Ардчилсан намын даргын сонгуульд Ардын нам яллаа гэнэ үү?
Хэдийгээр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр олны дунд тархсан явган яриаг эрс няцааж: “Тийм асуудал байхгүй. Энэ бол манай намын нэр хүндэд халдсан үг.
Молцог зүрх нь шанална даа, энэлнэ дээ хөө.
Монголын эмгэнэлийг тэсэх үү дээ, дэлбэрэх үү дээ хөө.
Яруу найрагч
З.Дорж
З.Дорж
СУНГАА ХЭМЭЭХ СУГАЛАА
Хэдийгээр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр олны дунд тархсан явган яриаг эрс няцааж: “Тийм асуудал байхгүй. Энэ бол манай намын нэр хүндэд халдсан үг. Манай нам дотоод асуудлаа өөрсдөө шийдээд явчих хэмжээний том нам. Аль нэг нам хөндлөнгөөс Ардчилсан намын асуудалд оролцож хэзээ ч чадахгүй” гэж айлдсан ч бодит байдал түүний хэлж байгаагийн эсрэг байна. Өрсөлдөгч намынх нь дарга С.Эрдэнийг сунгаанд ялав уу, үгүй юу секунд ч алдалгүй хүлээн авч хадаг яндар болон баяр хүргэсэн, Ж.Батзандангаас бусад сунгааны өрсөлдөгчид түүний ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, Ардчилсан намын нөлөө бүхий гишүүд бутралыг, ёроолдоо хүртэл унахыг зөгнөн байгаа зэргээс С.Эрдэнэ тун хэврэгхэн суудал дээр сууж буй нь шууд ойлгогдох юм. Монгол Улс 1.5 намын систем рүү ийнхүү бодитоор гулсан орлоо. МАН ба бусад дагуул нам.
ЦААШДАА ЮУ БОЛОХ ВЭ?
Ирээдүйг зөгнөхийн өмнө өнгөрснөө дүгнэх учиртай. Юу болоод өнгөрөв өө гэхээр сунгаа шударга явагдсангүй. Төв аймгийн Борнуур сумын насанд хүрсэн нийт иргэдийн 40 хувь нь Ардчилсан намын гишүүн болсон гэсэн гайхалтай статистик гарав. Баг болон нийгмийн даатгалын ажилтнууд 10 мянгаараа Ардчилсан намын гишүүн гэж бүртгүүлээд сонгууль өгсөн хэрэг бүртгэгдлээ. 8 мянга орчим гишүүний бүртгэл дээр регистрийн дугаар зөрсөн, давхцсан, овог нэр урд хойноо орсон асуудал илэрчээ. 16 мянган гишүүн огцорсон дарга, С.Эрдэнийн ар тал, “Шонхор” фракцийн голлох этгээд З.Энхболдын захирамжаар санал өгөх эрхээ хасуулав. З.Энхболдын энэ шийдвэр нь Н.Алтанхуяг, Л.Гантөмөр хоёрын саналыг хугаслах ач холбогдолтой байжээ. Учир нь С.Эрдэнэ өрсөлдөгчөөсөө 1000 хүрэхтэй үгүйтэй оноогоор тасарсан шүү дээ. 16 мянган гишүүн саналаа өгсөн бол Н.Алтанхуяг ялахаар байж.
Сунгаа эхлэхтэй зэрэгцээд “С.Эрдэнэ сонгогдох юм гэнэ. Аймаг, сумдын намын дарга нар, үүрийн дарга нарыг С.Эрдэнэ Хандгайт дахь амралтдаа цуглуулж үүрийн дарга нарт 500 мянга, намын хороон дарга нарт сая төгрөг бэлнээр тарааж гэнэ” гэсэн цуурхлууд түгж эхэлсэн ба эл намын тэрслүү гишүүн гэгдэх Лүндэгийн Наранбаатар гэгч “Ванга шиг хэлье. С.Эрдэнэ намын дарга болно” хэмээн лүндэгнэж байлаа. Олны үг ортой гэдэг энэ!
Ялсных нь дараахь иргэдийн тэр дундаа Ардчилсан намын гишүүдийн айлдвар сонирхолтой.
