Үүл буудаж бороо орно, Үнэг хөөж бертолет унана

Сийлбэр тос нүүрний эрлэг, Сиймба Батаа   төрийн   эрлэгээ хөө.Хөдөөгийн даалуучдынаман зохиолоос

Аж амьдралдаа яаж хандаж байна гэдэг том сонголт. Өдөр тутмын хэрэглээ ямар нэгэнбараа материалаас эхлээд, өөрийнхөө өмнөөс төр түшүүлэх гишүүдээ иргэд яаж таньж  сонгож байгаа талаар өгүүлэх гэсэн юм. Өнгөрсөн хавар хэрэгт дуртай бидний гурвансэтгүүлч бертолет унасан сурагаар яаралтай хөдөө явав.Манай Батлан хамгаалахяамныхан, цагдаагийнхан нийлж аваад өнөө бертолет гэдэг онгоц унасан газарыг төрийнордноо иргэдийн довтолгооноос  нягт бүслэн хамгаалж сурсан туршлагаа амьдралдхэрэгжүүлж  ёстой зураг авах байтугай, зүү орох, мэддээлэл олж авах  зайгүй  чандланхамгаалжээ.Осол болоод хоёр хонож байсан ч дэл сул яриатай, аман голдуу мэдээлэлтэйхөдөөгийнхөний дунд  сэтгүүлчдийн адил,Үнэг, Нисдэг тэрэг,Батаа гишүүн нарын тухайяриа тэр хавийн сенсаац хэвээр.Зарим нь  онгоц зүгээр ослын буулт хийсэн гэж  телевизээрярьсан хэмээн Япон Монголын парламентын гишүүдийн азтайг шагшин магтаж байлаа.Баснэг нүүрэндээ сорвитой хууз хар хүн мэдэмхийрч тэр онгоц чинь намайг дурандсаарбайтал Хөшөөтийн урд польноостариа тарьж байсан газар боссон хоёр чоныг хөөж явснаасудагаас үнэг гараад ирэхээр андуураад эргэсэн, тэгээд доошоо унасан,харин нөгөө хоёрчоно ньХөшөөтийн баруун сугаар хойшоо яваад өгсөн гэж ярив. Хууз хар хүн цааш ньөгүүлэхдээ онгоцыг эзэгнэн ан авд явсан УИХ-ын эрхэм гишүүн Сиймба хочит Батааг бүүртаньдаг төдийгүй цэрэг нь явсанАжилтан нь байсан бололтой Батаа бол хүнд гар, жаатайэр, би ч гарых нь шүүсийг их үзсэндээ гэж гайхуулна.Тэр хүний зөвлөснөөр  хоногтөөрүүлсэн газар маань хуучин 800 үнээтэй саалийн механикжсан ферм байсан тариабригадын төв одоо бол хэнд ч хэрэггүй болж хаягдсан балгасан дахь “зочид буудал” болжтаарав.. Хуучин социализм байгуулагч нар  Сангийн аж ахуй гэж нэг том төрийн өмчийн ажахуйн нэгж байгуулан түүний ид цэцэглэлтийн үед ардчилал гэж нэг гайтай юм гарч ирээдхөрөнгө үрэн таран хийсэн гэж хараал тавих хүн үүгээр олон. Харин харааж байгаа энэхавийн хүмүүс маань өөрснөө тарьсан төмс байцаанаас эхлээд  тракторын түлш бүр бүтэнтехник  хулуу хийлцсэн л байж таараа.  Сангийн аж ахуйн  өмч гэдэг хэний ч өмч биш  байсан учраас эрх баригч нар нь өөрсдөдөө ашигтай хууль гаргаад хувьчлах нэрээрхуваагаад авчихсаны үлдэгдэл нь бидний буусан сүйрсэн балгасны өнцөг дэх буурчынгазар.Энэ нутагийн иргэд эсгий гэрт амьдрах нь цөөн голдуу жижиг тоосгон байшинтай арайтэнхээтэй нь хувьчлалаар том балгас авч түүндээ амьдарна. Балгас болтлоо тоногдсонсоциализмын материал техникийн баазын үлдэгдэлийг  сахисан ажилгүйчүүдйин гэр энэхавьд хоёр нэгээр тогтохгүй байнаа.