Нээлттэй өдөр хийдиймүү
“Нээх” гэдэг үг байнаа нэг. Хаалттай юмыг нээх гэсэн үг, тэээ?
Тэгээд би ер нь их нээлттэй хүн болий гэж бодлоо. Өөөрчлөгдөхийн тулд эхлээд бусдаас суралц гэдэг. Өнгөрсөн нээлттэй юмнуудыг чадхаараа бодож үзлээ. Судлах гэхээр залхуу хүрээд, зүгээр л бодцийн. Сүүлийн үед хамгийн их моод болоод байгаа нээлт бол нээлттэй хаалганы өдөр. Энүүгээр төрийн байгууллагууд хаалттай байдгаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэр өдрөөс бусад өдөр хаалттай байх ёстой хэмээн ажилтнууддаа ойлгуулахаар барахгүй иргэдэд бусад өдөр очоод дэмий юм байна гэсэн айдас хулчийлт үүсгэж байгаа, аргагүй л төрийн байгууллагын ажилтнуудынхаа ажлыг хөнгөвчилсөн сайхан ажил санагддаг юм. Тэхдэээ эцсийцэст ганц өдөр нээж байгаа нь их юмшд. Нэг ч өдөр нээдгүй байсан хуучны үеээ бодуул - энэ сайхан ажил болжээ.
Байгууллагууд нээлттэй хаалганы өдрөөр хүмүүст үйлчлээл, хамаг юмаа дэлгээл ирдийн байна. Тэгсэн нээлттэй хаалганы өдөртэй байж болмооргүй газрууд байхымаа, бас бодохнээ. Байсан ч одоо ирклаам энээ тэрээгээ хийж болмооргүй. Эрүүлжүүлэх одоо тэр өдрөөрөө эхний 5 хүнд үнэгүй үйлчилнэ, бүх хүнд бантан хэмээх гарын бэлэгтэй гэвэл яахуу, таминээ! Мань мэт шигүүд нь эртхэн тасраад эхний тавд багтах гээл өглөөгүүр уугаад начигнахын болуу. Тэхдээ эвгүймаа даа. Гэмтлийн, бэлгийн замын өвчний болоод эмнэлэгүүд одоо юугхүү – “манайхаар дахин үйлчүүлээрэй”, “манайхаар үйлчлүүлсэн бид баяртай байна” –гэхүү, аан? За одоо хорих газар шоронгууд бол эвгүй шүү дээ – “манай байнгын үйлчлүүлэгчийн алтан картыг олгож байна”, “Байнгын үйлчлүүлэгчийн хувьд бонусандаа танд тэдэн сар нэмж гэмт хэрэг хийгээгүй байсан ч үйлчилхээр боллоо”! Ёооё, эвгүй биз дээ? Энэ яахав оршуулгын газар яахын болжээн? “Таныг манай эвсэг найрсаг хамт олон, тав тухтай орчин таныг хүлээж байна”, “Таныг манай найрсаг хамт олны нэгэн болно гэдэгт бид итгэлтэй байна”! Xамаг үс босмоор юм.
Гүй ээ тэгээд нэг талаас нь бодхоор ийм ч нөгөө талаар үйл ажиллагаагаа тайлагнадаг биздээ. Ирклаамаа ч тэр талаасаа хийдэг биз, над шиг ийм ирклаам хийдэг хүн ч гэж юу байхав. Хүнд үйлчилдэг л бол хүнээ бодоод байнга нээлттэй байвал хичнээн сайхан. Тодорхой өдөр бүгд хүлээхгүй амар байхгүй юу. Ямар ч байсан энэ жишгээр би “Гаампын нээлттэй өдөр” зохионоо. Сонгодог нээлттэй хаалганы өдөр зохионо. Хэн дуртай нь ирээд үнсэж, цохиж, долоож, харааж ерөөж болно. Дурын эм хүйстэй нь ирээд янз бүрийн байдлаар тээстлээд үзэж болно. Бүүр ганцаарчилсан тээстэнд ч орох боломжийг олгоно. Мөн дурын асуултнуудад хариулна. Асуумааргүй байвал би асууж ч болно. Цуг нээлттэйгээр пиав ууна. Уухгуйгээр хундаглаж өгөөд байсан ч болно. Садар болон садар биш дуу дуулж өгч болж байна, тайчих болон өмсөх үзүүлбэр хийж өгж болж байна. Эсүүл хүмүүс надаа ч хийж өгч болно. Зиа тэгээд, хэзээ хийегээд шажигнуулчий доо. Тэгээд хийсэн ч мөнгө байхгүй, бүткүүн байна дөөө. Баяжихаараа л хийхээс. Баяжаад ч хүн ирээч үү гүүчүү? Энэ аягүү бүрхэг болчлооо шүүү. Ууг нь “нээлттэй Гаампын өдөр”-тэй байвал сүртэй байхгүй юу.
Davaa
ZOCHIN
хэ хэ