Б.Баабар
Хамгийн зөв сонголт С.Эрдэнэ. АН эргэж сэргэхийн тулд эхлээд ёроолдоо тултал унах ёстой.
Лу.Гантөмөр
АН шинэчлэгдэж чадахгүй бол хэн нь ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялахгүй.
АН-ын дарга З.Энхболд
Манай нам фракциуддаа дарлуулсан, төрийн эрх мэдэлд орсон нам байсан. Фракцуудаасаа эмээдэг дарга надаар дуусгавар боллоо.
АН-ын хэлтсийн дарга Л.Уртнасан
Ардчилсан нам гэдэг НЭГ ТОМ фракц байгуулагдлаа.
БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа
Гишүүд С.Эрдэнийг дэмжсэн шалтгаанаа хэлж байна. Ердөө Баянгол дүүрэг шиг л болохыг хүсч. Намаа ялуулж, дүүргээ хөгжүүлж, ядарсан гишүүдээ хаядагггүй, сахилга бат зохион байгуулалттай, сөрөг хүчинтэй эвлэрдэггүй гэж.
Дээрх үгст хэд хэдэн гэнэн дүгнэлтүүд байгаа юм. Юуны өмнө нэг том фракцитай нам гэх тэнэг ойлголт хаана ч байхгүй. Энэ бол боловсролгүй хүний үг. Хоёрт, С.Эрдэнэ дарга боллоо гээд фракциуд алга болно гэдэг хэн ч итгэхгүй үлгэр. Далд байдалд орох байх, албан бус болох байх. С.Эрдэнэд “хаягдахгүй байх” гэхдээ ядарсан гишүүд түүнийг намын даргаа болгосон гэдэг бүр инээдтэй. Нам бол бодлогын байгууллага, улс төрийн институци болохоос ядарсан амьтсыг цуглуулж, халамжилдаг бүтэц биш. Нийгмийн халамжийн газрыг намтайгаа хутгаж ойлгодог гишүүдтэй юм бол энэ нам цааш явахгүй.
Нийгмийн сүлжээ олон нийтийн санаа бодлын тусгал гэдэг утгаараа Ардчилсан намын даргын сунгаа намынхаа “амийг тасаллаа” хэмээн иргэд дүгнэж байгаа юм.
@Tanhai_Emee
Танхай эмээ
Ээ хүүрээ!!! Эрдэнэ дарга мээнь!!! гэж уулга алдах бас сайхан шүү!
АН нам авс булшиндаа нэг мөсөн орсны халуун мэндийг хүргэе! Дутуу үхчихээд нэг зэвүүн байсын одоо болж болж! Алуурчин дарга л дутаад байсан юм.
АН намын оршуулга сайхан болж байна. Амь тасалж үзсэн туршлагатай хүнээр нам бариулж байгаад нийт гишүүд баяртай байна. АН мааний бадмий хум.
@Saijirax
Санаа
Хаа хамаагүй өөр намыхан, АН-ын гишүүн бусчууд элдвээр дайрч гутаахыг оролдож боорлоод байгаа тэр С.Эрдэнэ нь АН-ын дарга болчоосой.
@Naagii_bb
Наранболор
Түүнийг сонгож байгаа гишүүдэд нь хамаг учир байна, Эрдэнэ бол зүгээр л симптом.
@Gegeenee06
Би бол Нар
Эрдэнэтэйгээ үгшир дээ Ардчилсан нам, ард түмэн алганы амт үзүүлээд ч гэмээ ухаардаггүй наасан.
@UvsUvsu
Анхаа Увс
Ардчилсан намын даргын сонгуульд Ардын намынхан ялчихлаа даа. Эрдэнэ сонгогдсон нь үнэн бол.
@Enkhbayar_bat
Баттөмөрийн ЭНХБАЯР
Намын дотоод сонгуульд тавигддаг шалгуур, саналд нөлөөлдөг хүчин зүйл нь нийт иргэдийнхээс шаал өөр юм байдгийг эл “сонгууль” дахин батлав.
@m_narantuya
Мөнхтөр Нарантуяа
С.ЭРДЭНЭЭ хойд насандаа өөрийнхөө ухсан нүхэндээ гүн тухлаарай.
