Өчигдөр ёстой наран гийгүүлсэн өдөр боллоо. Нар угаасаа хаашдаа  гардаг шдээ гэжүү? Тэр ч тийм л дээ, гэхдээ над дээр тусдаггүйн шиг байгаан. Анх удаагаа би гэдэг хүн башийж тэрийгээ энд бичиж таануустайгаа хуваалцах гэжийншд. Наашаа хөөрч гүйжийгаад 3 бүдэрсэн гээд л бодчих. Хөөрцөн байхад өвддөгүйн байна лээ.
Би нэг өмссөр байгаад мараалын элэгдэлд орж, аль ч талаас нь харсан шийшк шиг болцон ганц гуталтай хүн л дээ. Цайны ганц гангараа дээр маань эртүүд автуусанд нэг муу эвгүй зөнөцөн өвгөн гишгээд орон тооны цомхотголд оруулцан. Гутал авах гээд цалингийн зээл хөөцөлдсөн чинь харин төлбөрийн чадамж чинь хүрэхгүй гээд өгдөггүймдаа.

Тэгээд муу шийшкээ чирээд хэд хоног гүйжээсэн ямар сураагүй биш. Бас гоё азын дугаартай. Анх надаа ээж 16-н насны төрсөн өдрөөр 38-38 гэсэн дугаартай усны гутал авч өгсөн нь энэ байхгүй юу. Ёстой амар юм билээ элэгдээл сунаал одоо 43-43!

Нөгөө Симпсон гээд хүүхэлдэйн дээр Баарт гээд хүүхэд нь чармай шалдан скэйт гулгахад уран сайхны аргаар боожгойг нь харуулдаггүй шдээ. Яг тэрүүн шиг энд тэнд гарч элдэв бус болжээж гутлаа хүнд харагдуулахгүй явсан. Бас их авъяас шүү. Тэгээд энд тэнд гараад эвгүй эвгүй хөдлөөд явахаар эсэн бусын юм харагддын билээ. Хүүхэн шуухны доогуур дээгүүр гээл тэгж явжийгаад хогийн савны ёроолын гурав дахь давхаргын орчмоос ягаан өнгө гялс хийхийг олж хараад очоод тэнд ухаад зогсжийсон нөхөртэй зэрэгцээд ухцан. ТАВВВАН МЯННГГАН ЦААС!

Өмнө нь тэлвийзрээр Гүрбазар ахын яриад байдгийг еөр ойлгоддоггүй байсан. Одоо л мэдэрчийгаам чинь самсаа шархираал... Тэгээл шууд ирээдүйдээ хийх хөрөнгө оруулалт, зардлын тооцоо, эрсдлийн шинжилгээ гээд бүгдий нь улан дороо дэвсээд 4-н буудал газар гэдийтэл давхиж ирээд дэлгүүрээс гутал авжийгаан. Бүх юм 5000₮ гээд, их буянтай дэлгүүр юм билээ.

Соросын сан Улаан загалмай Сайн Үйлсийн Аян энэ тэрээс шагнал авцым шиг болжийгоон. Зурагтаар ярилцлага өгмөөр ч юм шиг. Надаас яалаа гэж авахуудээ, зүгээр мөөрчийгоо нь тэр. Тэгээл Наадмаар уралдуул бас хоосонгүй нээ гэсэншүү юм бодоод шийшкээ торолж аваад гурав бүдрэн байж ирээд бичжийгаа нь энээ.