Жишээ нь энүүхэн хойно байгаа Орхоны хөндий дэхИнгэт толгойн сангийн  аж ахуйг бертолетээр чоно хөөдөг Сиймба хэмээх Батаа гишүүн тэржил 1998 онд ердөө хэдхэн сая төгрөгөөр худалдаж авсан гэнэ . Батаа гишүүний тухайярихдаа онгоц унагаахаасаа хэд хоногийн өмнө эдлэндээ очино гэж хэл  явуулсан гэв.. Харин замдаа мань эр чоно эргүүлж фаактлаж байгаа л байхгүй гэж хуучлав.Батаа туссангийн аж ахуйн хувьцааг хуучин ажиллаж байсан тариаланчдаас нь ганц хоёр шилнайруулсан архи, хамгийн сайн үнэ нь хятад гурил өгч худалдан авч  байсан овсгоотой,  хулхи наймаачин эр гэв.  Бас Батаа Сэргээн босголтын банкнаас хоёр гурав биш хоёр гурванзуун сая төгрөгийн зээл авсан дараа нь банкийг нь дампууруулсан . Олон зуун сая төгрөгийнзээл Батаа гишүүн хөөцөлдөж байхад дэргэд нь байсан.Зээл авахдаа тус банкны захиралЭ.Чимид,нөгөө Хууз гурав  ваар цэнгээний газарт хамт наргиж, зээлийн хүүгээс нь илүүмөнгө үрсэнийг мэднэ гэнэ. Батаа ер нь л зайтай, жаатай, цагаан санаатай эр гэж хууз сахалтмэдэмхийрнэ. Хоног төөрүүлсэн балгасны эзэнийг орон нутагийнхан Ба баяны хөдөө гэргэх бөгөөд хуучин сангийн аж ахуй, намын дарга байсан өвгөжөөр эр, залуухан гавъяатжүжигчин хүүхэнтэй суугаад энэ балгасаа үе үе эргэж ирдэг зун нь  хөдөөлдөг гэнэ. Энэбалгасыг тэр хавийнхан Ба-гийн казино гэх бөгөөд шоглож байгаа алдаршуулж байгаагийналиныг бүү мэд.Үхрийн ферм байсан юмуу, эсвэл троктор засварын газар байсан юмууямарч гэсэн хүн суух амьдархаар баригдаагүй жигтэйхэн том балгасны  нэг буланг,модшил, картон, тоосго төмөрөөр бөглөн, тасалгаа хийжээ.Нэг өрөөнд  тамхи, архи , найруулсаннайруулаагүй спирт,гурил будааны худалдаа, бас хоёр ч өрөө гаргаж төмөр ор тавьсан ньзочид буудал ажээ.Энэ казиногоор тэр хавийн ажилгүй залуучууд, хотоос дүрвэгчид, махны ченж нэртэй малын хулгайчууд энд ирж хөзөр даалуу тоглон,архи дарс болон эзгүйхээрийн балгасанд эр эм хүний жаргал эдлэн үйлчлүүлж хонж өнждөг юмбайна.Казиногийн урд ганц бор гэр байх. Манаач өвгөн хууз сахалтын эцэг бөгөөдказиногийн үйлчлэгч буфетийн худалдагч,буудлын цэвэрлэгч, хамгаалагч,эрүүлжүүлэхбайрны дарга, гээд бүх ажлыг хийдэг юм байна. Бор гэрт орж үзээгүй,гадуур нь гахайтугал,гөлөг, хүүхэд гээд төрөл бүрийн тэжээмэл амьтан харагдсан.Өвгөнийг гаравч оровчарван гурав дөрвөн насны орчим нэг зовлонтой амьтан дагана. Тэр нь гар хөл нь эргэчихсэн, шүлс нусандаа холилдсон эмэгтэй хүүхэд зүүгдэн буудалд буусан бид хэдийн өрөө рүүбайсхийгээд л орж ирснээ өвгөнд хөөгдөөд гарна.  Ба баяны казино нэг иймэрхүү. Биднийгирхэд казино онгорхой ид ажиллаж байв. Задгай зуух, тамхины утаан дунд гурван нөхөрдаалуу тоглож,  нөгөө өрөөнд дөрөв таван эр нэг эмэгтэй архи ууцгаана. Малын ченж  портер машинтай бүсгүй босс нь гэв. Махны наймаачин, нядлагч нар мах чанаж үйлчлэгчөвгөн бидэнд чанасан адууны махны зоог барина.