Эзгүй хойгуур элдэв юм болдог
Наадмаа хийчихлээ. Хүмүүс амарчихлаа. Одоо яг энэ чигээрээ хорвоо үргэлжлэх юм шиг өдрүүд…

Чухам энэ цаг үеийг хүлээсэн олон хүн байдаг. Бүр тэсч ядан гээч. Монголын төр нийгэм, улс төр, аж ахуйн салбар болон хувийн хэвшилд наадмын дараах налгар өдрүүдээр юм юм л болоод өнгөрдөг уламжлал бий боллоо. Нэгэнт намар хүрээд ирэхэд аль хэдийнэ асуудал шийдэгдэж болох юм болоод өнгөрсөн байх вий.
Та бүхэн сайн анзаарвал энэ үеэр олон юм шийдэгддэг. Эхлээд бензиний үнэ сэмээрхэн нэмэгдэнэ. Тун удалгүй орон сууцанд амьдардаг айлууд зусландаа гарсан хойгуур нь цахилгаан, дулааны үнээ зохицуулаад амжина. Тэрнийг анзаарч байгаа хүн нэг ч байхгүй. Тэгээд ч хаа байсан өвөл өгөх үнэлгээ цэцэг навч дэлгэрсэн энэ өдрүүдэд мөн ч хол санагдана. Өвөл байрны үнэ нэмэгдсэнийг сая л анзаарч хэсэг бачуурхад зун тэгээд шийдсэн шүү дээ. Тэр үед хэн ч гомдол хэлээгүй. Тухайн үед нь хэлсэн бол анзаарах байлаа. Одоо нэгэнт хугацаа өнгөрсөн тул энэ чигээрээ явахаас өөр аргагүй гээд амаа таглуулна.
Бизнесийн салбарт дараа жил салбартаа тэргүүлэх өвлийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Хүмүүсийн сайн мэддэгээс гурил дээр жишээ авъя. Нас дээр гарсан тариалангийн боссууд энэ үеэр рашаан сувилалд явж ажил биш өөрийгөө онд мэнд оруулахын тулд биеэ додомдож байх хойгуур залуу бизнесмэнүүд шажигнуулж эхэлдэг улирал. Тэд харьяа яамтайгаа ярьж тохирч, салхинд хамтдаа гарч хамаг зээл тусламжийг хамж, дараа жил тарих бэлтгэл уринш гэх мэт ажлуудаа амжуулна.
Тендерүүд шил дараалан эхлэнэ. Сонин хэвлэл телевизээр хуулийн дагуу зарлагдана. Түүнийг тоож уншиж харж байгаа хүн нэг ч байхгүй. Таныг яг сайхан наадам үзэж байх хойгуур дуудлага худалдаа хотод болж байдаг. Бүх юм ном журмаараа болно. Харамсалтай нь “нэг хүн”-ээс бусад нь дуудсан ч ирэхгүй шүүдээ. Зам барих, цэцэрлэгийн байшин засварлах, судалгаа шинжэлгээ хийх, хот тохижуулах, шинээр ажлын орон тоо гарах гээд бүх л ажлууд энэ өдрүүдэд өрнөдөг. Дуудаад байхад ирэхгүй яасийм. Одоо харамсалтай нь бүх зүйл болдогоороо болоод өнгөрсөн надад буруу байхгүй. Гүйцээ.
Тэр битгий хэл төр засаг энэ хугацаанд амжуулж хаваржин дуншсан хуулиудаа эцсийн байдлаар баталж чаддаг шаанстай улирал. Та бүхнийг намар ирэхэд чинь Оюутолгой , Таван толгой аль хэдийнэ “ок” болчихсон байна. Өршөөлийн хууль гардагаараа гараад өршөөгдсөн хүмүүс ирчихсэн байх болно. Зурагтаар согтууруулах ундаа маш чухал гэдгийг рекламдаад эхэлчихлээ. Энийг анзаарах сэхээ алга.” Эрдэнэчулууны шарга азарга үгүй ээ мөн хурдан юмаа”, “Өсөхөө аварга дахиад лав тав түрүүлнэ” гэцгээхээс бус хажуугаар нь ажил яривал ам руугаа алгадуулах нь. Зарим жил энэ хооронд төр солигдоод Их хурлын дарга өөрчлөгдсөнийг хүмүүс тээр хойно мэдэж билээ. Тэр бүү хэл манайтай адил стилтэй Орос оронд хэсэг нөхөд төрийн эрхийг булаан авч Гробачев даргыгаа Хар далайд амарч байх хойгуур нь халаад хаячихаж билээ.
Жижиг байгууллагууд одоо ид нохойтож байна. Орон тоогоо цомтгох санал асуулга нийт ажиллагсдаасаа авч байна. Зун хоцорсон шадар нөхдүүд өвөл бодсоноо гүйцэлдүүлэхийн тулд амралгүй үлдэцгээн байгууллага доторхи санал асуулгад оролцон “шудрага”-аар саналаа хэлсэнийг үндэслэн тушаал гарч эхэлдэг. Нутаг явсан таны хойгуур юм юм болоод өнгөрчээ. Хамт олон тэгж шийдсэн тул та намрын хахирган өдрүүдээр өөр газар бараадах болно.
Хүмүүс тэгж новширдог юм байж. Тэгвэл амьтан хүртэл энэ л өдрүүдээр тарга тэвээргээ базаах юм. Эрч хүчтэй залуу бух сайтар таргалж намар яагаа ч үгүй эрт халуу оргин ороо нь орж сүргийн манлай болчихдог. Санасан дээрээ хэлэхэд зунжингаа архи айраг эргүүлээд явсан хойгуур айхтар айлын хүү хайртай хүүхэнтэй маань хамт амьдрахаар аль хэдийнэ тохирчоод намрын дунд сарын арван таванд хуримын урилга явуулсан байвал яах вэ?
Энэ өдрүүд ид үргэлжилж байна. Энэ үгийг хэн ч тоож уншихгүй дээ. Намар ирээд хараарай.

Мичид
michid
bayaraa
Ìè÷èä
heleh ug alga