Энэ жилийн намрын дунд сарын 17 үнэхээр сайхан байнаа. Ардчилсан нам, Хувьсгалт намтай хуримлаж “Оюу толгойн бөгж“ солилцов. Хуримын анхны инж ирж байна. Монгол Улсын сангийн сайд бөөн хөөр баяр болж, доллар гайхуулна.  “Айвенхоу Майнз” компаниас 100 сая доллар авчихсан үнэхээр пээдгэр байна аа. С.Баярцогт сайд маань баяр хөөрөөүй бүх телевизээр өнөө 100 сая доллороо барьчихсан инээмсэглэнэ. Сайхан ч залуу сайхан ч удирдагч юм. Хятадын их удирдагч Мао-гийн ид гялалзаж явсан залуугийн зурагтай  адилхан ч юм шиг. С.Баярцогт сайд дахиад  100 саяыг авахаа амлав. Дээр нь дахиад 50 саяыг авах гэнэ. Бүүр авсаар байгаад 1 тэрбум 700 сая ам.доллар авах гэнэ. Ийм их мөнгийг зүүдэндээ ч харж барьж үзсэн хүн Монголд байхгүй байх. Энэ мөнгөн дотор чинь надад оногдох 2 сая 500 мянга, манай авгай хүүхдэд оногдох хувь бий. Манай халуун ам бүл дөрвөн хүүхэд нэг ач зургуулаа гэсэн бодол төрөв. Манайд 15 сая төгрөг ирнэ гэхээр Баярцогт болон түүний гарт үнэхээр хүрээд ирчихсан 250 сая доллар улам гоё санагдана. Еэ эх орны минь хишиг, эрдэнийн хувь, энэ хоёр намын минь буян гэж би ч бас залбираад хүртэх нь байнаа.  Сангийн сайдын гайхуулах 300-гаад сая ам.долларыг гурван сая хүндээ хуваагаад үзлээ. Хүрдэггүй дээ. Авгай бид хоёр буруу бодоод байна уу. 7-8 тэрбум доллартой болвол нэг юм хоёр нам амласнаа биелүүлмээр санагдах юм. Гэтэл 250 сая ам.доллар гэдэг чинь аманд ч үгүй хамарт ч үгүй, болохгүй нээ. Хүн болгонд 2сая 500 мянган төгрөг хуваагаад өгч хүргэхийн тулд ганц “Оюу толгой” дээрээ нэмээд монгол нутгийн хориод толгодыг ингээд гэрээ хийчих л дээ Баярцогт сайдаа. Монголд юу л байна. Газар нутаг, тал говийн эзэн ч үгүй, үржил шим ч үгүй эл хуль  уул толгод ёстой нэг байна даа. Нэг хүнд 40-50 мянган төгрөг оногдуулж  хувааж өгнө гэвэл манайх ч гэсэн авахаа болилоо. Намууд яах вэ худлаа хэлээ л биз. Худлаа хэлэлгүй сонгуульд ордог улс төрийн нам, улс төрч гэж дэлхийд хаа байдаг юм бэ. Үнэндээ хаа ч байдаггүй л байхгүй юу. Сангийн сайдын гарт байгаа 100 сая долларыг хараад бид ч манай 76 гишүүн ёстой нэг баларч байна аа. “Эх орны эрдэнийн сан “ байгуулж хуваана гээд хуйлраад явчихав. Дэмий дээ, дэмий. Харин манай 76 гишүүнд амьддаа алт зэсээр хөшөөгөө босгуулах нэг түүхэн боломж байна. Би хэлэх үү. Огт юмгүй гуйлгачин байж байгаад 250 сая ногоонтой болчихсон юм чинь одоо жаахан гүрийхэд л иргэд баяжиж Ерөнхий сайд,  шадар сайдын хөшөөг алтаар босгож, эрхэм гишүүдийн хөшөөг зэсээр урлаж,  МАХН, Ардчилсан нам хоёр улс төрийн тавцанд мөнхрөх болно. Сэдвээсээ жаахан хазайж нутгийнхаа нэг бөхийн бай тараасан тухай ярья. Манай суманд дээр үед Овоохой заан гээд олон хүүхэдтэй нэг ядуухан  бөх байжээ. Мөнхийн хүслэн нь овооны наадамд түрүүлэх. Хэрвээ түрүүлбэл бөхийнхөө байгаар  нутгийнхаа хүүхэн бүрт дээлийн торго өгнө гэж онгирдог байжээ. Тэгээд нэг юм түрүүлэв. Хэдэн дээл хүрэх төвд торгоор шагнуулж. Хэлсэн ам нэрлэхсэндээ болоод хүүхэн бүрт хувь хүртээжээ. Түрүү бөхийн хишиг, хувь гэж ээж эхнэр эмэгтэй дүүд 50 см хэртэй торго, бусад хүүхнүүдэд нусны алчуурын дайны юм оногдсон гэдэг. Бэлэг авсан хүүхнүүд  бэлгээ голж овооны оройны модонд хадагны оронд уясан юм гэнэ билээ. Овоохой зааны бэлэг овоо чимж өөрөө онигоонд орсон түүх энэ. Дараа жил нь бас түрүүлжээ. Түрүү бөхийн бэлгээ арилжиж хоёр сайхан сүүтэй үнээ авч тэднийх хожмоо баяжсан юм гэнэ билээ. Сангийн сайдад 250 сая ногоон байнаа ганц хоёр сүүтэй үнээ болговол яасан юм бэ. Бидний цөөхөн Монголчуудыг тэжээх сүүтэй үнээ гэдгийг би ”Баяжмалыг зэс болгож эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  үйлдвэр гэж ард түмэндээ ойлгуулж эрхэм гишүүдэд анхааруулж байна. Одоогийн байдлаар манай гишүүд нусны алчуур ч болохгүй торго тараах гээд байна. 