Атуус гэдэг бол суухад сайхан, чиглэл тодорхой, олуулаа явхад дулаахан, охин хүүхэнд ойрхон, олз омогтой ч явж болхоор газар. Микр бол өөр шүү дээ. За микрийн тухай дараа тухтай ярина, энэ удаад орхий. Атуусанд аль болох мөнгө төлкүүг бодох юмуу эсүүл мөнгө төлкүү үзүүлэх юмтай л хүмүүс сууна. Тэхэд микр бол өөршд. За нээрээ эргэээд атуусны тухай яриандаа оры. Атуусан сууж үзээгүй гадаадын жуулчид хийгээд, бинзээн тосний үнэ нэмэгдсэнээс эргээд нийтийн унаагаа хэрэглэх гэж буй этгээдүүдэд жаахан ч болов тус болог гээд энэ бичлигээ бичвээ. Дандаа яаж хэрэггүй юм бичхэв дээ.  

Манай буудлаас атуусанд сууна гэдэг бол азын сугалаа татхаас хэцүү бөгөөд аймаар орон зай, цаг хугацаа, урлаг соёлын нарийн мэдрэмжтэй байх бөгөөд бие эрхтэний эрүүл чийрэг байдлыг мөн шаарддагийн. Атуусны авралын хаалга буюу дунд хаалгаар хавчуулалгүй орно гэдэг жилдээ хэдхэн тохионо. Яагаад “авралын хаалга” гэхээр хүн ихтэй үед гондууктар арын хаалган дээр очсон байх бөгөөд буцаж дунд хаалганы надаас мөнгө авна гэдэг гонжийн жоо. Авралын хаалгааар орхын тулд эхлээд атууус хаана зогсохыг нарийн тооцоолох бөгөөд өөрөө дунд хаалга хавьцаа байхаар зогсоно. Хүн хархад атуусанд суухгээгүй юм шиг аягүү гэнэгүй царай гаргана. Хойд хаалгаар амьтад чихэлдээл байна. Тоохгүй өөр атууус хүлээжаагаам шиг л шүгэлдээл хажуу хавирганыхаа охин хүүхнийг хараал зогсооол байна. Тэгээл жолооч тэсхээ байна биддээ, хүнээ буулгах гэээл дунд хаалгаа онгойлгонгуут үсэрч орж болкуу эээ. Хүмүүс нь буухыг хүлээнэ тэхгүй бол буужаагаа хүмүүс чамайг буцаагаад гаргачийшд. Тэгэээл буугаад дуусангуут нь хаалга хаагдахаас өмнө нарийн мэдрэмжээ ашиглаад ганцхан хоо-оп гээл орчино шүү дээ. За орсон бол буухад амар, хаалган дээр зогсож бай. Харин буудал бүр дээр бууж хүмүүсийг буулгах хэрэг гарах бөгөөд энэний сул тал нь атуусны ээпээмээр явжаагаа дууг гүйцэд сонсож чадалгүй алддаг талтай.

Хойд хаалгаар бол хаана зогсохуу, аль бакь залуугын урд, аль ааштай хүүхнээс хол зогсохуу гээл орон зайн мэдрэмжээ ашиглах бөгөөд хэзээ дайрахав, атуус хаана хэзээ зогсохнуу, хэзээ нь дайрахуу гээл зөндөө цаг хугацааны мэдрэмж ордын. За тэгээд авралын хаалгаар орхоос ялгаатай нь эртнээс л анлуугаа гэтэж буй араатан мэт биеэ хураан бэлдэх хэрэгтэй. Угаасаа бүгд тэгдийн, ичиж зовох хэрэггүй. Хүн амьтан өөдөөс буунуу буухгүй байна уу хамаа байхгүй хамаал ор, угаасаа арынх нь буудаг хаалга биш. Гол нь  цүнкээ урдаа аваад, атуусны мөнгөө гартаа атгаад, кармаанд байгаа зүйлүүдээ дотор талын кармаанууддаа хувааж хийгээд, юүдэнгийн бүч, гутлын үдээс эднүүсээ сайтар гэгч нь дотогш нь чихээд орноо. Тэхгүү бол энд тэнд тээглэх, боож үхэхээс ахуулаад гуталгүй зорчих хэрэг гарна. Мөнгөө яагаад атгаж байгаан гэхээр гондууктар эгчийг чимхэхээс өмнө мөнгөө өгхийн тулд шүү дээ. Атуусанд орсон хойноо кармаагаа ухах битий хэл 2 гацраараа нийлээд явжаагаа амьтадыг алийг тэр гэхүү дээ. Зарим нь далимдуулдагч биз.  Ёстой "Бодолдоо тэхэд Халхын голд/ Борооны дусал газарт хүрэлгүй/ Шивээлсэн жадны үзүүрт бутарч/ Шинээлийн хормойд гатаж байсын" гэдэг л санаанд орно шүү дээ. Халхгол ч бас аягүү чихэлдээнтэй дайн болжээсийм шиг байгаан. Харин урлаг соёлын мэдрэмж хэрэггүйн байна шүү, дотор нь явдаг зохиолын дуу сонсохгээгүйн бол.

