Өвлийн өвгөнөөс захий бичиж байж бэлэг авдаг гэхээр нь захиа бичхээр шийдсүү би. “Шийдсүү” гэдэг сүртэй болж чадсан уу, санаа бодлоо хэлээрэй.
За, эрхэм хүндэт өвлийн өвөө мээнь! Би жил бүр танаас бэлэг авхын тул тайлангаа тавих хэрэг гархын. Зүгээр элдэв хэл ам татлалгүй өгчиж байвал зүгээр байна.
Бэлэг авах үндсэн шалтгаан гэвэл... Энэ жил ажлаа хийлээ, ноднингийхоос дээрдтэл сайн хийсэнгүй ээ, тэхдээ муу хийгээгүй гэдэг нь надад бэлэг өгж болхын гэдгийг харуулж байна. Бусдад гай бололгүй ажлаа хийнэ гэдэг их сайн үйл шүү. Он гарсаны дараахан “Азийн чоно” гээч архийг уугаагүй нь, байнга ууж явдаг миний хувьд их сайн үйл байлаа. Цагаан сараар хөгшчүүл гэж нэлээд айлаар хэсэж уусан. Очиж золгоогүй бол хөгшчүүл гомдож муу үйл болох байж. Март, Цэргийн баяр, Хүүхдийн баяр гэж салам баярлалаа. Баярлаагүй бол баярын нэр хүнд унаж балрах байж. Энэ нэлээд сайн үйл гэж боджээнэ.

За дараа нь яажив? Сонгууль болж. Энхрий хайрт намыхаа төлөө хайр найргүй саналаа өглөө. Урд жилүүдийхийг бодуул би нэг биш нэлээд олон хүний төлөө саналааа өгж улс эх орондоо их тусыг бүтээлээ. За өгсөн саналыг маань будилуулаад ирүүт уур хүрээд энхрий хайрт намыхааа эсрэг чулуу мод бариад жагсаж сонгуулийн будлианаа хуга засаж орхилоо.  Засаж өгөөд гаргаад байхад хуралдаж засгийн газраа томилж чадкуу байсанд миний буруу үгүй билээ. Мөн будлиан засаж өхгэж байсан 5 залууг маань буудаад хэдэн арваар нь шоронд хийцэнд миний ч буруу байхгүй. Буудсан, сонгууль будлиантуулсан улс нь ч шийтгүүлэх битгий хэл албан тушаал аваад явжаагаад би ч буруутай бус, тэр хүмүүсийн сэргэлэнийх гэж ойлгожоогоо.

За тэгээл морь унаж мод тохож, наадам хэсэж хүүхэн орилуулж, тарвага алж, тачигнатал дэмбээдэж нэг сарыг өнгөрөөв. Эдгээрийг хийснийхээ төлөө би ихэд онгирч баярлаж байсан тул өөрийгөө баярлуулна гэдэг хамгийн сайн үйлс гэдгийг надаар хэлүүлэлтгүй өвгөн буурал ах мэднэ буй заа. За тэгээд олимпоос алт авсан улсаа дагаж орилж хашигарч орж гарах бүрийдээ ярьж, статистикийг эргүүлж, эх орноо нэгд орсноор ярих гэж их л зүдэрлээ. Энэ эх орноо гэсэн сэтгэл минь юутай аугуу вэ! Энэ хооронд бэнзин тосны үнэ нэмэгдэж олон улсын санхүүгийн зах зээл дэнжигнэж, зэс гуулийн үнэ хог дээр гарч би гэдэг хүний амьдрал гачин жигтэй болвоо. Энэ алдаагаа засхын төлөө эцэж цуцсан боловч эргэж хэвэндээ орно гэдэгтээ итгэлтэй байна Эдгээр нь надаас хамаагүй олон улсаас хамаарч байгаа тул миний буруу үгүй билээ.

За 9 сар гаруут гот орж оюутан охин эргүүлж орц хонгилоор архидлаа. Хөөрхий тэр оюутануудын баярлаж байгаа гэж. Энэ хооронд ямаанд мөнгө өгсөн нүгэл надааа туйлын хамаагүй бөгөөд хэдхэн ямаачдад хамаатай билээ. 10 сард орон нутгийн сонгууль өгөөгүйгээс болж ирц хүрээгүй нэгэн гэмтэй билээ. 11 сард өгж алдаагаа алд дэлэм засах шив дээ.  За даа одоо Анод банк дэнжигнэж айхтар аюул болкээд байхад өгсөн хэдээ авкуу өөрийн тусыг хүргэж байна.

Энэ их үйлийг минь харгалзан үзвэл эргүү тэнэг л биш бол Өвлийн өвөө та надаа бэлэг өгөх ёстой гэж итгэнэм. Ер нь энэ шинэ жилээр би амар тайван амьдрал, архи гэдэг ундаа л бэлгэнд авяаа.