-Чи яагаад хичээлдээ явахгүй байгаа юм?
-Өнөөдөр чинь дөнгөж 8 сарын 39 шүү дээ...

***

2011 оны хүүхдүүд энэ жил сургуульд орж байгаа. Зүгээр л... Хөгшин төгцөг гэдгийг чинь сануулсан юм :)

***

Би ганц л зүйлийг хүсдэг юм:
“Энэ муу мөнгөтэй болоод ааш зан нь эвдэрчихсэн юм”... гэж хүмүүс миний тухай ярьдаг болоосой.

***

1р ангийн сурагч цэцэрлэгийн хүүхдүүдийн хажуугаар гарахдаа:
-Та нартай нийлмээр л байна даанч нас намба, боловсролд минь тохирохгүй юм даа...

***

Хэн нь тoлшээ юүлдгийг тагнахын тулд автобус баазын дарга эр бvх жолоочоо орой уруул дээр нь үнсдэг.

#АвтобусандСуудагДугаар #Юнител

***

28 настай эр:
1017 онд: “Би сайхан л амьдралыг тууллаа”
1817 онд: “Би 9 хүүхэдтэй”
2017 онд:  “Би гэрлэх болоогүй ээ”
2117 онд: “Ээж ээ, би баачихлаа!”

***

Шарапова Серена Вильямс руу утастаад:
-Охинтой болсонд баяр хүргэе! Ээж нь хэн юм?

***

Хувийн мөрдөгчид хандаж эмэгтэй:
-Манай нөхөр тэр бүсгүй 2-ыг сэм мөрдөж... тэр эмэгтэй манай нөхрийн яг юунд нь болоод байгааг мэдээдэх.

***

Новшийн муу диет! Автобусанд явж байтал дэргэд зогсож байсан залуугаас шарсан төмс үнэртээд... тэсэлгүй тэр залууг хазчихлаа!

#АвтобусандСуудагДугаар #Юнител

***

Дээр vед бол хvмvvс хvvхдээ боол болгон худалддаг байсан. Харин би ердөө оюутны 70 мянгаар чинь архи авч уух төдий л байна

***

"Маргааш өглөө чи энэ тарьсан хэрэгтээ харамсана даа" гэхээр нь би маргааш нь үд өнгөртөл унтчихдаг юм :)

***

Автобусны хойноос гүйж байгаад гүйцэлгүй бүдрээд шалбааган дунд ойчтол замын хажууд харж зогссон нэг эр:
-Сэлэх нь илүү хурдан гэж бодоо юу?

#АвтобусандСуудагДугаар #Юнител

***

Шинэхэн танилцсан танил маань архи тамхи хэрэглэдэггүй гэвэл би яагаад ч юм "Луйварчин новш юм биш байгаа?" гэж өөрийн эрхгүй боддог юм.

***

Бүсгүйд залуу:‬
‪-Чиний нөгөө байнга дагуулаад яваад байдаг царай муутай найз эмэгтэй чинь хайчсан юм?‬
‪-Чимгээ юу? Чи тэрүүгээр яах гэсэн юм?‬
‪-Зүгээр л... Тэрийг байх үед чи арай гайгүй харагддаг юм.‬‬‬

***

Гадаад хүмүүсээр даажигнаж эвгүй байдалд оруулахын тулд:‬
‪"Би та нарын юу ярьж байгааг ойлгоод байгаа шүү" гэдэг ганц өгүүлбэриийг би 60 улсын хэлээр цээжилчихсэн.‬

***

Гэрийнхэнд бүгдэд нь тусалж, гэр цэвэрлэж, хоол хийж егдег 1 уриалгахан хvн манайд байсын. Манай эмээ л дээ. Эртээд iPad авч егснеес хойш тэгээд сураг нь тасарсан даа

***

1р курст элсэгчдэд спойлер:
Их Сургуульд та нарт зөндөө их юм ярьж өгөх ч эцэст нь мөнгө яг яаж олохыг хэлж өгөхгүй явуулна.

***

Чадахгүй байгаа эр хүн хүсэхгүй байна гэж ярьж явдаг.

***

Ажил дээр архи уухыг зөвшөөрдөг болчихвол бүгд баяр хөөртэйгээр автобусаар гэртээ харьдаг болж түгжрэл багасна.

#АвтобусандСуудагДугаар #Юнител

***

Миний найз бүсгүй бусдын л адил хорвоод хосгүй цорын ганц.

***

9 сарын 1 хэнд нь хамгийн аймар байдаг бол: 1р ангийн сурагчид уу? Шинэхэн тегссен багшид уу?

***

Удахгүй "муу хөгшин зөнөг" ба "алдаагүй бичдэг хүн" гэдэг 2 ойлголт нэг ижил утгыг илэрхийлдэг болно.

***

Урьд нь би жирийн л нэг ядуу хүн байсан. Ижил утгатай үгсийн толь авснаас хойш би үгээгүй, хоосон, модоо барьсан, сохор зоосгүй хvн болсон.

***

Эмээгийнхээ хийсэн буузнаас 25-ыг идэж чадахгүй бол гэр цэвэрлэнэ гэж мөрийцсөн Болд яг 24 идээд бууз нь дуусав. Эмээгийн заль аа гэж...

***

-Би чиний анхных уу?
-Хасах 12-оос эхэлж тоолбол, тийм...