Казиногийн хаалга онгорхой болохоордаалуу тоглогчдын хашгирах даалууны гуншин, согтуу залуучуудын наймааны хэрүүлаймаар санагдсанч бас сонирхолтой. Даалуучдын зүгээс уянгалуулан” Сийлбэр” тоснүүрний эрлэг, “Сиймба” Батаа төрийн эрлэг,Үүл буудаж бороо орно, үнэг хөөж бертолетунанаа хөө гээд уянгалуулан тасхийлгээд авав.Өвгөн зөөгчөөс энэ юун шүлэг хэлээдявчихав гэж асуутал өвгөн манаач, Манай хүүХууз сахалтыг хэлэв бололтой  хожижбайгаагаа зарлаж байна гэв.Даалуугаа тас нясхийлгэн эллдэв янзаар толгой холбоншүлэглэх үгс нь утга учрыг нь ойлгоход бэрхтэй ч өөрийн эрхгүй чээжилсэн байв.  Тоглогчид хэсэг дуугүй болж даалуу шажигнаж байснаа. Нэг нь гэнэт цочим чанга дуугаарХойшоо оо ????? , Та байтугай танк яваагүй, Чи байтугай Цэдэнбал явааггүй , Манжийн үедамбан яваагүй, манай үед Энхбаяр морилоогүй замаа хөө, Хойшоо бай хоншоороо тат, Хоршоонд битгий мөнгөө хадгалуул гээд час няс хийлгэнэ. Тэр өрөөнд юу болоодудирдагчдын нэр гараад байгааг асуухад. Өвгөн, Манай хүү цохдуулаад Цохдуулна гэдэгнь хожих шахаад аз тутан нөгөө хүн хожилыг авахыг хэлдэг бөөн мөнгөө алдав бололтойгээд  амандаа гүвтнэв. Өвгөн манаач уг нь Завхан нутагийн хүн. Анх сангийн аж ахуйбайгуулахад илгээлтээр ирээд тариа бригадын даргаас энэ казиногийн манаач хүртэлтасралтгүй тавин жил хөдөлмөрлөж байгаа,МАХН-ын гишүүн Н.Багабанди Ерөнхийлөгчийннутагийн , Н.Энхбаяр ерөнхийлөгч, Далай лам хоёрыг шүтэн бишрэгч хүн юм байна. Харинбидний танил,хууз хар хүн том  хүү нь  ажээ. Биднээс түрүүлээд ирчихсэн даалуу тогложбайгаа нь энэ.  Өвгөн  хүүгийнхээ аж амьдарлаар нь ч, даалуу тоглох авъяасаар нь чбахархах дуртай нь ажиглагдсан. Өвгөн хүүгээ ингэж танилцуулсан.Хүү нь  цагаан цайлганюм болохоороо болох болохгүй юманд орооцолддог гэв. Хоёр ч удаа аавын хаалга татсан Шоронд орох уг нь бичиг номонд тааруу ч сайн трокторчин гэнэ. Батаа гишүүнийхудалдаж авсан Сангийн аж ахуйд ажиллаж байсан ,гишүүний сайн танил нь үнэн болоодявчихав. Өвгөний хүү одоо хүртэл тогтсон ханьгүй. Хот орох болгондоо шахуу энэ манайавгай гэж нэг хүүхэн дагуулж ирдэг, Үе үе алга болдог. Хийсэн ажилгүй ч мөнгөрхүүбодвол наймаа шаймаа, хөзөр даалуугаар орлого олдог. Хулгай хийж, хүн зодохоо больжхүмүүжсэн гэнэ. Олсон орлогоороо  хүүхдүүдээ тэжээдэг тухай ярьсан.Хууз хар наймаандаз муутай дандаа хүнд залилуулж мөнгөө алддаг гэлээ. Хамгийн сүүлд хүү нь нэг нүүрнийтосны наймаа хийж хөглөснийг дуулаад бид бөөн инээдэм болов.Цагаан сарын өмнө хүү ньхүнд өгөх ёстой юм гэж  хаанаас ч юм хэдэн үхэр хөөж ирсэн байв. тэгэхдээ баахан нүүрэндтүрхэдэг тос бөөндөж авсан гээд таван шуудай нүүрний тос авчирав. Нүүрний тос хэрэгтэйгазараа хэрэгтэй байх, Манай энд юуны хэрэг болох билээ.