МАН уу, У.Хүрэлсүх үү?
Өнгөрөгч долоо хоногийн гол сэдэв “У.Хүрэлсүхийг хэн тагнасан бэ?” гэдэгт хариулт өгөх явдал байлаа. Гэвч нэг мэдэхэд асуултын байр солигдоод “Хэн шалгасан бэ?” болоод явчихав. Одоо маргаан МАН-ын хүрээнээс хальж, АТГ, ТЕГ гэх мэт мөрдөн шалгах байгууллагууд руу чиглээд ирлээ.
Өнгөрөгч долоо хоногийн гол сэдэв “У.Хүрэлсүхийг хэн тагнасан бэ?” гэдэгт хариулт өгөх явдал байлаа. Гэвч нэг мэдэхэд асуултын байр солигдоод “Хэн шалгасан бэ?” болоод явчихав. Одоо маргаан МАН-ын хүрээнээс хальж, АТГ, ТЕГ гэх мэт мөрдөн шалгах байгууллагууд руу чиглээд ирлээ.
Эргэн санахуй... Ердөө сар шахмын өмнө наймдугаар сарын 2-нд Шадар сайд У.Хүрэлсүх нэгэн ноцтой мэдээллийг нийтэд дэлгэсэн дээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захиалгаар МАН-ын байрны хамгаалалтын албаны залуус түүнийг мөрдөн мөшгиж, амь насанд нь халдах оролдлого хийсэн тухай. Мэдээлэгч тал л өөрөө “амь насанд заналхийлж байна” гэж сүржигнэснээс биш үнэндээ бол “Цаадахдаа ганц шанаадуулаад хэдэн төгрөг авчих аа, бид ар талыг нь даая. Бүр дээрээс, Ерөнхий сайдаас ирсэн үүрэг шүү” гэсэн утгатай утасны яриаг сошиалаар тарааж, төлбөрийн урьдчилгаа аваад уг ажиллагаанд оролцсон цагдаагийн хуучин ажилтан “Эцэстээ С.Зоригийн аллага шиг зүйл болох вий, хэн нэг нь Шадар сайдын аминд халдах вий гэж болгоомжилсны улмаас би энэ ажлаас татгалзаж, хэргийг илчилсэн. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайдын харьяанд ажилладаг ТЕГ энэ хэргийг шалгахгүй байна” хэмээн ярилцлага өгчээ. Өнгөрсөн сонгуулийн өмнө “иргэн” Доржзодовын задалсан 60 тэрбумын хэрэгтэй зохиомжийн хувьд тун ойролцоо. Сонгуулийн өмнө тавдугаар сарын 7-нд үүрэг өгөгдөж, 17-нд цуцлагдсан гэх мөрдлөгийн талаар бараг хоёр сар хагасын дараа наймдугаар сарын сарын 2-нд олон нийтэд мэдээлжээ. Ажиллагаанд оролцогчдын нэг нь мэдээллийг дотроосоо задалсан тэр үед М.Энхболд сонгуульд ялах эсэх нь тодорхойгүй байсан учраас өгөгдсөн үүргийг цуцлаад сонгуулийн үр дүнг хүлээсэн бололтой юм.
Шадар сайдын ажлын албаныхан наймдугаар сарын 2-нд хэргийн талаар мэдээлэл хийхдээ “ТЕГ нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын шууд удирдлагад ажилладаг, хэргийн талаар удаа дараа мэдээлэл өгөөд байхад шалгахгүй байгаа учраас АТГ-т хандаж уг хэргийг шалгуулна” гэсэн билээ. АТГ-ынхан У.Хүрэлсүхийг “тагнасан” Ж.Эрдэнэбат сайдын хэргийг шалгаад “У.Хүрэлсүх гэдэг хүн өөрөө энэ хэргийг зохион байгуулж, зориудаар бичлэг хийгээд тараасан байна аа. Ж.Эрдэнэбат гэх хүн энэ хэрэгт холбоотой нь тогтоогдсонгүй” гэдэг мэдээллийг өнгөрөгч баасан гаригт хийв. У.Хүрэлсүх сайд уг хэргийг зохион байгуулахдаа өөрийн дүү н.Отгонбаяр, н.Амарсанаа нарыг оролцуулан өөрийгөө зориудаар мөрдөж мөшгүүлсэн, эвлүүлэг, бичлэг хийж тараасан нь тогтоогдсон тул “төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” зүйл ангиар яллагдагчаар татаж, прокуророоос зөвшөөрөл авахаар хүсэлтээ хүргүүлсэн гэв. Харин орой нь Шадар сайдын ажлын албанаас сэтгүүлчидтэй уулзаж, “АТГ хэт нэг талыг барьсан улс төрийн зорилготой ажиллаж байна. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд хууль, хяналтын байгууллагуудыг улс төрийн зорилгодоо ашиглаж байна” гэв. Уг нь “Баяраа өөрөө л уначихсан” юм билээ л дээ.
Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэргийн эцсийн үр дүнг мэдээж хуулийн байгууллага нь эцэслэн тогтоох биз. Харин үүнээс наана бий болсон улс төрийн нөхцөл байдал илүү анхаарал татна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг...