@batengineer
БАТИНЖЕНЕР
Мөнгө тарааж ялсан хүнийг Улсын Дээд Шүүх намын даргаар хүлээн зөвшөөрч бүртгэвэл Монголд шударга ёс эцэс болно. Мөнгөний ардчилал сөнөтүгэй!
АН гишүүдэд ардчилал хэрэггүй, ажил ч хэрэггүй, улс орны хөгжил ч хэрэггүй. Тэдэнд 5-10 цаас өгөхөд л цадчихна. Ийм л үнэн ил боллоо.
Сонгуулиар мөнгө тараасан нь биш мөнгө тарааж байгааг баримтжуулж авсан нь бурууддаг ардчилал насгүй.
@galsansuh01
Галсансүх
ядаж Баянголыг базаж эсрэг хүчин блгож чадсан гавьяатай юм даа АН-д өөр нэгэн бхгүй бол Эрдэнийг дэмжихээс өөр аргагүй.
@munkhtsogt_arch
Мөнхцогт
Эрдэнэ ялж бгаа юмуу тэ. Эмгэнэл илэрхийлье АН. Шинэчлэгдээд өндийгөөд ирэх болов уу гэж битүүхэндээ горьдож блаа. Одоо бол горьдлого нэг мөр тасарч санаа амарлаа.
@OrgikhbayarU
Оргио
С.Эрдэнэ АН-ын би би гэж цээжээ дэлдсэн том толгойтуудыг барьж, зангидаж чадна.
Зангараг хэрэгтэй намд.
@mungundalai
Мөнгөндалай
Саналаа худалдсан АН-ын гишүүд минь луувангаа лаатайгаа идээрэй :))
Энэ бүхнээс харахад С.Эрдэнэ намын даргын тамгыг атгалаа гээд сонгуулийг шийдвэрлэх гол хүч–сонгогчдоос дэмжлэг авахгүй нь тодорхой болжээ.
Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль үүнийг сайхан нотлон харуулах юм. Намын даргын сунгааны дүнг зөвшөөрөхгүй, улс төрийн шинэ хүчин байгуулах, намаасаа гарахаа мэдэгдээд буй гишүүд энэ сонгуулийг хүлээзнэх бололтой. Мэдээж С.Эрдэнэ ялагдана. Тэр цагт суудлаас нь авч хаяна хэмээн бэлдэж буй.
Мань “рецидив” суудлаасаа зуурах нь тодорхой. Тэгмэгц Ардчилсан нам бут үсрэн тарах болно. МоАН санаачлага гээд байгаа бүлэг хүмүүс аль хэдийнээ намын тамга хийлгэчихсэн, Дээд шүүхэд сэм бүртгүүлчихсэн суугаа бол соцдекүүд нийлээд тусдаа нам болон гарах бэлтгэлээ базааж эхэлсэн гэх. МҮДН зүгээр суухгүй. Тэд сая Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх гэсэн болзолтойгоор Д.Эрдэнэбатаасаа нүүр буруулж, далдуур С.Эрдэнийг дэмжсэн шүү дээ. Р.Амаржаргал нь унаад өгөхөөр тэднийг С.Эрдэнэтэй холбох уяа байхгүй болж нэг бол намын даргыг авахаар зүтгэнэ, үгүй бол нам байгуулан тусдаа гарна. Тэгэхээр одоо “Шонхор” фракци гэгдэж байгаа бүлэглэл, МоАХ хоёр л бууриа сахиад үлдэх дүр зураг тодорч эхлэлээ.
С.Эрдэнэ болохоор “Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би зарлахгүй. Сунгаа явуулна” гэж мэдэгдсэн. Тэр сунгаа саяных шиг завхрал болоод Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэх гэсэн биш гишүүдээ сунгаанаас сунгааны хооронд талцуулж, тарамдуулаад санхүүгийн хувьд намаа туйлдуулаад эцэст нь том ялагдал ахин хүлээх болно. Ялагдлын дараа С.Эрдэнэ намын дарга байх битгий хэл наранд байх уу гэдэг ч асуудалтай.
Тэрээр “Ардчилсан намын даргын сонгууль манай намын ялагдлын төгсгөл болсон, одоо хөл дээрээ босож ирнэ” гэж хэлсэн үгэндээ өөрөө ч итгэхгүй яваа.