Тэгээд тавын таван шуудай  шүү. Уг нь цагаан сараар хүнд өгөхөд хямдхан эд л дээ. Сар шинэ болж хямдхан юм болохоортэр хавийн хэдэн айл нөгөө тосыг нь хорь гучаар нь авчээ. Гэтэл нэг сар хиртэй болоодбайдал бишдээд хэл ам татлаад ирсэн гэнэ. Тэр тосыг түрхсэн бүх хүний нүүр түлэгдээдхүн харахын эрхгүй зарим нь бүүр яр шарх болоод явчихсан гэнэ. Гол усаараа бузартаад яршарханд бариулсан байна гэж нэг лам айлдаж бүгдээрээ нийлж байгаад Хөшөөтийгтахиулсан боловч зүгээр болсонгүй. Нэлээд сүүлд нь амралтаар ирсэн сургуулийн хүүхэдучрыг нь тайлжээ. Манай хүний зарж байгаа өнөө нүүрний тос чинь гутлын тос байжээ. Сургуулийн охин гэртээ иртэл ээж эгч хоёр нь гутлын тосыг нүүрэндээ нялгадаад суужбайгааг хараад пөөх паах гээд хашиграад явчихаж. Маргааш өглөө нь гутлын тосоо барьсанхэдэн хүн энэ казиног зорьж хүү нь байгаагүй бол өвгөнийг барьж идэх байжээ. Хүү ньаавындаа согтуу хэвтэж байж. Нөгөө тос чинь нүүрний тос биш гутлын тос байжээ. Зальтайюмнууд энэ “хор”оо ав буцааж ав, дээр нь манайхны нүүр, толгойг төлж өг гэжээ. Харинхүү нь согтуу байсанд тэд баахан айсан. Хүү нь ч “бандан пад гээд халгаагаагүйгээрзогссонгүй. Муусайн гуйлагчингууд нэг их сайхан нүүртэй юм шиг, шархтай нүүртэйбайтугай толгойгүй байсан ч яадаг юм бэ гээд хутга барин дайрхад ухаангүй зугтаадявчихжээ.Өвгөн, хүү хоёр   энэ явдалыг эд хав болгон ярихаар барахгүй энэ хавьдаа бас нэгжил яригдах сенсаац болжээ.Хүү нь энэ явдлыг дурсан  “Сийлбэр” тос гутлын эрлэг, “Сиймбаа” Батаа төрийн эрлэг, Үүл буудаж бороо орно, Үнэг хөөж бертолет унана гэждаалууны яруу найрагтаа мөнхөлсөн ажээ. Батаа гишүүний хөлөглөж яваад унасанбертолетийн зарим хүмүүс ирж эднийхээс хөл залгах унаа гуйсан байна. Өвгөн биднээсэнэ эвдэрсэн онгоцыг хэн төлөх бол гэж хэрэгт дурлан асуусан юм. Харин ээ та юу гэжбодож байна гэвэл. Надаас Батаа гэдэг хүн морь унаад өгөе гээд аваад явсан бол,  тэрморийг минь алчихаад ирсэн бол би төлүүлж таарна. Тэр онгоц чинь төрийн онгоц гэнэбилээ.Төрөөс унааг нь   гуйж аваад унагчихсан юм чинь ялгаа юу байна. Гэхдээ арга зальтайдепутатууд чинь аягүй бол төлөхгүй биднээр төлүүлж мэднэ гээд гарч одлоо.  Биднийгявхад өвгөн дараа ирж хоноорой гээд урьсан. Архи дарс, мурийтай тоглоом, олны хөлөөсзайдуухан  орон шоронгоос гарсан хулгайч, махны ченж, мал нядлагч, гэж бодохоос дахинэнд ирж хоног төөрүүлэх сонирхол хэнд  маань ч үгүй . Эгэл жирийн сэргэлэн наймаачингтөрийн түшээгээр сонгосон хотын бид чинь, гутлын тосыг  нүүрний тос гэж андуурчхөглөсөн хөдөөгийн  муусайныгаа шоолоод ч яах билээ дээ. Социализмын хаягдсанбалгасны зочид буудал Ба даргын казино, даалуучид, хулгайчууд, өвгөн, хууз сахалт, гөлөг, хүүхэд, гахай тахиа баяртай. ,

                                                                                                     2007 он.