250 сая ам.доллар гэдэг уг нь сүүтэй үнээний үнэ юм байна шүү. Зэс хайлуулах хамгийн орчин үеийн үйлдвэр, мөн нүүрснээс бензин гаргах бас хамгийн орчин үеийн үйлдвэр хүчин чадлаасаа хамаарч 300-700 сая ам.доллар байдаг гэж очиж үзсэн бас ч судалсан  нэг том банкир надад хэллээ. С.Баярцогт сайдаа 250 сая долороо бэлнээр нь өвөртөлж аваад , УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг дагуулж аваад дипломат паспортоо үзүүлээд л  гадаад руу гараад зугтаачих. Цаад О.Чулуунбат чинь нэмж мөнгө босгохыг заагаад өгнө. Бэлэн мөнгөө бариад явахад зэс хайлуулах үйлдвэр олдоно. Бас нүүрснээс бензин гаргах үйлдвэр ч Эрээнээс арай цаах нь бол байж л байгаа. О.Чулуунбат чинь их толгой шүү. Их л удаж бидний муусайн сэтгүүлчид “Баярцогт сайд 250 сая ам.доллар аваад гадагшаа зугтаах гэж байна” Зугтаалаа гээд л орилно биз. Үйлдвэрээ оруулаад ир. Эрдэнэт, Оюутолгой, Цагаансуврага, зэрэг зэс алтны томоохон ордуудын дунд гялс нэг үйлдвэр оруулаад ир. Муусайн гадаадынхны олборлосон баяжмалыг хайлуулж цэвэр зэс болгон дуртай улсдаа зараад л… Багануураас Шивээговиор дамжин Өмнөговь, Таван толгой цаашлаад Хятадын хил хүртэл юу байна. Нүүрс гэдэг хар шороо байна даа. Нүүрс нэрж бензин гарган үйлдвэрлэх үйлдвэр аваад ирээч.   Ёстой нэг баллаад өгөөч. Ард түмэн бид чинь тэсвэртэй. Монголчууд  өлсөхгүй ард түмэн. Ер нь аль насандаа бид  газрынхаа баялгийг ингэж , балэн мөнгө болгож урьдчилж авч байсан юм бэ. Газар нутгаа зүгээр л өгчихдөг. Эсвэл Орос хятадууд хуваагаад авчихдаг биздээ. Иргэд гэж өөрийгөө нэрлэсэн хэдэн тэмцэгчид их галзуурнаа. Өнөө намуудын амлалт яасан  мөнгөө өг, мөнгөө өг гээд л “ ам торгоо” авна гэж  чарлалдаад явчих байхдаа. Орилж л байг яадаг юм бэ. Зэс боловсруулах үйлдвэр, нүүрсийг бензин болгох үйлдвэр гээд хоёр сайхан сүүтэй үнээ  авч ирээд л саагаад орилолдоод байгаа ам руу нь сүү, мах,  доллар гурав цутгахгүй юу. Харин Баярцогт , Чулуунбат хоёр Америкт шингээд алга болж болохгүй, бас казино тоглож болохгүй. Үгүй ээ 250 сая ам. доллароо өсгөвөл тоглож болох ч юмуу. Ээдээ казинодвол  Т.Бадамжунай гишүүнийг авч явахаа мартав. Алдадгүй юм гэнэ билээ. Юмыг яаж мэдэх вэ,  хартай нь дээр,  чөлөөт ахмадын холбооны Баасанг дагуулж явуулна байгаа. Ганц  Оюутолойн орчимд хайгуул хийхэд 45 сая тонн зэс, 1800 тонн алтны нөөцтэй гэсэн, харин  шинэ цоорсон улс төрч гишүүн сайд Д.Зоригийн яам бүртгэхдээ 22 сая тонн зэс, 800 тонн алт байгаа гэлээ. Бас нэг нууцыг задлахад одоогоор Эрдэнэт, Оюутолгойгоос илүүөөцтэй хоёр орд нээгдээд эрдэс баялгынхан хав дарчихаад байна.   С.Баярцогт сайдын гарт байгаа 250 сая ногооныг чинь ард түмэндээ 40-50 мянган төгрөг болгон хувааж өгвөл хэрэггүй ээ. Ай даа бэлэн мөнгөтэй  хувь хүн ч  гэсэн улс оронч гэсэн энэ хорвоо дээр юу ч хийж болно. Хүссэнээ авч болноо.  Бэлэн мөнгөөрөө хоёрхон үйлдвэр оруулаад ирэхэд л Монголчууд бид чинь хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уугаад л ажил хийлгүй дэлхийгээр тэнээд байхад барахгүй хөрөнгө бий болох юм билээ. Ийм тооцоо иргэний хөдөлгөөнийхөнд байна. С.Баярцогт сайд 250 сая ам. доллар өвөртлөөд гадаад руу зугтаах гэж байна. нууж чадахг н