Г.Норовсүрэн хэмээх Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүн, Ардчилсан хувьсгалын партизан хүн сунгааны өмнөхөн журмын нөхөддөө хандсан ил захидал бичиж, Монголын мэдээ сонин, shuud.mn сайт дээр нийтлэгдсний дотор ирээдүйд болох үйл явдлуудын учиг буй. Түүний захидлаас сийрүүлбэл:
… Намд хамааралгүй жирийн иргэд, сонгогчид манай намыг шинэчлэгдэх нь гэж огт итгэхгүй, тэр дундаа С.Эрдэнэ шинэчилнэ гэвэл төсөөлөх ч үгүй болох болно. С.Эрдэнэ жирийн иргэд дунд ямархуу нэр хүндтэй болохыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэх ч би энд зориуд нэхэн сануулъя.
Монголын жирийн сонгогчдын хувьд бол С.Эрдэнэ туйлын бүдүүлэг, мунхаг, түрэмгий авиртай, мэдлэг боловсрол нимгэн, хувийн ашиг завшааныг эрэлхийлэхээс өөр шинэ сэргэг, хэрэгтэй тустай зүйл хийж үзээгүй тийм л хүн. Гэр бүл хамаатан саднаа төсвийн хөрөнгөөр тэжээж тэтгэхийг урьтал болгодог, ингэхдээ огтхон ч санаа зовнидоггүй өтөл бэртэгчин бол С.Эрдэнэ. Эхнэр, охин, хүргэн, жолооч гээд хавь ойрын хүмүүсээрээ Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ыг дүүргэчихээд үүнийгээ Чингис хаан лугаа их үйл хийж, ойр дотныхондоо итгэл үзүүлсэн маягаар тайлбарлаад сууж байсан ичгүүргүй хүн шүү дээ.
Та бүхэнд саяхны нэг үгийг сануулъя. 2016 оны 7 сарын 21-ний өдөр УИХ-ын чуулганы индэр дээрээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр С.Эрдэнэд хандан ингэж хэлжээ.
“Таны дүр улам тод болно, ил болно. Нийгмийн даатгалын сангаас нас барсан иргэдийн нэр дээр мөнгө авдаг завшдаг, мөнгийг нь банкинд байршуулдаг, зээл авдаг бузар булай бүх юм таныг сайд хийж байх үед бий болсон ш дээ. Энэ бүхэн чинь удахгүй ил болно за юу! Нотлох ч болно. Удахгүй Монголын нийгэм өөрийг чинь танина, таниулна”
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ үгээ хэлэхдээ ямар их итгэлтэй, бардам байгааг бичлэгээс нь тод харж болно. Түүний тэр их итгэл юунд байсныг нягтлаад үзэхээр дараахь зүйлс тодорч байх юм. С.Эрдэнийг сайд байх хугацаанд нийгмийн даатгалын салбарт гарсан төсвийн мөнгийг идэж шамшигдуулах, хөрөнгө завшихтай холбоотой гарсан нийт 7 хэрэгт бүртгэл хийгдэж, мөрдөн байцаалт ид явагдаж байгаа ажээ. Эдгээрээс цухас дурдвал 2015 оны 8 дугаар сарын 31-нд эрүүгийн хэргээр бүртгэж 0201525030819 дугаар олгосон хэрэг: Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга, байцаагч нар С.Эрдэнийн нөмөр дор нас барсан иргэдийн нэр дээр зээл авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан.
2016 оны 11 дүгээр сарын 28–нд эрүүгийн хэрэг үүсгэсэн 0201610000368 тоот хэрэг: Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч С.Өнөрмаа мөн С.Эрдэнийн ивээл дор 27 иргэний нэр дээр тэжээгчээ алдсаны тэтгэврийг 4 жилийн турш хуурамчаар авч байсан.
С.Эрдэнэ салбарын сайд байх он жилүүдэд нийгмийн даатгалынхан талийгаачдын нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар, улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон байдаг. Мөрдөн байцаалтын явцад энэ луйврын хэрэгт нас барсан 10 мянга гаруй ахмад настны нэрийг ашигласан нь тодорхой болсон юм. Нийгмийн даатгалын салбарт луйвар, завшилтын бүхэл бүтэн систем бий болгон хөгжүүлсэн гэдгээрээ л С.Эрдэнэ Ардчилсан намын дарга байх ёс зүйн чадамжгүй болох учиртай.
