Хүүхдэд нэр өгөхдөө пэнгшүүг анхааръя
Нэг ийм юм байдаг гэнээ, хужаа нарт.
Тэгээд, хадуурах яахав. Орхий. Ус буюу Зян Земинтэй өрсөлдөж байсан таваариш нь "гал" гэж нэртэй гэнэ. Манайхаар Галбаатар, Галхүү, Очмаа эднүүс юмуу даа. Тэгээл гал усны тэмцэлд ус нь ялж гэнээ. Ус гуайг төр барих жилүүдэд 4 жил дараалаад үер болж байсан гэнэ. Одооны ерөнхий сайд Вэн Зиабоа гэж нөхөр "дулаан цатгалан" гэж нэртэй гэнээ. Ирэх жилүүдэд дулаан цатгалан байхын гэнэ дээ. Энэ одоо билэгдэл, учир шалтгаан, юу юу ч гэдэг билээ. Хүмүүс бол пэнгшүү гэдийн. "Пэнгшүү" гэхээр Үйлдвэрчний эвлэлийн дарга нөхөр санаанд ороод манайд шаал өөр болцон л доо.
Манай улсыг дээрх жишгээр үзийлдээ. Одоо Элбэгдорж ерөнхийлөгч, Баяр ерөнхий сайдтай. Их л элбэг дэлбэг баяр баясаглантай амьдрахнээ. Ирээдүйдээ итгэлтэй байж болох нь. Энх тунх байхын үл тоомсорлон элбэг дэлбэгийг сонгон Энхбаярыгаа унагаасан нь манайхан ямархуу дутуу хомс байсныг харуулж байна. Манайхан өмнө нь дандаа Амаржаргал, Энхболд, Энхсайхан, Энхбаяр, Наранцацралт, Бямбасүрэн (аврагч сахиус гэсэн төвд үг) гэхчлэнсэн амар тайваны билэгдэл болсон нэртэй улсуудаар ерөнхий сайдууд хийлгэж явсаны хүчинд юутай ч сайхан байж, цөмийн дайн майнд дэгдээчихгүй, гариг эрхсийн дайнд хутгалдчихгүй явсан байх юм. 7/1 бол яахавдээ, энх тайван байхын төлөө л нэрнийхээ дагуу хийсэн юмшүү дээ. Тэхдээ мань Элбэгдорж 2 ч удаа ерөнхий сайд болсон ч элбэг болоогүй. Энэ жоохон алдаа гарсан байх.
Манай сангын сайдаар Улаан, Цагаан нэртэй хүмүүс байж, тэр үед ч манай улсын сан хөмрөг ч мөн улаан цагаанаараа эргэлдэж байсан байх гэж боддын. Дараа нь Алтанхуяг нэртэй хүн болсноор жоохон мөнгөжсөнүү яасан. Тэхдээ "хуяг" гэж нэрийг нь бодхоор Батлан хамгаалын сайд баймаар гэж боддын. Одоо Баярцогт сайд баяр жогтоогоор үрэн таран хийхиймүү, аривжуулхымуу? Батлан хамгаалыхн сайд Шаравдорж (билиг сайт чулуун ноён) байж болох хэдийч, Дорлигжав (сайночирт аврагч) эрүүл мэндийн сайд байвал илүү сайн баймаар. Тэгээд элдэв нэртэй сайдууд их байнаа. Байгаль орчны сайд нь Гансүх байхдаа ч юучив, модны хулгай энээ тэрээтэй үед, аан? Хүнс хөдөө аж ахуйн сайд нь Бадамжунай (лянхуа цэцэг гарах орон) харин нэрийн хувьд Байгаль орчинд илүү баймаар юм. Тэхдээ цэцэг эднүүс гээд хөдөөтэй холбогдож л байна л даа. Эрдэс баялагын сайд нь зоригтой хүн байхад яахав, өнөө үед, тээ?
Манай Гүндалай гишүүн далайд талийх шахсан, Бат-Үүл гишүүний цагаан толгой эднүүст еөөөр гайхах юм алга. Харин Сайхансамбуу ч дээ, нээх сайхан биш л юм билээ. Яг үнэндээ пангшүү будилуулж байгаа бахгүйюу.
Ингэхээр цааш цаашдаа хүүхэд шуухаддаа Батлан хамгаалхын сайд болгы гэвэл Нагаанбуу, Сүхтөмөр, Сангын сайд бол Доолоржав, Мөнгөлдэй, энээ тэрээ нэр хайрлавал сайд болох магадлал нэлээд өсөж байна. Харин ерөнхий сайд болгий гэвэл хэцүү юм байна. Ард түмэн энхийг хүсэж байнуу, эд баялагыг хүсэж байна уу гэдэг эргэлзээтэй.
дэмбэрэл
дэмбэрэл
хаха
3piotik
Sysadmin4ik
Unitiavto
Medgid
Sekretnik
Kran
FrankiZero
hunbish
hunbish
hunbish
Зочин
Зочин
Bafli
Bafli
Bafli