Хүн ер нь бясалгалын шинжлэх ухаанаар бол бүх хэрэгцээгээ болиод зөвхөн бодоод байхад л болхын гэж үзнээ. Энэ нь аягүүү ашигтай, бүүр тэгэж ярьвал санхүүгийн хямралд ч оркуу, бясалгаал гараад явчина шүү дээ. Монгол орноороо бясалгаад хямралаас гарчий гэж мултраад яахуу, гэхдээ уншдаг хэд минь бясаглаал гараад явчих хэрэгтэй.
Зиа өглөө босоод юм идкүү би цатгалан байна гэж бодоол гараад явчих. Тэгээд автуус унаанд суухгүй, би даараагүй ажил дээрээ эрт очино, гадаа утаагүй байна, би хальтарч унакүү, би хурдан шаламгай бясалгагч этгээд гэж бодоол болоо. Ажил дээрээ ирээд залхуу чинь хүрээд байвал би ажилаа хийж байна, ажил хурдан бүтэж байна, би өндөр зэрэглэлийн ажил бүтээгч бясалгагч этгээд гэж бодоол суугаад бай. Үдийн цайны цаг болуул энэ хүмүүс меламинтай юм иджээнэ интровирустай ч байгаа, би бол цатгалан бясалгагч этгээд тэхдээ жоохон л өлсөж байна гээл бодчих.
За үдийн алдад бас л залхуу хүрээд байвал Надаа мисс Оюунгэрэл үхэн хатан дуралдаг, би сээгс мангас, би ажилынхаа хажуугаар хүүхэн бодож чаддаг хүчирхэг бясалгагч этгээд гээл бодоод байх хэрэгтэй. За ажлын цаг таруут гараал алхана. Хэн нэгэн намайг ууяа гэж дуудна гэдэгт итгэлтэй байна, мөнгөгүй ч ууж чаддаг бясалгагч этгээд энэ яасан аятайхан хүүхэн бэ, би хүмүүст баян хааргдаж чаддаг бясалгагч этгээд, хүмүүс намайг биширч байна, саяны намайг зоддог гарыг яс юман дээр би жинкэнээрээ үзсэн бол баллахгүү юу, би зодоонч бясалгагч этгээд, ямар их өлсөж байнаа үхсэн бадуусны бясалгал юм идхийсэн даанч мөнгө байхгүй би бол мөнгөгүй бясалгагч этгээд гэээл бодоод явжаах хэрэгтэй.
Орой гэртээ ороол би авгайтай байсан бол зодкуу юу, гүй ээ ядаж оймсоо угаалгахгүй юу, энэ зурагтын хөтлөгч үнэн даж юмаа, би бол авгайтай байхаар бясалгагч этгээд, зурагтын хүүхэнд дуралсан бясалгагч этгээд пиав уухысан гүй ээ ядаж 150-ын гоймон идхийсэн би бол гоймон идчүүл баллах бясалгагч этгээд гэсээр л унтана шүү дээ.