Танил. Ингэж биччээл юу бичхүү гээл жоол харлаа. ТА гэж эхлээл ИЛ гэж дууссан аягүү сонин үг байшд. Танилтай хүн талын чинээ гэдэг зүйр үг аманд өөрөө орж иржээн. Аманд ялаа шумуул л өөрөө ордогоос үг хэзээ өөрөө орж иржээсийн гэхгэжээн үү, таанууус. Тэгүүл толгойд ийм үг байдаг тухай сэрэл мэдрэмж төржээн. Талын чинээ гэдэг  чинь хэт таргалалттай  холбоогүй нь тодорхой бөгөөд тал гэдэг нь их том гэсэн ухагдахууныг илэрхийлээд байгаа нь элмэнтаарний ойлголт болхыг уншигч авхай бэлээхэн ойлгожийно гэж боджээн. Тэгсэн гүүмааа. Үхсэн балдуузны тал мал байхав зүгээр нэг мууу жалга суваг шиг болдог үе байхын.

Би одоо нас хорь холоо гараад Үүлэн сүүдэр дайрхад даардаг болж, Үдийн цай холдход өлсдөг болж, Үдшийн пиав цөөдхөд уйлдаг болж, Үүрээр сэрээд шээдэг болж, Хоёр пиаванд толгой өвддөг болж, Холын хүүхэн танькуу болж, нас явах тэгжаагаад лүд ч юмаа даа. Саяхан нэг охинтой болзоод аягүү бүтэлтэй, ер нь авгайгаа болгоод авчий энээ тэрээ гээл амьдралдаа анх удааа аягүү том том шийдвэр гаргачаал алхжээсэн байхгүү юү. Манай атуусны буудлын хажуу талын тараншейны бацаан гэнэт урдаас гараад ирдийн. Тэгснэээ "Юу вайнаа" гэснээ гараараа даллаж этэр. Болдог бол даллаж байгаа гарыг нь барьж аваад кармааруу нь чихмээр санагддын. Тэхдэээ оогт танькуу дүр эсгээл хажуугаар нь гарцан. Ууг нь танихаар бархуу орой цуг тамхи татдаг ганц гал хам маань байсын. Хаа байсан хотын төвд ямар элэнцэгээ хийж ч явсын бүү мэд.
Тэгсэн нөгөө охин асуужээн “найз чинь үү?” гээд. Би яахав мэргэн санаа зурс хйиж орж ирдэгээрээ алдартай хүн эвгүй байдлаас гарах хамгын шилдэг аргын нэг болох өөр лүү нь буцааж бухах гэдэг мэхийг хэрэглэж орхилоо. "Гүү ээ, харин чамтай мэндэллээшд, дүү чинь үү?" гээл асууцан биш гай болдымдаа. Нөгөө охин чинь надруу үсэрч дайраад нүүр самардах гээд, би буцаагаад бөөн юм болсоон. Нөгөө охин чинь болхоор “май, чи май чи муу архичин минь гохий шүү” гээл байх. Би болхоор “ёооё, чаддын бол үснээс тавьчих, чаддын бол нүцгэн гараараа үзий, чи худлаа гатуу ултай гуталтайн байшд, нүүрлүү өшиглөхгүйшдэээ, ёооё дундын зайнаас зэрэг эхэлчий айгаагүйн бол, хамраас цус гарсан нь ялагдаа шүү, юу вээ нүүр нил цус, тэгүүл уйлсан нь ялагдсан болий, энэ нулимс биш хөлс мэдүү” энээ тэрээ гээл нусаа шор шор хийтэл татаад байхын. Танил намайг готын төвд аягүү сонин байдал оруулааа хаяжаагаа биздээ.
За энэ ч  яхуу. Эртүүд атуусан суухгээл алалцааал явжээлээ. Аймаар чихэлдэж суудаг болхоор бөөн юм болдын. Нэг өвгөн түжүүрэк госчоом хоёрын захнаас давхар зуурцан, хажуу талаас хулхируу нэг авгай тохойгоороо түлхцэн, миний баруун мөр бүүр нүцгэрээд уур савсуулаад гарцан, өрөөсөн хөл агаарт,  өрөөсөн гараараа нэг хүний больтооны үснээс зуурцан эднүүс гачин муухай юм уухайлаал дайрчаалаа. Өөдөөс урд хаалгаар буух аргагүй болсон тул хойд хаалгаар буух гэж байгаа хэдэн нөхөд бас уухайлаад дайрцан, манай тал аягүү ялалтын байдалтай нэг ч хүн буулгахгүй бүгдээрээ оронгоо алдаад явжээсэн чинь урдаас буухгэж байгаа улсын дотор нэг танил.

Танил танилдаа аягүү дажгүү нэг хүүхэн байдын, тэр харин байдгаараа чардайцан дайржааанаа. Би ч яахуу дажгүй хүүхэн таньдаг баатар болхын тулд "Юу вайнаа буух гэж байгаамуу" гээл маасайтал авсан чинь харин нөгөө хүүхэн "Хол бай муу архичин минь" гээд нүүрлүү мангасдаад доош нь дараад байхгүй ээ, миний нөгөө өчүүхэн больтооны үсэн дээр тогтож байсан тогтвор алдрана биздээ. Нөгөө хулхин дээр тохиолдсон авгай, захнаас зуурсан өвөө ард байсан нэг бацаан гээд тав зургаан хүний хамт цээмэнтэн дээр нам ундийм даа харин. Ёоо-оё ямар сонин царайлсан гэж бодноо намайг. Үхтэрээ атууснаас зүүгдэж байж хүмүүс бас надруу харцан мишээцэн эднүүс "Сайхан хүүхэн эргүүлж болно, арай буруу газар эргүүллээ дээ" гэсэн байртай өөдөөс хараал.
Тэхдэээ туулайн чинээ болгодог танилуудаас гадна талын чинээ болгодог танилууд зөндөө байна. Бүгдээрээ танилуудаа дэмжий, танилтай бол талын чинэээ.