Клиник үхэл
Эртүүд хоолны жор хуулж аваал шпаагээт гэдэг хоол хийдэг баатар болвоо. Юу яасан гэж, тогонд цохиулаад сарвалзаад цэхийгээд дээшээ хараад унсан.
За тэгсэн яасан. Бүх амьдрал нүдний өмнүүр жирэлзсэн. Воо, баримтат кино шиг л гаржээнэ. Хүүхэд байхдаа мантайчааад яасан көөркөн байгаав. Жоохон гүйлгээд байдаг байж дээ, цус чинь. Тэгээ хөлд оруут л гадаа гарж гар хуруу хацар ам сайртаж эхэлж. Гялгар уут угалжаагаал базлиндаад байж. Охин эргүүлнэ гэж гэзэгдэж, цункийг нь булааж, шоолж этэр байж. Тэр чигээрээ өссөн бол садист гар болохнуу гэмээр аймаар л харагдаж байна. Воо, нам засгийн дарга нарыг ирхэд цоо шин цагаан цамцтай, гартаа панераар тагтаа хийж барьчаад зам дээр зогсоод даллаж байж. Тэгээ явуут нь нөгөө халтар цамцаа өмсөж байхын. Нийлдэг хүүхдүүд нь бүгд л бакаалан гуталтай, опцер цүнктэй, монгол пормтой байхын. Яасан ч ижилхэн юм, өөрийгөө арай гэж л ялгаж байна. Айлд ороол хар цагаан зурагт үзжээнэ. Уранхай оймсоо нуун барин байж.
За цаашаа яаасан. Дунд ангид ороод иржээнэ. Охидуудтай юм ярьж иржээнэ. Овоо царай зүс дориун болж, дуу хоолой бүдүүрч иржээнэ. Пээ, тэр өлсөглөн эднүүс болоод ардчилал ялаад байгаамуу даа? Хүмүүс бүгд бакал өмсөхөө болиод зарим нь гятад шаахай, орос кээт гээл бас ч хоёр гурван төрлийн юм өмсөөд иржэээнэ шүү. Тэр, би гэж нөхөр ардчилал ялчаад байхад л багш нарын далайлтаар галстугтай таваргаад байхымаа, тайлаа хаячаачээ гээл хэлмээр байхын. Воо, талханд оочорлож байна, ундаа самар заржийна, баллаж байнаа! Хойд гудамны охиноо хашааны завсараар харжийнэ. эр хүн болчих гээл үзээд байж.
Ахлах ангид ороод яасан? Голийгоол гөлийгөөл яваад байхын. Оогт нийгмийн идвэхгүй байхын, муу аваад байдаг болтой багш нарт байнга загнуулаал явхын, цусан тээг чинь! Ангид нь сургуульд нь өчнөөн сайхан охин байхад өдөөд өгчихгүймаа. Гүү тэгээд, муу юмандаа жигтэйхэн сайн юмаа, тамхи татаж байна, ганц нэг пиав уужээнэ. Галстуг, монгол пормоо тайлжээ, нөгөөх чинь. Аа тэгээл Кууийн энээ тэрээ гээд гадаад дуу сонсчихсон каакарчийнаа. Бас хүмүүстэй банкны хямрал бол энээ тэрээ, сонгууль энээ тэрээ гээд ярьчдаг мөртлөө гичээлдээ муу аваал улирангаа алдаал яваад байж.
Заа оюутан болсон яасан, золтой өлсөж үхэлгүй төгссөн нь их юм, нүдэн дээр оогт юм идэгүй 2 хоног явчижээшд. Тэхдээ их жаргалтай байгаа болтой хэдэн хар юмтай нийлчэээд л дарвагнаад яваад байж. Аа нөгөө том том яриануууд бол хэвэндээ! Oхин хүүхэн эргүүлж иржээнэ, аргагүйшдээ тэгмээр дээ энэ чинь. Багш нартаа загнуулах нь гайгүүмаа. Бас овоо хүн шиг гуцас хунар өмсдөг болжээнэ, хүний өөдөөс айж ичкүү ярьчдаг болжээнэ. Тэгсэн бацаан байхад яадаг байж ахмад хүний хажууд ам нээх бол нүгэл гэж боддог байж.
За ажилд оржээнэ, нөгөө тэнэг чинь. Одоо л өөрийгөө шалькуу амьтан гэдгээ мэдэржээн. Өөрөөсөө лут хүмүүс байдагт итгэж эхэлжээнэ. Аа, пиав ууж эхэлжээнээ, уугаал байна уугаал байна. Улс төр нийгмийн амьдрал ярихаасаа ичиж байна. Юу вээ, урждарын идсэн гуруун пэрэшкийнд хордлого болоод үхэнгээ алдаж.
За тэгээ яасан. Тамд очхуу диваажинд очихуу гэжээнэ. Тамын хаалга траншейны нүх шиг юм байхын. Диваажин нь төрийн орднорхуу юм байхын. Үхсэн хойноо л хүмүүс төрийн ордон оркоод үхэлдээд байдын учрыг таньлаашд. Тэгсэн олон хүн шоолж, нэр гоч өгж явсны гайгаар тамруу оркожэээшд, яг. Ашгүү буцаад биендээ ороод сэргээд иржаагаамдаа. Муу хүний заяа завд гэгчээр. (Би саяны хэлц үгийг яг худлаа хэлцээ, тээ?)
Клиник үхэлд орсон хүн далдыг хардаг лакк болдог гэсэн. Би аягүү долийчоол далдыг хардаг болцон байж магад гээд аягүү сүртэй, нүүрэндээ нэлээд дүвчин шинж тодруулчаад явжаагаашд. Гол нь гаднаа дүвчин харагдуул хүмүүс итгийшдэ. Ай миний амьдрал минь дээ хөө!
Баагий
Tuurgatan
oyo_noo
GD
uka
jason