Сайхан эр байх байсан даа би
Би хааяа боддын. Дандаа хүний бодсоноор бодоод байвал хэцүү биздээ. Хааяа ч болтугай өөрөө бодож байя даа энэ чинь тээ.
Би хааяа боддын. Дандаа хүний бодсоноор бодоод байвал хэцүү биздээ. Хааяа ч болтугай өөрөө бодож байя даа энэ чинь тээ. Тэгээл хөдөөнөө байсан бол ямархуу гар байх байсын бол гэээл бодлоо.
Зиа хувцас бол ойлгомжтой. Нэг бакаалтай. тэхдээ бол хоромтой болхыг мөрөөддөг дээд гоёл нь шүү дээ. Тэгээд бакаалныхаа өсгийн тах хадаад, түрүүнд нь кноп шигтгээ хайяцан. Зиа тэгээл бакаалыг хэрхэн гангалж өмсөх талаар хэнтэй ч хэдэн ч минут ярих чадвартай. зиа өмд гэвэл хужаагын эрээн даавуун өмд байдаг даа. Уяагаар уячдаг. Биенд эвтэйхэн, халтардахад бага мэдэгдэнэ, урагдахад гарз багатай гээд энэ өмднөөс бол салахгүй байхаа. дээгүүр бол зах нь сунаж гэдэсний мөр гарсан даавуун playboy гэсэн бичигтэй подоолктой. зиа гадуур нгь хүйтрэхээр хүрэн даалимбан тэрлэг өмсдөг. Үс бол эрд талын үс урт мөртлөө хойд талын үс богинохон халимагтай. тэр чинь чика шүү дээ. Аа хайрцагтай тамхиа байнга түрүүлж явдаг.

Зиа тэгээд бүүр хөдөө гардагүй сумын төв аймгийн төв 2-ын дунд л явж амьдардаг гар. Бүүр хөдөө тоохгүйшд бас нэг муу сэхүүн зантай. аа тэгээл зундаа тарваганд явчина, найзуудтайгаа ганц нэг гожин юм мултлахдаа баярладаг гэж юүхэв. Аа суманд нь гаднаас хүүхэн ирвэл хөөш охион эднүүс гэж дуудна. танилцаж байгаа юм нэгээхэн ч байхгүй мөртлөө худлаа асман зантай. Сумаасаа ганц нэг охинтой үерхээд үзчихсэн боловч архи уусанаас болоод салцчихсан. дэлгүүрийн ачигч, боодогны наймаа гээд нэлээд хэдэн ажил хийгээд үзчихсэн. Танихгүй хүн байхгүй хэний нохой үхсэнийг ч мэддэг. Тэгээл бүгд хочтой байдаг хойно бас хоч авцан. Гүзээ гаамп, цүдгэр гамп, алцаг гамп иймэрхүү л хочтой байх биз.
Зиа тэгээл өглөө босоол нээх их ажилтай хүн шиг хувцасаа өмсөөл гараал дэлгүүр юмуу, биллиардны газарлуу явна. Замдаа зиак орой ямар хоол хийгээд идчий дээ хэмээн бодоол. Аргагүйшд өдөрт өөрийх нь хийдэг ганц ажил шүү дээ. Дэлгүүрийн тэнд очоол тамхи татаад зогсчино. Дэлгүүрээс юм авжаагаа хүмүүстэй яринаа. Юу авж яваан, Авгай чинь сайна уу, ганц биллиар цохиоч, хэний хүүхэд хотоос ирцэн байлээ, дамба тэр хулгайд орооцолдциймуу, хотод бэнзээний үнэ нэмэгдээд гэхийн яанаа даа, гэж мэгээл ямарч хэрэггүй юмнууд яриал зогсож байхын. зарим өглөө бол давтагдийшд. Гол нь хамгийн хөдөлгөөнтэй хэсэгтээ очоол зогсож байхын. Юугэж ганцаараа зогсохов над шиг найзууд зөндөө байгаашд.
Зиа тэгээл уйдсанууу яасан үдээс хойш биллиардруу явнаа. тоглох мөнгө байхгүй ч тоглож байгаа улсад бол мэргэжилтэн юм шиг заагаал зогсоод байна. Хаврын хавсаргад бол хэцүү байхаа сайртаж бариал. Аа атмануудыг тоглож байхад бол нээх захгүй аясаар нь сайхан явуулаал байна. Тэгээл орой болхоор ганц нэг юм мулталчих гээл ийш тийшээ өлөв долов гээл. хоосон буцуул сэтгэл нь гэгэлзээд бүүр явцгүй хэцүүдэж гүйцэнэ.
нэг л их ажилтай хүн. нэг л их атмаан юм шиг хүн, нэг л их ажил ярьсан хүн, нэг л их авгай хүүхэн ярьсан хүн.

Догсом
би
би
Sumiin tov
Зочин
Зочин
deeegi