Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
... Айдас...
УИХ-ын гишүүн сонгогчидтойгоо уулзаж байна. Сонгогч:
- Та чинь ард түмний аж амьдралыг дээшлүүлнэ, цалин дүнлүү нэмнэ, энээ тэрээ баахан л амлаад байсан яасан бэ?
Гишүүн:
- Аа за, та асууж байгаа юм байна. Би хариулъя. Би ч бас хүн шүү?! Ард түмний л нэг эд эс, эрэг шураг... Би эхлээд сайжраадахъя. Надад хань ижил, үр хүүхэд, ах дүү, амраг садан, танил тал найз нөхөд гэж бий... Мөн биз. Ер нь та ч УИХ-д дэвшиж болно шүү дээ?! Сачий чинь хүрвэл гишүүн бол л доо, мөн биз... Ингэж л дээшлүүлэхээс өөр арга алга даа, мөн биз. Сонгогчид алга удтал нижигнүүлэн ташна.
Сонгуулийн сурталчилгааны үеэр Чингис архи, Чингисийн зурагтай мөнгө, бидон сав, хоол унд, чихэр боов, бэлэг сэлт хөвөрнө. Сонгогчдын саналыг улайм цайм авлигадан авилгалын үр хөврөл эндээс л эхтэй. Нэр дэвшигчид нь өрсөлдөгч нараа хүний адаг, ертөнцийн бузар булай болгоно. Хувийн нууцыг нь ор хөнжилтэй нь сэгсэрнэ... Санал хураах өдөр царцаа (хүнэн царцаа) нүүнэ... Хүн хүн рүүгээ хийрхэж, дайрч давшилж, хүн амины хэрэг гарсан ч удаатай. Сонгуулийн дараа МАХН-ын гишүүн нэг нөхөр АН-ын гишүүн эхнэрээ егүүтгэсэн хар түүх бий. Сонгуулийн үйл явцаас эхлээд л айдас чихүүдэс даллана. Бүх хар аргаар ялсан дээрэмчид УИХ-ын гишүүний тангараг өргөнө. (Тангараг ариун байлгахыг хүсэвч тангараг эвдэгчидтэй ижилсэн ханилсанд гашуудна. V Ноён хутагт XIX зуун). Тангараг өргөсөн цагаасаа эхлээд гишүүний бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд айдас хар дарна. Ингэж Төрийн ордон дахь эмгэнэлт-инээдмийн жүжиг үргэлжилнэ. УИХ нь (Улсын их хэрүүл, хараал, зүхэл, хулгай, тонуул) улам л айдас заналхийлэл рүү увайгүй ичгүүр сонжуургүй ах захаа алдан жудаггүйн туйл болж, дэлхийн шившиг болсоор... Бүр солиоролд автана... Түүнийгээ хавар, зун, намар, өвлийн синдром гэж өхөөрдөнө. Бид нэг иймэрхүү л аж төрж амьдарч байна. Хүний нэрийг гутаахдаа их эрэмгий болж хэнийг ч хамаагүй, ялангуяа үнэн зөв яваа нэгийгээ хамгийн их муухайгаар гүтгэн доромжилж бахаа хангах гаж араншин даамжирсаар айдас жихүүдэст нөмрүүлнэ. Монгол төрийн өндөрлөгүүд дээр дооргүй бүгдээрээ айдастай... Айсан хүнд аргал хөдлөнө гэгчээр айсан гишүүний мэдрэл доголдсоор төрийн араг яс хэврэг болжээ.
Томилогдсон буюу сонгогдсон албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хууль, намуудын тухай хуулийг санаачилж “Том төрөөс ухаалаг төр” үзэл санааг хэрэгжүүлэх гэж зүтгэсэн дөрөв дэх 01-ийн бодол 2009-2017 оны хооронд засаглаж байсан ноёдод айдсын харанга дэлдсэн түүх болон үлдэв ээ...?! Тэр үед хэн хэн, ямар ямар намын этгээдүүд төрийн араг ясыг сийрэгжүүлснийг сануулъя. Одоо бүр цагаандаа гарч дампуурч байна. Хууль санаачлагчид айснаасаа болоод Үндсэн хуулиа хүртэл самарч гүйцэх нь. Уг нь Бүх цэргийн нэг л командлагчтай байлтайсан, гэтэл Цэргийн холбооны ерөнхийлөгч гээч хэргэм бий болгоотохлоо. Ингэж хууль бусаар авирлаж болох уу?! Тэгсэн мөртлөө хууль яриад байдаг. Төрийн бодлого нь:
- Бизнесмэнүүдээ айлгах, дарамтлах, тонох, дээрэмдэх, сүрдүүлэх, гавлах, гинжлэх бурангуй коммунист, социалист, фашист, хэт националист үзэл рүү шургуу орж ардчилал, хүний эрх, эрх чөлөө, өмчийн эрхэд заналхийлж байна. Төрийн нэр барьсан аймхай хулчгарууд салхи эргэнэ, ээлж ирнэ гэж айсандаа юу ч хийхээс буцахгүй царайтай. Юм л бол хэвлэлийн бага хурал, мэдэгдэл хийнэ.