Дурдсан 7 хэргээс С.Эрдэнэд шууд холбогдох нь нотлох баримтаар тогтоогдсон хэд хэдэн хэрэг байгаагаас 2013 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын эзэмшилд байсан Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр дээр орших хуучин барилгыг С.Эрдэнийн хүү Э.Ганболор Молор Эрдэнэ компанид шилжүүлж, улмаар тэр байшингийн суурин дээр олон давхар орон сууц барин борлуулж, орлогыг завшсан хэрэг шалгагдаж байгаа юм.
Тэгэхээр С.Эрдэнэ Ардчилсан намын дарга боллоо гэхэд төд удалгүй дурдсан 7 хэргийнхээ ядаж нэгээр ял сонсож, шоронд орох магадлал бодитоор заналхийлж байна гэсэн үг. Ж.Энхбаярын маадгар ярьж, мэдэгдээд байгаа нь ийм л учиртай.
Журмын нөхдөө, ҮЗХ-ны хуралдаан дээр Баабар С.Эрдэнийн улаан нүүрэн дээр хэлсэн үг гашуун ч гэсэн үнэн болох гээд байна.
“Та нар С.Эрдэнийг намын дарга болгох гэж байгаа юм уу. Шоронд орсон хойно нь намаараа очиж эргэх гэж үү?”
гэсэн хоржоонтой үг одоо ч миний чихэнд сонсогдно. С.Эрдэнийг дарга болгох гэж намаараа хөөрцөглөөд эцэст нь Ардчилсан нам ямар ч нэр нүүргүй болж хоцрох нь шинэчлэл юм уу? Ер нь С.Эрдэнээс шинэчлэл хүлээж байдаг ямар хүн байх юм бэ? …
МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ
С.Эрдэнэ намын дарга болсноор Ардчилсан нам мөхөж сөнөнө гэдгийг таамаглахад Ванга шиг их зөнч байх ямар ч хэрэггүй. С.Эрдэнэ хэзээ ч бодлого ярьж, үзэл баримтлал боловсруулж байгаагүй, тийм чадварыг түүнд байгаль эх заяагаагүй. Тэр дарангуйлагч, худалдан авагч болохоос удирдагч менежер огтхон ч биш. С.Эрдэнэ орос бүдүүлэг хараалыг дураар сүнгэнүүлж, шүлсээ үсэргэн хэрэлдэх, гараа салаавчлан дайрахдаа гарамгай ч улс төрийн бодлого бодож хэзээ ч чадах хүн биш. Ийм л бүдүүлэг, түнэр харанхуй хүч Ардчилсан намыг нөмрөн авлаа.
Өнөөх Л.Эрхэмбаяр айсуй түнэрийг зөнгөөрөө мэдэрч, эмээхдээ ядаж сэтгэл зүйн хувьд үгүйсгэх гэж байдгаараа хичээн:
“С.Эрдэнэ Ардчилсан намыг бодлогын нам болгож чадна гэдэгт би бүрэн итгэлтэй. Яагаад гэвэл тэр хүн ҮЗХ-ноос дарга болсонгүй. …С.Эрдэнэ гэхээсээ илүү энэ намын даргад бид том эрх олгосон тэр хэрээрээ том хариуцлага ч хүлээлгэсэн. Намаа өөрийнхөөрөө удирд, намынхаа эв нэгдлийг ханга, намаа ялалтад хүргэ гэсэн бүх эрх мэдлийг түүнд олгочихлоо”
гэж дэмийрсэн ч түүний гэгээн хүслээс шалтгаалахгүйгээр харанхуй болдгоороо болно. Харин Ардчилсан нам дотор ахиж нар мандах болов уу, бүү мэд.
Судалдаггүй Д.ГАНХУЯГ
zochin
zochin
zochin
zochin
zochin
Зочин
ЗОЧИН
Зочин
комбинатын ах
zochin
zochin
Зочин
дүгнэлт
дүгнэлт
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Дорж
Зочин