Жоол юм ярий. Юм ярькуу болхоор эрүү ам чилээд байхын. Зиа сүүлийн үед ярилцлага өгж байгаа, хэвлэлийн хурал хийлгэж байгаа бүхий л хүний адилаар би аль нэг намд үйлчлээгүй, намын гишүүн биш гэж бичлигээ эхлий дээ. Ёооё тэр нам мамууд нь олж хараад мөнгө өгчүүл би ингэж эхлэхгүйшд. Сонгуулийхаан, аан анхааралдаа аваараай, аан? 
Дээхнэ үед Мариа Пузо-гийн Загалмайлсан эцэгийг уншиж байж билээ. Сүүлд П.Каполло аймаар кино хийсэн дээ.
Загалмайлсан эцгээс хэн ч юу ч  гуйсан үгүй гэдэггүй бөгөөд ядуу гуйлгачингаас Холливуудын од, цагаачаас америкийн иргэн хүртэл гэмт хэргээс хэлтрүүлэх гээл бүх гуйлтийг хэн ч байсан зөвшөөрдөг. Бүүр өөрөө нэр алдарт гараагүй байхдаа ч хамгаалуулхыг хүссэн бүрийг найрсагаар хүлээн авдаг байлаа. Буцаагаад ганцхан зарчим үйлчилнэ Загалмайлсан эцэгт чиний тус хэрэг болж ч мэднэ хэрэг болохгүй ч байж мэднэ, хэрвээ хэрэг болхын бол чи эцэгтээ бүхий л чадлаараа, ямар ч хууль дүрэмгүй үйлчлэх ёстой. Хүн бүр л эцэгт хэрэг болдог, эцэг тэднийг хайр найргүйгээр хэрэглэж байдаг. ингээд өөрийн вант улстай болно. Нийгмийн бүхий л давхаргын төлөөлөгчид тэр хүнд хуулиас гадуур үйлчилж эхэлнэ.
Дээрх байдлаар тухайн хүн гэр бүлд орж байгаа бөгөөд ингэсэн тохиолдолд гарна гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл хамаг нууцыг, бузар булайг мэдэж байдаг. Яг л аалзны шүлс шиг зүйлд орооцолдож орхино. Гэр бүлээс азгүй тохиолдлоор үхэж л гарч болно.
Энэ нь дээр үеийн зохиол болхоор одоо бүх юм өөрчлөгдөө биз. Тус бололгүйгээр зүгээр гэр бүлдээ авчихдаг, зүгээр явж байхад нь шагнаж бариад, эсүүл ямар нэг юманд орооцолдуулж байгаад барьцаалаад гэр бүлдээ оруулаад өөртөө үйчлүүлээд авдаг, аан? Урлаг, спортын гаваятууд, улс төрийн дарга нар гээл. Арга нь нарийсаад юм хөгжөөд байгаа болтой.
Тэхдээ бүх улс даяар нь энэ гэр бүлдээ авах боломжгүй бөгөөд чадсан ганц нэг улс байнаа. Тэгээд энэ гэр бүлд ороод өөртөө тусламж авхаасаа илүү айдас дунд үйлчлээд л дуусах нь их болтой. Худлаа гэвэл манайд намаасаа ганцаараа нэр дэвшээд 100 хувиар ялсан хүн байна. 20-д жил үзээгүй үзэгдэл бишүү.
Хаа очиж өөрчлөх боломж бидэнд байна, бид тэр гэр бүлд ороогүй байна, залуусаа! Энгийн иргэдээ! өөрчилкээд нэг үзүүл яасын? Энэ даамжирвал өөрчлөх боломжоо ч алдчаад сууж байвал яахуу? Вэнүүсээлийн Угаа Чааваас бүх насаараа ерөнхийлөгч болох тухай хуулийн төсөл санаачлаад санал хураалгуулж л байшд. Хууль шүүхийн бүх тогтолцоог гартаа атгаад тэрүүгээрээ бүх л хүнийг дарамталсан. Одоо мөнгөтэй хүнтэй шүүхдэлцээд ялна гэсэн итгэл та нарт байна уу? Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байдаггүй зээлийн хүүг төр төлөе, үнэгүй боловсрол олгое, ноолуурыг төр худалдаж авий, малчдыг татвараас чөлөөлөе хэмээн баахан популист амлалтууд урсгаал. Яаг өөрт нь байдаг шүүх тогтолцооныхоо тухай болохоор түй ч дуграхгүй байхын.
Одоо тэхээр Элбэгдорж хүзүүгүй, хужаагийн эрлийз гээл унанаа. Хамаагүй ээ, цаана нь ардчилсан нам байгаа. Ямар ч хүнийг засаад залаад явдаг ардчилалтай нам. Ганцааранг нь нэр дэвшүүлээд алга ташаад суухгүй нам гэж итгэдэг. 10 гаруй жил төрийн өндөр албан тушаалд монгол орныг улам ялзруулсан энэ хүндэээ хэдий болтол итгэсээр байхвээ. Элбэгдорж чөтгөр ч байсан хамаагүй сонгий, яагаад гэвэл Энхбаяр чөтгөрөөс ч дор юм шиг байна шүү дээ. Зиа би ингэж бодож, хардаж, итгэж байна