Алуурчин, Ерөнхийлөгч хоёр
МАХН-ын дарга, Ерөнхий сайд, үндэсний удирдагч Н.Энхбаяртай, МАХН-ын залуу зүтгэлтэн,безнесмен шанпан дарс задлан хундага тулгаж байна.
МАХН-ын дарга, Ерөнхий сайд, үндэсний удирдагч Н.Энхбаяртай, МАХН-ын залуу зүтгэлтэн,безнесмен шанпан дарс задлан хундага тулгаж байна. Энэ гэрэл зураг түүхэн баримт болон үлджээ. Цагийг эзэлсэн үндэсний их удидагчидтай / Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Н.Энхбаяр/ нартай ууж идэн хундага тулгах байтугай уулзан учрах аз завшаан тэр болгон хүнд олдодгүй юм. Гэвч Т гэдэг залууд/алуурчинг .Т гэж нэрлэе. Харин Т-д алуулдаг залууг зүгээр л Б гэе/ их удирдагчтай хундага тулган андлах хувь тохиожээ. Энэ явдлаас хойш дөрвөн жилийн дараа хундага тулгагч хоёр хүний нэг нь Монгол улсын Ерөнхийлөгч , нөгөө нь хамгийн харгис алуурчин болсныг уншигчид сайн мэднэ.. Гэгээн цагаан мөнгө санхүүг зохицуулдаг газрын дарга Б-г ажлын байранд нь хутгалан алсан харгис алуурчинг цаазлахыг шудрага Ерөнхийлөгч зарлигдав. Үхсэний хохь амьдийн зол гэж үүнийг л хэлдэг. Т д алуулсан Б, Б –г олон хутгалж алсан Т нар одоо хоёулаа байхгүй болсон. Харин манай Ерөнхийлөгч малилзан малилзан мандсаар. Нэхэн өгүүлсү. Манай Ерөнхийлөгч МАХН-ын дарга Ерөнхий сайдын эрх мэдлийг ямарч хяналтгүй хязгааргүйгээр эдэлж байхдаа боловсролтой бол боловсролтой, хөрөнгөтөй бол хөрөнгөтэй олон сайхан залуучуудын дунд албан тушаал мөнгөний том бооцоо тавьсан. Тэднийг дэмжиж нэрийдлээр албан тушаал, мөнгө, шагнал, мөрийтэй тоглоомонд бялууруулж уралдуулж байсан цаг бий. Н.Энхбаярт төрийн мөнгийг хармааний мөнгө шигээ зарцуулах эрх мэдлийг ард түмэн сонголтоор олгосон юм. Ерөнхий сайд болуутаа анд Чулуунбатыгаа Монгол банкны Ерөнхийлөгч болгов.Нам засгийн гэхээсээ Н.Энхбаяр, О.Чулуунбат нарын”мөнгө мөнгө эргүүлж мөнгөөр тоглодог,мөнгө луйварддаг өндөр боловсролтой залууст өргөн боломж нээх нь тэр. Хоёр найз хадгаламж зээлийн хоршоонуудыг өөгшүүлээ. Төрийн болон хувийн хэвшлийн ямарч түвшинд мөнгийг хөдөлмөрлөж безнес эрхэлж олох биш зүгээр л “мөнгө босгох” гэж ярих боллоо. Т бол” мөнгө босгож “ чаддаг залуу байсан. Эрх баригч намын дарга Ерөнхий сайдад хөөрөгдүүлсэн уулын гүйлгээ ухаантай, утга зохиолд хайртай, дуртай, Т “Гэр хорооллыг барилгажуулахаар” хадгаламж зээлийн хоршоо байгууллаа . Овоо ч мөнгө босгов. Уг хоршоо 71 гишүүнтэй. Тэд нийлж хөрөнгө оруулсан. Уг нь 76 гишүүнтэй хоршоо байх байсан юм. Дөрвөн гишүүн нь өөр намынх учраас юм уу хоршоонд орсонгүй л дээ.Алуурчин Т ямар хөрөнгө босгож ямар үр дүнд хүрч чадсан бэ.Тэр өөрөө ийн өгүүлсэн байна. босгох” бодлого нь
Бид “гэр хорооллын барилгажилт” хоршоог 2005 оны дөрөвдүгээр сард 71 гишүүнтэйгээр ажлаа эхэлсэн. Надад дараах эд хөрөнгө байсан.
1. Бид тохилог бие засах газарбарихаас ажлаа эхэлсэн. 2006 оны 5 дугаар сар гэхэд 4200 метр квадрат барилга болон барилгын өрөгтгөл барьж ашиглалтанд оруулсан ба Үүнд “Миний нутаг” 90 ортой жуулчны бааз.250 хүний суудалтай ресторан. “Манай гэр” жуулчны бааз. Зэрэг ордог юм. 2006-2007 онд 12 000 мянган метр квадрат барилга ашиглалтанд оруулах гэж төлөвлөж байсан.