Өмнө цацагдсан бичлэгт /”Херо” Баатарын утсан дээрээ бичээд алдсан гэх/ “Херо” Баатар сонгуулийн дараа У.Хүрэлсүх сайд руу залгаад “Тулгыгаа Ерөнхийлөгч болгочихлоо. Одоо тан дээр ажиллана аа. Тулга танд их баярлаж байгаа шүү. Оюун-Эрдэнэ ахыг байлцуулаад хэдүүлээ уулзья. Сая бол та манай хүнийг тултал дэмжлээ шүү дээ. Одоо ах дээрээ /У.Хүрэлсүхийг хэлж байна/ ажиллана аа” гэсэн нь У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг ажиллажээ гэсэн дүгнэлтэд хүргэсэн билээ. Үүний дараа У.Хүрэлсүх Шадар сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Харин өнгөрөгч долоо хоногт Л.Оюун-Эрдэнэ гишүүний намынхандаа хэлсэн үг бас л гайхамшиг болов. МАН-ын залуу гишүүн “Тэгвэл Баатар ахын М.Энхболд даргатай ярьсан бичлэгийг тавьчихья л даа” гэж намынхнаа дарамталжээ. Тэгэхээр “Херо” Баатарын бичлэгүүд задарч дуусах яагаа ч үгүй бололтой. Гэхдээ зорилго нь юунд вэ? гэдэг асуулт.
Сураг дуулахнээ Л.Оюун-Эрдэнэ гишүүн өнгөрсөн сонгуулиар намынхаа нэр дэвшигчийн пиарын багийг ахалж ажилласан юм билээ. Өөрөөр хэлбэл, сурталчилгааны хугацаанд М.Энхболдын штабаас түгээж, олон нийтийн зүгээс шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгаран хад мөргөж байсан олон “мессэж”-үүд мань хүний гараас гардаг байж. Сүүлд хэлсэн үгээс нь үзвэл Л.Оюун-Эрдэнэ гишүүн нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллаад зогсохгүй хувийн яриаг нь бичлэг хийж хадгалдаг байсан байна. Хожим өөрийнх нь эсрэг ашиглахын тулд...
Товчхондоо эцэг нэгтэй ах, дүү хоёр Монголын улс төрийг тодорхойлж, АН, МАН дотор хэнийг нь дээш, доош явуулахаа шийддэг болсон байна л даа. Гэхдээ арга барил нь их муухай. Манай намын залуус юу болоод байна аа... гэж Д.Хаянхярваа гишүүний дуу алддаг нь аргагүй. Тэдний дотор туршлагатай улстөрч, МАН-ын ирээдүй гэж зарим нэгэнд харагддаг байсан Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүнд нь явж байдаг нь бүр ч тоогүй.
Уг нь У.Хүрэлсүх гэдэг хүн МАН-д сайн ч зүйл ихийг хийсэн, мууг ч их хийсэн. Алдаатай ч оноотой нэгэн. Тэр утгаараа энэ нам дотор өөрийн дураар амьсгалдаг цөөхөн эрхмийн нэг. Одоо хийж буй үйлдэл нь ч гэсэн зөвхөн У.Хүрэлсүхээс л гарч болох араншин юм даа. М. Энхболдоос МАН-ыг салгахын тулд чөтгөртэй ч эвсэхэд бэлэн гэж байна. Уг нь М. Энхболдоос томилолт авч Ж.Эрдэнэбатын танхимд сайдаар багтсан хүн. Одоо харин “Албан тушаалаа өгч байгаад та нартай нэгийгээ үзнэ ээ” гэж байгаа. МАН дотор өрнөж буй үйл явлуудаас үзвэл замд нь хөндөлссөн юуг ч хуйхлахад бэлэн байгаа бололтой. Тэр нь МАН ч байсан хамаагүй юм байна л даа. МАН дийлэх үү, У.Хүрэлсүх дийлэх үү? МАН үлдэх үү, У.Хүрэлсүх үлдэх үү? гэдэг асуултыг тавиад зүтгэж байна. Эрүүл саруул, нэр төртэй улстөрч бол энэ тохиолдолд эхнийхийг нь сонгодог. Ядаж л хоёр дахь боломжоо авч үлдэхийн тулд. Харин У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд өөр байр суурьтай явдаг бололтой. Намын даргын суудлыг авахын төлөө тэдний эхлүүлсэн дайн МАН-ыг хаа хүртэл нь шавар шигтгэхийг чөтгөр ч таахын аргагүй болов. Уг нь МАН энэ зэргийн юмыг сэгсэрвэл сэгсрээд босоод ирэхээр том нам. Гэвч тэжээсэн “бяруу”-нууддаа тэргээ эвдүүлээд дуусах хувь тохиол хүлээж буй бололтой. Жинхэнээсээ энэ намыг цэвэрлэх цаг болсон байна. Хоёр гишүүнгүй байлаа гээд яадаг юм. АН-ыг мөхөөсөн эрүүл бус тэмцэл МАН-ыг бүү мөхөөгөөсэй гэвэл...
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Наран Очир
Өлзий
Зочин
Зочин
Зочин
үнэн хаана байна
showman
Зочин
ог
Зочин
Lhagva
Зочин
Зочин
SS
Зочин
ДЭЭДСЭЭ ХҮНДЭЛ
Зочин
Зочин
Зочин