж ажилладаг, эрхтнүүд хоорондоо хэрхэн холбогдож мөн мөхдөг талаар тайлбарласан. Ер бусын баримтууд (Энэ номыг уншиж байх зуур гэхэд л таны бие хэдэн сая улаан цогцост эс үйлдвэрлэж байна), Брайсон л ингэж хэлэх болов уу гэмээр шоглол егөөдөл энд элбэг. Бие эрхтэн ном нь та өөрөө нэг хэсэг нь болсон амьдрал хэмээх гайхамшигт ертөнцийг улам гүнзгий ойлгож мэдрэхэд тусална. 

Билл Брайсоны эдгээр гурван номыг Нэпко хэвлэлийн газар АЙЛ ГЭРИЙН НОМЫН САНД ЗОРИУЛАН дахин хэвлэлээ. 

Та бүхэн захиалан авахыг хүсвэл www.nepko.mn сайт руу хандахаас гадна 75339933 утсаар холбогдон захиалаарай.