2. “Чмкаго” арьс шир боловсруулах үйлдвэр барьж нийтдээ 400 000 мянган богийн арьс боловсруулан экспортолсон.
3. Үл хадлах хөрөнгө зуучлан борлуулах”Хаус нет” компанийг санхүүжүүлэн 4 тэрбум төгрөгийн хөрөнгийг зуучлан борлуулж байсан.
4. Нийслэлийн агаарын бохирдлыг багасгах зорилгоор өдөрт 40 тонн түлш боловсруулах шахмал түлшний үйлдвэр байгуулан 60 гаран борлуулах цэг байгуулан, 140 хүн ажиллуулж байсан.
5. Тохижилт үйлчилгээний алба байгуулан3 автомашин 12 хүн ажиллуулж байсан.
6. “Алтаргана” хэвлэлийн биржийг амжилттай ажиллуулж “Утга зохиол урлаг сониныг санхүүжүүлж байсан.
7. “Мишээл төв”-д “Норвегийн шугуй” модон тавилгыг Хятадын “Хуа ру индустриал” компанийн төлөөлөгчийн эрхийг худалдан авч эжиллуулж байсан.
8. “Россия”ресторон Энэ нь 80 хүний суудалтай зоогийн газар,60 хүний суудалтай пиво вар,12 хүний вип өрөө,6 хүний орос байшингууд зэрэг томоохон цогцолборууд юм./ сансар хороололд Д.Г/
9. “ Алтаргана” хүүхдийн ертөнц / 4 дүгээр хороолол Д.Г/ Энэ нь 100 хүүхдийн суудал бүхий түргэн хоолны газар, нэг ээлжиндээ 40 хүүхэд хүлээн авах зөөлөн тоглоомын газар. 12 караоки өрөөнөөс бүрдэж байсан.
10. Нийтдээ 42 хүн ажилладаг төмөр мод шилэн хийцийн цехийг ажиллуулдаг.
11. Энэ бүхний зэрэгцээ хоршооныхоо эрсдэлийг 1 тэрбум 320 сая төгрөгөөр даатган даатгалд хамруулж аюулаас сэргийлсэн.
12. Би 2000-2004 онд МАХН-аас нийслэлийн иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдож байсан. Надад Үйлдвэр худалдааны яамны тэргүүний ажилтан цол тэмдэг. БОЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдэг хүртээж байсан.
13. Шинэхэн Ерөнхийлөгч Н.Энхбаяр надад”Алтан гадас” одонг өөрийн гараар гардуулж зарим арга хэмжээн дээр надтай хундага тулган ярилцаж байсанд би их баярлаж явдаг.Бас би МАСЗХ,МАОХ-нд тэргүүлэгчээр ажиллаж МАХН-ын мөн ч олон арга хэмжээг санхүүжүүлж, намдаа асар их хандив өргөж билээ.
14. Хамгийн гол нь манай хоршооноос УИХ-ын гишүүн, сайд дарга нар тэдний амраг садан ялангуяа төрийн албан хаагч 700 гаруй хүн зээл авч орон сууцтай болсон явдал юм. Хадагламж зээлийн хоршооны луйврийн хэргийг шалгах явцад цагдаагийнхан яагаад 7 биш 700 хүний хэргийг шалгаагүй юм бол ,тэдний дунд үнэхээр түүний бичсэн албан тушаалтангууд тэрч байтугай санхүүгийн цохицуулах хорооны ажилтанууд байсан байна/баримт бий/
Гэгээн цагаан өдөр “Санхүүгийн зохицуулах хорооныхоо даргыг нухчихсан алуурчин Т-ийн тухай ийм нэгэн ноцтой баримт дэлгэгдэж байна. Алсан алуулсан хоёр үгүй болсон гэхдээ Т сэхээтэн хүн байсан болохоор үхсэн ч гэсэн үнэнийг үлдэгсэддээ ярих үнэн баримтыг хаа нэг хадгалахаа мартаагүй бололтой. Энэ тухай судлаач Д.Ганхуяг үхсэн хүн ч ярьдаг гэж тун онож бичжээ.