За тэр урлаг соёлын мэдрэмж гэдэг нь орсон хойно хэрэг болно. Сайхан дуу сонсоод хүн налаад явах юутай таатай. Эцсийн буудлаас суувал суудал олдоно. Суудалны цонхон талд нь суугаад атуусны цонхоор гөлрөөд, атуусанд нэгнээ алж байсанч эргэж харахгүй явна. Зорчигчийн талд суугаад явбал өвөө эмээ нар өлхөөн таягдаал босгоно шүү дээ. Цонхон талд суусанч өвөө эмээ нар оролдлогоо зогсоохгүй бөгөөд таягаараа санамсаргүй мэт хөл дээр дарах, чанга дуугаар ёолох, одоогийн хүүхдүүдийн соёлгүйг гайхах, тоормослохыг далимдуулан өвөр дээр ойчих зэрэг ичгүүр сонжуургүй үйлдлүүдээр суудал авхыг үргэлж оролдоно. Суудал тэр бүр олдкуу ээ.  Зогсоогоороо явбал заавал дээд бариулаас барих гэх хэрэггүй бөгөөд мань мэт шиг газар эхтэй ойрхон хүнд сугаа ханзалхын нэмэр. За хөл бас тэр бүр газар гишгиж байх албагүй, хөөрөөд явжээвэл бүүр амар байдын, урсгалаар. Аль болох урагшаа явхыг бодох хэрэгтэй. Буухад амар, хүн арай сийрэг байшүү дээ.

За над шиг хувцас хунар муутай этгээдүүдэд хэлхэд 2 гараа хүмүүст харагдтал байнга өргөж явкуу бол кармааны хулгайч гэсэн хэргээр шууд тэр хавийнхаа ааштай авгайнарт алуулна. Гар бол чилнэ гэж айлтгүй ээ. Чихэлдээн дунд хүмүүсийг налуулаад өргөж орхино. Аа, энэ үед таны кармааруу гар орох, гэдэс гүзээг цүнк мүнкээр шахах, ер нь юу ч болжээсэн тэвчих л хэрэгтэй. Учир нь та хэрэгтэй юмнуудаа дотор кармаандаа хийцэн шүү дээ. Хулгайч нартай тэмцэээл гараа доошлуулвал өөрөө кармааны хулгайч болно. За тэгээл олон хүн дунд ганц нэг хортой хий гаргачаал бусадруу аягүү сэжиглэнгүй хараад зогсох, гайгүй хүүхэн тааралдуул налаад явах, хааяа мөнгөгүй явчих зэрэг олон сайн талыг дурдахгүй өнгөрч болкуу. Буухад нээх зөвлөгөөсөөд байх юмгүй. 2 буудлын өмнөөс гараа өргөсөн чигтээ буухаар зүтгэх хэрэгтэй. Өөдөөс авралын хаалгаар орох гэсэн цаг хугацаагаа буруу тооцоолсон өөдгүй амьтадыг хайр найргүй дайр, учир нь танд давуу тал байшүү дээ.

За та бүхний атуусаанд суух агуу их үйлсэд амжилт хүсий.