- Цэргийн дэглэм тогтоож, эрх мэдлийн эр бяраа иргэддээ гайхуулж, аймшигт хядлага явуулж сөнөсөн харгислал дэлхийн түүхэнд гай зовлон, уй гашуу, эмгэнэл үлдээснийг мэдмээрсэн дээ... Төрийн дээр мордсон нам, намын дор бүдгэрч буй төр, тэнд нуугдсан хам хэрэгтнүүд айснаасаа болоод алиагаа алдаж бие бие рүүгээ үсчсээр... Албинтсаар...
2000 онд ард түмний захиалга нэрээр цөөн хэдхэн хүний санал нийлүүлж үгсэн хуйвалдаж, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг устгаж социализм руу ухарснаар “Хонины найр хавтгайрч шинэ Үндсэн хуулийн заалт баяртай болов оо” гэж Б.Чимэд гуай халаглажээ. Эрх мэдлийн тэжээл нь тэнэглэл. Нүцгэн ирсэн нүцгэн буцна гэдгээ мартсан даргын өвчин хэзээ ч эдгэрдэггүй нь аюул.
Эрх чөлөө гэдэг нь: Зөвхөн хариуцлага хүлээх чадвартай хувь хүмүүсийн чиг зорилго болохоос “Ямар юмаа яриад байгаа юм дуугүй бай, чи. Чи хэн билээ, хаанахын сэтгүүлч вэ, чи. Чамайг би мэднэ ээ. Чамайг би мэднэ ээ, мөн биз.
Тэр жил нам дотор нь гарсан жигүүрийн далавчийг нь тас дарвинкдана, буудна гэж зандалчлан илт гэсгээн цээрлүүлэлтийн сэжүүр цухуйлгадаг мөртлөө хэлмэгдүүлэлд дургүй дүр эсгэгч Даяар дуурсагдах далай даян, олны баясуулагч, түмнээс төгөлдөр, хуринин шуугигч, харьшгүй хүчит, дархлагдсан дархан цагаан хэрээний (хэрээ хэзээ ч цагаан байдаггүй) бурангуй авир биш ээ”. Хэрээ хэрээ рүүгээ нисдэг. Хов, атаа жөтөө, хорон санаа агуулсан өсөрхөг, шударга бусын хонгил нэрээр хуягласан шударга бусын ангалд айснаасаа болж толгой хоргодсон зарим нэгэн зайрмагтсан тархитай заримдгууд ардчилал эрх чөлөө гутаасаар... Сонгуулийн хугацаа болоогүй байхад соотон халтар авираар саранд хуцан айдсаа үргээмчээ аядаж улс үндэстнийг улам тогтворгүй болгох занал агуулсаар... Амьдралыг гэсгээн цээрлүүлж айдсандаа живж байгаа улстөрчдөөс хагацах цаг болжээ. Аврал нь хувиа бодох, рациональ чиг хандлагад оршвой. Хувьсгал хийж байна, хувьсгал ялна гэж эндүүрсэн альтуристуудын балчгаас хөндийрч айдсаар баглагдаж, хүйдсэнд хүлэгдсэн данхар төрийг нураахгүйгээр оюун санааны хувьсгал, сэтгэлгээний өөдрөг рациональ өсөлтгүйгээр хөгжил яриад нэмэргүй. Аливаа юмс үзэгдэлд үйл хэрэг, амьдралд бодитой, логиктой, оновчтой, зарчимтай хандахгүйгээр хүний эрх, эрх чөлөө, өмчийн эрх ярих нь дэмий халуурал.
Төгсгөлийн оронд
Хаад нь номын ёсоор төрийг эс бариад
Харъяат түшмэд нь авилгалын тулд бусдыг хөнөөгөөд
Харлиг ардууд нь нүглийн үйлээр насад амьдраад
Хажуу дахь хуврагууд нь үл сахивал
Харин тэрний үрэнд тэнгэр найман аймаг хямарч
Халдварт өвчний хур үргэлжид буугаад
Хяруу мөндөр, зуд турхны үргэлжлэл үл тасраад
Халдвар өдөөх хулгай дээрэм хий мэт дэлгэрэх.
Ламын гэгээн Лувсанданзанжанцан
Д.СОСОРБАРАМ
болд
Бясман