Өнөөдөрийн байдлаар эзэн үгүй болсон Т-гийн хоршоонд 42 тэрбум төгрөгийн хохирол тохож татвар төлөгч бид барагдуулж байна. Хөрөнгө хаачсан. Орон сууцтай болсон 700 хүн хэн хэн бэ. Т-ийн безнесийн их орлого хаачсан зэрэг нь бас л эзэнтэйгээ хамт ингээд алга болох гэж үү.Алуурчин Т бол тэр үедээ манай Ерөнхийлөгчийг бодвол хэн ч атаархмаар ойр тойрныхон нь шунамаар Монголдоо том хөрөнгөтэй хүн байсан байгаа биз. Харин манай Ерөнхийлөгчид тэр үед олигтой хөрөнгө байгаагүй юм. Ямар сайндаа Японы шашны хоёр байгууллагаас ганданд гэж өгсөн”бурханы телевизийн хэдэн тоног төхөөрөмжийг хусах гэж намын байрныхаа пудвол хувийн амбаартаа нууж нүдний булай болон мань мэтэд баригдаж явах вэ дээ.Чойжамц хамбыг мөнгө өгөн жииж байж телевизтэй болж байсан юмдаг. Чойжамц хамба бурханы хүн болохоор хэрүүл тэмцэл хутга шөвөг болоогүй нүдээ аниад өнгөрсөн. Нэхэн өгүүлэх нь: Манай Ерөнхийлөгч,алуурчин Т нар анд явах үедээ зохиолчдийн дунд амьдарч утга зохиол урлаг сониныг ч зохиолчдыгч өөрийнхөөөнгөөр, Төрийн мөнгөөр онцгой ивээн тэтгэж бялууруулж байсан юм. Манай Ерөнхийлөгч өөрөө мэргэжлийн зохиолч хүн болохоор бусад безнесменүүдээсээ илүү Т-тэй ойр дотно байсны учир энэ. Т-гийн хөрөнгөнөөр тэжээгдсэн байр орон сууц авсан, ажилыг нь хийх нэрийдлээр ланд крузер унаж явсан зохиолч сэтгүүлчид гэхэд л одоо болохоор Т-ийн тухай ганц ч авиа гаргахгүй зарим нь ерөнхийлөгчийн зарлигаар шагнуулдаг одонгийн ченж одонгийн хэрүүлхэн хийж явна.Их л сайндаа зарим нь согтохоороо Т хүн алахгүй хүн байсан гэнэ. Т Хүн алхааргүй хүн байсан юм бол яагаад хүн алчихав. Тэр үед Т-г гэдэг түүнд долигнодог юм горьдогсод түүний хөрөнгөнд ялаа шиг шавж байжээ. Түүнийг хөөргөдөнө. Ерөнхий сайд чамаас бусдыг нь албан тушаалд тавьчихлаа гэнэ. Т-г санхүүгийн зохицуулах хорооны даргаар тавиулахаар боллоо гэж нэгэн ховчин хэлжээ. Түүнээс хойш Т үнэхээр би төрийн дэмжлэг авбал олны хөрөнгийг зохицуулж болно гэж бардамхан өгүүлж явжээ. Тэр үнэхээр чадах байсан. Тэр мөнгөүүлж бас хүнд өгч авч чаддаг байсан санхүүгийн авъяастай нэгэн байсан гэх. Гэвч Т.д албан тушаал өгөлгүй хүлээлгээд л байлаа. Хамгийн сүүлчийн найдвар санхүүгийн зохицуулах хорооны дарга дээр нь Б г тавьчихжээ. Тэрээр дээд хүнтэй өөрийн биеэр уулзсангүй нөгөө ойр байдаг ордны шивэгч ховчдын нэгээр намайг тавина гэсэн яасан бэ уулзъяа гэж хэлүүлжээ. Ямар хариу ирсэн гээч “Нохой алдаг компанийн захирал болуул бол гэж хэлж байна гээд нөгөө хүн иржээ. Тэр үг л безнесмен Т-г алуурчин Т болгосон гэх юм. Шинэхэн томилогдсон Б ажлаа эхлэнгүүт хадгаламж зээлийн хоршоонуудыг шалгав. Түүний алуулдагийн урьд өдөр шалгуулж байгаа хоршооныхон, шалгаж байгаа санхүүгийн зохицуулах хорооныхон засгийн газрын хуралдаанаар орсон байна. Т.Ердөө 14 хоногоор шалгалтаа хойшлуулж өгөөч гэж эцсийн удаа гуйжээ. Зөвшөөрсөнгүй. Дээд хүнд ханджээ.бас л тавласан гэж ховчин Т-д хэлжээ. Харин маргааш өглөө ньТ өөрийнхөөрөөүүрчээ. Бүх үйл явдал цус нулимсны драммаар дууссан ч баримт гарсаар… Гэхдээ л бүх юм өнгөрсөн. Хэрэг хуучирдаггүй хэрээ цагаан болдоггүй гэж хууччуул ярьдаг. Тэр худлаа. Хэрэг хаагдсан. Хэрээ цагаан болсон. Харин Т-гийн үлдсэн хөрөнгөнд хар ялаанууд шавсаар. сонинуудыг Т-ийн м босгож эрг шийдэж хутга ш
t1
Unshigch